“Freedom House” байгууллага “Дэлхийн нийтийн эрх чөлөө” тайлангаа олон улсад танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээлжээ.
Энэхүү тайланд дэлхийн 195 орныг хамруулсан байна. Дэлхийн хамгийн эрх чөлөөтэй улсыг хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төр, сонгууль, хууль эрх зүйн зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэж тодруулдаг бөгөөд эрх чөлөөний индексийг 0-100 оноогоор дүгнэдэг билээ.
Тайланд дурдсанаар, Монгол Улс 86 оноо авч, Ази-Номхон далайн бүс нутагтаа гуравдугаар байрт бичигдсэн талаар “www.freedomhouse.org” сайтад мэдээлжээ. “Монгол Улс сүүлийн таван жил тогтмол байр урагшилж, Азийн хамгийн нээлттэй, ардчилсан улсын нэг болсон” хэмээн уг тайланд дурьджээ. Ази-Номхон далайн бүс нутаг дахь хамгийн нээлттэй эрх чөлөөтэй улсаар 93 оноогоор Япон улс тэргүүлж, 87 оноогоор Тайвань удаалсан байна.
Сэтгэгдэл (1)