Алдарт “Playboy”сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер олон жилийн хугацаанд хамгийн дур булаам гоо бүсгүйчүүдийг дэргэдээ байлгаж ирсэн билээ. Орд харш мэт түүний эдлэнд “playmates” хэмээн нэрлэгддэг үзэсгэлэн гоо бүсгүйчүүд аж төрж, улмаар реалити шоу, төрөл бүрийн зураг авалт, баяр цэнгээнд оролцож ирсэн юм.
Тэгвэл Хью Хефнер асар том эдлэн бүхий гайхалтай байшингаа зарахаар болж байна. Олон арван унтлагын өрөө, усан сан, эртний эдлэл, ер бусын дотоод тохижилт бүхий байгууламж 200 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа гэнэ. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг авах хүсэлтэй хүмүүс олон байгаа учир эдлэнгийн үнэ улам бүр өсч магадгүй байна.
Болд-Эрдэнэ Тэргэл