Уншигч та бүхэнд "Амралтын өдрийн жор" булангийн өнөөдрийн дугаарт Зөөлөн, шүүслэг шорлог хийх жорыг хуваалцаж байна.
Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг мах дарах аргыг хүргэж байна.
Орц:
- Үхрийн мах - 1кг
- Оливын тос - 1/4 аяга
- Ворстер соус - 1/4 аяга (Hannu дэлгүүрт бий)
- Соя соус - 3 х.х
- Лимоны шүүс - 1 х.х
- Сармис - 3 хумс
- Бор сахар - 2 ц.х
- Хар перц - 2 ц.х
Хийх заавар:
1. Орцуудаа махтайгаа сайтар холино.
2. Уутанд хийгээд эсвэл савтай нь хөргөгчинд багадаа нэг хоног ихдээ 3 хоног хүртэл дарна.
3. Ингээд махаа шарж идэхэд бэлэн.