ХААИС-ийн Загас судлал, үржүүлгийн төвийн 2025 онд гүйцэтгэсэн загас үржүүлгийн хээрийн судалгааны ажил амжилттай явагдаж, нөхөн сэргээхээр төлөвлөсөн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 1-р багийн нутаг Дээд Цагааннуур-Шишгэд голын бэлчирт 115 мянган тул загасны жараахай , Ренчинлхүмбэ сумын 2-р багийн нутаг Тэнгис- Шишгэдийн бэлчирт 60 мянга гаруй зэвэг, хадран загасны жараахайг тус тус нутагшуулжээ.
Нийт 175 мянган түрс авч 98,5 хувьтай бойжуулсан байна. Үүнд:
- Тулын 115 мянга
- Зэвэгийн 40 мянга
- Хадрангийн 20 мянга
Тулын жарамгай 1 бүр нь байгаль орчны үнэлгээгээр 408 мянган төгрөг байдаг бөгөөд 115 мянган ширхэг жарамгайн нийт үнэлгээ 46 тэрбум 920 сая төгрөг болох аж.