“Реал" Мадрид болон Португалын шигшээ багийн довтлогч Криштиану Роналду Европын зугаа цэнгээний газар Монте-Карлогийн нэгэн зочид буудлыг 140 сая еврогоор худалдаж авсан тухай “Associated Press” агентлаг мэдээллээ. Алдарт хөлбөмбөгчин өөрийн брэнд болох “CR7” нэрийн дор үүнээс өмнө Португал төдийгүй Испанийн Мадрид, АНУ-ын Нью-Йоркт нэр хүнд бүхий зочид буудлуудыг өөрийн болгожээ. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр Криштиану Роналду дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин бегөөд түүний өнгөрсөн жилийн орлого 73 сая ам.доллар болжээ. Энэ нь “Барселон” багийн алдарт Лионель Мессигийнхээс 10 сая доллараар илүү юм байна.