Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2003 оны тавдугаар сарын 1-нээс мөрдөж ирсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийслэлийн нутаг дэвсгэр дээр 91 мянга гаруй иргэн газраа өмчилж авсан байна. Нийт өмчлүүлсэн газрын хэмжээ нь 4700 га болж байгаа аж. Харин энэ жилийн төлөвлөгөөнд нийт таван байршил дээр шинээр газар эзэмшүүлж өмчлүүлэх асуудлыг тусгажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд болон Баянзүрх дүүрэгт 55 га, Багахангай дүүрэгт 160 га, Налайх дүүрэгт 300 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөжээ. Иргэдэд газар өмчлүүлэх ажил 2018 хүртэл үргэлжлэх аж.

Д.Ундрах 24tsag.mn