Перу улсын төрийн тэргүүн зика вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг улс орон даяар эхлүүлээд байна. Вирусын халдвар бүс нутгийн улс орнуудад нь эрчимтэй тархаж эхэлсэнтэй холбоотойгоор ийнхүү Перу улсын эрүүл мэндийн салбарынхан халдвар тархахаас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч байна. Одоогоор Перуд энэ вирусын халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. Шумуулаар дамжин тархдаг халдвараас сэргийлэхийн тулд Латин Америкийн улсууд хортон шавьжтай тэмцэж байна. Перу улсын хувьд хүмүүс олноороо цуглардаг газруудыг тусгай утаагаар утаж эхэлсэн бөгөөд ингэснээр хортон шавьж хамгийн гол нь шумуул дааждаг юм. Мөн хил гаалиар нэвтрэх иргэдийг тодорхой эмнэлгийн үзлэгт хамруулж эхэлжээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/