Японы эзэн хаан Акихито, хатан хаан Мичико нар Филиппин улсад айлчилж байна. Тэднийг Филиппиний Ерөнхийлөгч угтан авсан бөгөөд Японы эзэн хааны айлчлал 4 өдрийн хугацаанд үргэлжлэх юм.
Филиппин болон Японы хооронд дипломат харилцаа тогтоод 60 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ ойн хүрээнд эзэн хаан Акихито Филиппинд хүрэлцэн ирээд байгаа юм.
Филиппиний газар нутагт болсон дайн тулааны үед амиа алдсан дайчдын хөшөөнд Японы эзэн хаан хүндэтгэл үзүүлнэ. Америктай хийсэн тулааны үеэр Японы 500 мянган цэрэг амь үрэгдсэн байдаг юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/