зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН ын дарга Н.Алтанхуяг Говь Алтай аймагт ажиллаж байна Алтайчууд өөрчлөлтийг хүсч байна

2012-6-15
0
ЖИРГЭХ
АН ын дарга Н.Алтанхуяг Говь Алтай аймагт ажиллаж байна Алтайчууд өөрчлөлтийг хүсч байна
    Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, АН ын жагсаалтаар нэр дэвшигч, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх М.Батчимэг, АН ын даргын зөвлөх, жагсаалтаар нэр дэвшигч Ж.Батболд нар өнөөдөр Говь Алтай аймагт хүрэлцэн ирлээ.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, түүний бүрэлдэхүүн “Шинэ Алтай” захаар орж жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзаж, ажил байдалтай нь танилцлаа.
“Шинэ Алтай” захын жижиглэнгийн бараа, махны худалдаа, барилгын материалын бизнес эрхлэгчидтэй уулзах үеэр тэд захын орчин нөхцөл сайжруулах, жижиг бизнес эрхлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярьж, төрөөс ирж буй олон төрлийн татвар дарамт учруулж байгааг онцоллоо. Алтайчуудын хувьд махны үнэ хэт өндөр хотынхонтой адил өртгөөр буюу хонины мах нэг кг ийг 6000, үхрийн мах 8000 төгрөгөөр худалдан авч байна гэсэн юм. Мөн энэ жилээс иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа нь Бигэрийн алтны уурхай ажиллахгүй болсонтой холбоотой гээд баялагийн тэгш хувиарлалт шударга бус байна гэсэн юм.
   
    Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд Алтай нутагтаа өөрчлөлт хийж, нутгийн унаган хүү Б.Аринсанг дэмжинэ гэдгээ энэ үеэр илэрхийлж байсан юм.    
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, түүний бүрэлдэхүүн өнөө орой Есөнбулаг сумын иргэд сонгогчидтой уулзах юм байна.
УИХ-ын тавдугаар тойрог буюу Говь Алтай аймагт Ардчилсан Намаас ЭБЭХ ний дэд сайд асан Б.Ариунсан нэр дэвшиж байгаа бөгөөд түүний хувьд энэ өдрүүдэд аймгийнхаа зах хязгаар сум болох Алтай, Бугат, Хөх морьт, Жаргалан, Баян Уул, Тайшир сумдад ажиллаж байгаа аж.  
    Говь Алтай аймагт АН аас нэр дэвшигч Б.Ариунсангийн хувьд энэ сарын зургаанд сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийсэн бөгөөд энэ үеэр Говь-Алтай аймгийн АН-ын байр “Ардчилалын өргөө”-ний нээлт болсон нь Алтайчуудын талархалыг хүлээсэн байна. Учир нь 22 жилийн турш нэг намын удирдлага дор ажиллаж, амьдарч байсан Алтайчууд “Ардчиллын Өргөө”-г “иргэдийг сонсох өргөө” хэмээн бэлэгшээж Ардчиллын түшээтэй болж өөрчлөлт хийхийг хүсч буйгаа илэрхийлсэн байна.
Тодруулга
    Бид хамтаа “Шинэ Алтай” г бүтээн босгоно
-Ардчилсан намаас Говь Алтай аймагт дэвшигч Б.Ариунсангаас дараах тодруулгыг авлаа.
787
    Таны хувьд Алтай нутагтаа “Санъя, сэрье, өөрчилье, хөгжье” гэсэн уриаг дэвшүүлж байгаа юм байна?
  Ардчилсан нам 2012 оны УИХ ын сонгуульд “Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье” гэсэн уриаг дэвшүүлсэн бол миний хувьд Алтай нутагтаа “Санъя, сэрье, өөрчилье, хөгжье” гэсэн уриаг дэвшүүлэн оролцож байна. Яагаад энэ уриаг дэвшүүлэх болов гэвэл манай гараг ертөнц дээр 1210 оноос хойш анх удаа хүний эрх, эрх чөлөөний үзэл санаа үүсч бий болсон. Түүнээс хойш Английн хүний эрхийн бичиг баримт, Парисын тунхаглал, НҮБ ын хүний эрхийн тунхаглал гээд эрх чөлөө, хүний эрхийн актууд гарч байсан. Монгол Улс 1911 онд тусгаар тогтносон бие даасан улс болж, 1990 оны цагаан морин жил ардчилсан хувьсгалыг хийж чадсан. Гэтэл энэ он цагуудад Говь Алтай аймагт 70 жилийн турш нэг нам, ардчилалын 22 жилд ч мөн л нэг нам ноёрхсон хэвээр байна. Алтайчуудын хувьд энэ бүхнийг өөрчилье гэж байна. Ардчилсан Монгол Улсын түүхэнд гарын таван хуруунд багтах аймаг л өөрчлөлт, шинэчлэлтгүй өдий болж байна. Тэдгээрийн нэг нь Говь Алтай аймаг. Өнөөдөр Говь Алтай аймгийн иргэд өөрчлөлт шинэчлэлтийг хүсч байна. Ардчиллын салхи Говь Алтай аймаг руу эргэж байна. Алтай нутгаа өөрчлөх үү, өөрчилье гэж ард түмэн минь хэлж, дэмжиж байна.

