МУГЖ Ц.Төмөрбаатар Ардын жүжигчин цол хүртлээ. Тэрбээр "Би урлагт 50 орчим жил зүтгэж байна. Би өнөөдөр 69 настай. 19 настай байхаасаа урлагт зүтгэж эхэлсэн. Аавтайгаа адилхан цолтой боллоо. Аав ээж минь тэнгэрээс харж байгаа. Эндээс гараад аавынхаа газар дээр очно. Таныхаа нэрийг унагаахгүй өдийг хүрлээ гэж аавдаа хэлнэ. Хүүхэд залуучууд минь театр руу ямагт тэмүүлж байгаарай. Театрын жүжгүүдийг үзэж байгаарай" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл (1)