Исламын шашинт зэвсэгт бүлэглэл болох Боко харам дахин нэг халдлага үйлдлээ. Экстремист бүлэглэлийнхэн Далори тосгонд гар буу болон тэсрэх бөмбөг ашиглан халдаж, 86 хүний аминд хүрээд байна. Тосгон бүхэлдээ үнсэн товорго болж, олон хүн гэмтэж бэртээд байгаа юм. Далори тосгон болон түүнтэй зэргэлдээ орших 2 ч сууринд дүрвэгсэд аж төрж, амьдардаг бөгөөд 25,000 орчим цагаач иргэн байдаг гэсэн мэдээллийг албаныхан өгөөд байна. Боко Харам бүлэглэл эдгээр иргэдийг онилон ийм халдлага үйлдсэн байж магадгүй байгаа юм. Тус тосгоны ард иргэд айж түгшсэн байдалтай байгаа бөгөөд олон арван хүүхэд халдлагад өртөж амиа алдаад байгаа юм.
/UBS.MN/