     Алтайчууд маань чухам юуг өөрчлөх гэж таньтай нэгдэж байна вэ? 
 Бид Алтай нутгийнхаа гурван мянга гаруй иргэд рүү “Өөрчлөх үү” гэсэн асуулга мессеж явуулахад өөрчилье гэсэн хариултыг өгсөн. Хүнд суртал, нэг намын тогтолцоо, төрийн захиргааны тогтолцоо, шударга бус байдлыг өөрчилж баялагийн тэгш хувиарлалт, иргэдэд тэгш боломж олгохыг хүссэн. Манай хөрш зэргэлдээ Завхан аймаг гэхэд өөрчлөлтийг хийж чадсан учраас өнөөдөр үр шимийг нь хүртэж байна. Гэтэл Говь Алтай аймагт нэг нам 22 жил, орон нутагт 18 жил засаглал бариад байж байна. Ардчиллын төлөө явсан анхны залуусын хувьд нийгэмд дандаа шинийг санаачилж, сэдэж, хэрэгжүүлж байсан. Түүний үр дүнг ард түмэн хүртэж ирсэн. Малыг малчдад, газрыг иргэдэд, орон сууцыг эзэнд нь, хүн бүрт гадаад паспорт гээд бүгд ардчиллынх. Олон зүйлийн санаачлагч нь Ардчилсан нам. Ардчилсан нам ард түмнээс сонгогдсон ард түмний нам учраас үүсгэл санаачлага бүр нь ард түмэн хүртдэг. Ардчиллыг үүсгэн байгуулсан хүмүүс л ардчилсан нийгмийг авч явах юм байна. Ардчиллын үр шимийг бүрэн таниагүй нөхөд л ардчиллыг хойш нь татдаг. Говь Алтайчуудын хувьд ардчиллын төлөө сонголтоо эрт хийсэн бол ардчиллын үр шимийг илүү эрт мэдрэх байсан. Гэхдээ бид оройтоогүй байна.
 Шинэ Алтайн тухай яриа танай аймагт их өрнөж байна. Энэ талаар?

