24tsag.mn сайтын зүгээс уншигч та бүхэнд Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан улсын цолонд хамгийн ойрхон байгаа аймгийн цолтнуудыг танилцуулж байна. Бидний энэ удаад танилцуулах бөх Аймгийн хурц арслан О.Наранбаатар.
Тэрбээр 1992 оны хоёрдугаар сарын 19-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төржээ. "Их Монголын Хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, ЗХ-016 анги, Алтан Жолоо группийн бөх.
Түүний амжилтуудаас,
-
2012 онд Сумын заан
-
2016 онд Аймгийн харцага
-
2018 онд Аймгийн арслан
-
2022 онд Аймгийн арслан цолоо баталжээ.
Бөхийн өргөөний түрүү:
-
Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин Содномын Эрхэмбаярын нэрэмжит барилдаан
-
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, улсын начин Бадарчийн Батбаярын нэрэмжит барилдаан
Бөхийн өргөөний үзүүр:
-
Дашчойлин хийдийн нэрэмжит, Аймаг цэргийн цолтой бөхийн барилдаан
-
Улсын харцага Жамцын Борын нэрэмжит барилдаан
-
Дашчойлин хийдийн нэрэмжит, сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан
-
17-р жарны гал БИЧИН жилийн сар шинийн баярт зориулсан Таравлин хийдийн нэрэмжит сумын цолтой бөхчүүдийн барилдаан
Бөхийн өргөөний их шөвөг:
-
Баянзүрх хайрханы хишиг барилдаан
-
"Атар" хэвийн боовны нэрэмжит барилдаан
-
"Арвайн Үндэс" ХХК-ийн нэрэмжит, Монгол улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан
-
Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, цэргийн арслан Доржбалын Баттогтохын нэрэмжит барилдаан
-
Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит барилдаан
Л.Баяр
Сэтгэгдэл (1)