Ираны Тэнгисийн цэргийн удирдлагууд шинэ үеийн цөмийн “Хадир” хэмээх гурван шумбагч онгоц бүтээсэн байна.

Ираны Тэнгисийн цэргийн удирдлагууд шинэ үеийн цөмийн “Хадир” хэмээх гурван шумбагч онгоц бүтээсэн байна. Энэхүү шумбагчийн тухай тус улсын Тэнгисийн цэргийн Ерөнхий командлагч Холам Реза Хадем-Бигхам “Мэдээж буудах зай, тусгалын хувьд өмнөх загваруудаасаа сайжирсан. Мөн хамгаалалт, хариу цохилт өгөхөд хугацаа алддаг байсан асуудал алга болсон” гэжээ. Ираны Тэнгисийн цэргийн армийнхан өчигдөр Бандар Аббас хэмээх боомт хотод шинэ үеийн “Хадир”-уудыг танилцуулсан байна. Түүнчлэн, анх 2007 онд 120 тоннын жинтэй “Хадир”-ын анхны загварыг зохион бүтээж байжээ. Үүнээс хойш Ираны тал цөмийн бөмбөг тээвэрлэгч 11 шумбагч хөлөг үйлдвэрлээд байгаа аж. Тэд өнгөрсөн оны тавдугаар сард “Велеяат 89” хэмээх бага зайнд эргэх чадвар сайтай шумбагч хөлөг зохион бүтээж байсан юм. Энэ нь дайсанд хурдан хугацаанд цохилт өгөхөд зориулагдсан гэж “Пресс ТВ” уламжилжээ.
Д.Ундрах 24tsag.mn