24tsag.mn сайтын зүгээс уншигч та бүхэнд Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан "Наадам айсуй" цуврал нийтлэлийг хүргэж байна. Энэхүү цувралаар өнгөрсөн жил айргын тавд хурдалсан зургаан насны морьдыг танилцуулах юм.
-Түрүү жил айргийн тавд хурдалсан таван хязаалан-
Түрүү магнай: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хурдан хээр үрээ,
Аман хүзүү: Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Энхжингийн хээр үрээ,
Айргийн гурав: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Бямбажавын Баярмагнайн бор үрээ,
Айргийн дөрөв: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Бэгзсүрэнгийн Гантулгын хээр үрээ,
Айргийн тав: Хэнтий аймгийн Норовлон сумын уяач Нямноровын Мөнхийн бор халзан үрээ хурдалж байв.