2 сарын өмнө явагдсан сонгуулиар сонгогдсон шинэ парламентын олонхийн суудал буюу нийт суудлын 80 хувийг Аун Сан Сүү Чигийн тэргүүлдэг Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг Намын гишүүд эзэлж байгаа билээ.Өнөөдрийн энэхүү шинэ парламентын нээлтийн арга хэмжээ нь тус улсад 50 гаруй жилийн дараа анх удаагаа явагдсан чөлөөт ардчилсан сонгуулийн дүнд байгуулагдсан засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа түүхэн үйл явдал болж байгаа юм. Хуулийн дагуу эрх баригч намын тэргүүн тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогддог уламжлалтай ч намын тэргүүн Аун Сан Сүү Чигийн хувьд гадаад нөхөртэй тул үндсэн хуулинд харшилж байгаа юм. Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг Намаас Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх хүнийг одоогийн байдлаар зарлаагүй байгаа. Хэдийгээр тус нам үнэмлэхүй ялалт байгуулж, парламентын дээд, доод танхимд олонхийн суудлыг авсан ч мөн л үндсэн хуулинд заасны дагуу парламентын нийт суудлын 25 хувь нь шууд оногддог цэргийнхний хамтаар төр, засгийн үйл ажиллагааг явуулахаар болж байгаа юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/