Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос АНУ-ын эрх баригчдад хандан хүсэлт гаргасан байна. Тэрээр босогчдын ФАРК бүлэглэлийн эсрэг авч хэрэгжүүлж байсан арга хэмжээг зогсоож, тус бүлэглэлийг террорист бүлэглэлүүдийн жагсаалтаас хасахыг хүссэн байна. Ингэснээр тус бүлэглэлийг алан хядагч, террорист бүлэглэл хэмээн үзэхээ болих юм.
Хамгийн удаан хугацаанд оршин тогтносон Латин Америкийн босогчдын бүлэглэлд тооцогдох ФАРК-тай Колумб улс энхийн гэрээ хэлэлцээ байгуулахаар ажиллаж эхэлсэн бөгөөд энэ зорилт биелвэл бүс нутагт энх тайвныг тогтоох боломж бололцоо гарах юм.
"АР" агентлагт өгсөн ярилцлагадаа Хуан Мануэль Сантос тун удахгүй АНУ-д айлчилж, тус улсын төрийн тэргүүн Барак Обаматай уулзна гэдгээ хэлсэн байна. Энэ үеэр босогчдын бүлэглэлтэй гал зогсоох энхийн гэрээ байгуулж, ФАРК бүлэглэлийг зэвсэгт бус болгох зорилт саналаа тодорхой танилцуулах юм байна.
Эх сурвалж: UBS