Энэ сарын 16-ны өдөр Тайваний ард түмэн ерөнхийлөгчөөрөө тусгаар тогтнолыг чухалчилдаг Цай Ин Венийг сонгосны дараа Кинмен арлын энэ бүсэд БНХАУ-ын зүгээс жинхэнэ их буугаар галласан цэргийн сургуулилалтыг явуулсны дараагаар Тайваний зүгээс ийнхүү 2 өдрийн цэргийн сургуулилалтыг явуулаад байна. Каошиун дахь Тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд шумбагч онгоцны эсрэг сургуулилалт хийсэн бол Кинмен арал дээр тэнгисийн цэргүүд далайн эрэгт бууж, газардах дасгал сургуулилалт хийжээ. Кинмен арал дээрх цэргийн коммандлагч Хау И Хе-гийн хэлснээр Тайваний Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Хятадын цэргийн үйл ажиллагаа ажиглагдаагүй гээд Тайваний зэвсэгт хүчин цэргийн сургуулилалтыг тогтмол явуулах болно гэжээ. Харин Тайваний өмнөд хэсгийн Чиа И хотод агаарын хүчний Ф-16А болон Ф-16Б байлдааны онгоцууд агаарын аврах ажиллагааны бүлгийн хамт ослын яаралтай буулт хийх сургуулилалтыг явуулсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/