Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд Хууль зүйн сайдаа огцруулахаар болсноо мэдэгдлээ. Энэ талаар урьд өмнө нь огт яригдаж байгаагүй бөгөөд гэнэт ажлаасаа халагдсан Хууль зүйн сайд Кристиан Таубира лхагва гаригт АНУ-д албан ажлаар айлчлах ёстой байжээ.
Карибын тэнгисийн эргийн Францын Гвинейгээс гаралтай, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч байсан Таубирагийн оронд Хууль зүйн сайдаар Жан-Жак Урвоас томилогдож байгаа юм байна. Хуучин сайд Ерөнхий сайд Мануэль Валлстай тэр бүр санал нийлээд байдаггүй байсан бол шинээр томилогдсон сайд Валлсын ойрын хүн юм байна.
Хууль зүйн сайд асан Таубира ижил хүйстнээ сонирхогчдын гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргаж байсан юм. Сайдыг сэлгэсний дараа Франц улсын эрх баригчид Исламын хэт даврагсадтай холбогдож гэмт хэрэг үйлдсэн иргэдээсээ өөрийн улсын иргэншлийг буцааж татах талаар хэлэлцэх юм байна. Уг саналыг Франц улсын дийлэнх иргэд дэмжиж байгаа ч нөгөө талаар консервативчууд Исламын шашинтнуудад шударга бус хандаж байна гэж үзжээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон Парисын халдлагын ард Франц болон Бельги улсын давхар иргэншилтэй хэт даврагсад байгааг тогтоосон юм.
/UBS/