     Шударга бус байдал, хүнд суртал, авилгал, ажилгүйдэл, ядууралгүй шинэ Алтайг бид цогцлооно. Ардчилсан нам хүн бүрт тэгш боломж, сайхан амьдрах бололцоог эдийн засгийн хувьсгалаараа бүрдүүлж өгнө. Хөгжих боломжийг нь нээж өгнө гэсэн үг. Эдийн засгийн хувьсгалыг Алтайчууд дэмжээд төрийн зөв бодлого хэрэгжүүлэх юм бол Алтай нутгийнханд маань олон боломж бий болно. Манай нутгийнхан ажилч, хичээнгүй учраас боломж нь бүрдвэл хийж бүтээх чадвартай хөдөлмөрч хүмүүс. Тийм учраас бид хамтдаа “Шинэ Алтай” г бүтээн босгож чадна.
 Сонгууль ойртож буй энэ өдрүүдэд танай аймагт хэр шударга өрсөлдөцгөөж байна вэ?
 Манай намын хувьд улстөрийн шинэ технологоор ажиллаж байна. Хуулиа дээдэлье, шударга өрсөлдье гэдэг зарчмыг өрсөлдөгчдөдөө тавьж байгаа. Гэвч хуулиас гадуур гаж буруу зүйл явагдаж байна. Сонгогчдын нэрсийн жагсаалт өгөхгүй, айл өрхийн ам бүлийн тоо нэмэх, хасах гэсэн бүртгэлтэй холбоотой олон будлиан эхнээсээ гарах болсон. Энэ мэт шударга бус хар технологи байсаар байна. Үүнийгээ болье, шударга өрсөлдье гэж дахин хэлье. 
Иргэдийн яриа
Говь Алтай аймгийн Засаг даргын орлогч, Аймгийн Ардчилсан намын дарга Х.Энхбаяр:
787

    Алтайчууд хожуу боловч Ариунсангийн ачаар 21 р зуунд гэрэлтэй болсон
Энэ удаагийн УИХ ын сонгуульд манай аймагт ҮЗХ ны гишүүн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ЭБЭХ ний дэд сайд асан Балданжавын Ариунсан нэр дэвшиж байна. Алтайчууд нутгийн уугуул хүү Б.Ариунсан, Ардчилсан намаа дэмжиж байна. Б.Ариунсангийн хувьд аймаг орон нутаг, улс орны хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой бодит ажил хийсэн, нэр цэвэр хүн. Нийгмийн эмзэг бүлгийнхэнд хүрч ажилладаг Халамжийн газрыг толгойлж байсан. Дараа нь Үндэсний татварын газрын дэд даргаар ажиллаж улсын төсөв бүрдүүлж, хөрөнгө зоорь улсын сан хөмрөг бүрдүүлж байсан. Хамтарсан Засгийн үед уул уурхайн томоохон бодлого тодорхойлох, эрдэнийн хувь хүртээх ажилд гар бие оролцсон.
    Эрдэс баялагийн сайдаар ажиллаж байхдаа олон чухал ажил хийсэн. Алтай нутагт 2008 онд Ардчилсан намаас дэвшүүлсэн хавтгай Монгол хөтөлбөрийн гол санаа бол аймгийн төвүүдийг улсын нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох асуудал байсан. Энэ асуудлыг гардан зохион байгуулахад ҮЗХ, Гүйцэтгэх зөвлийн гишүүний хувьд маш их үүрэг оролцоотой ажилласан. Говь Алтайчуудын хувьд олон жил дуншсан, Ху гийнханы олон жилийн улстөрийн шоу хийсэн Тайширын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эцэс төгсгөл болгож Алтайчуудыг хожуу боловч 21 р зуунд Иличийн гэрэлтэй холбож өгсөн хүн бол яах аргагүй Б.Ариунсан. Үүний ач буянаар Алтайчууд цахилгаан эрчим хүчээр 24 цаг хангагддаг болсон. Говь Алтай аймгийн төв Алтай хотын хувьд байнгын гэрэл цахилгааны хомсдолтой байдаг ч жил бүр манайд хоёр дизель генератор суурилуулсаны хүчинд аймгийн төв цахилгаан эрчим хүчээр хангагдаж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд Хамтарсан засгийн газрын үед манай Завхан аймгийн Тэлмэн суманд цахилгааны станц барихаар шийдвэрлэсэн. Энэ бол бодлогын шинжтэй ач тустай зүйл болсон. Энэ бүх асуудлыг шийдэхэд Б.Ариунсан гар бие оролцсон учраас Говь Алтайчууд дэмжиж байна.
Говь Алтай аймгийн Есөнбулаг сумын АН ын дэд дарга Д.Батбилэг:
787
    Алтайчууд Ардчилал, Ариунсан хоёрыг дэмжиж байна
Хэдхэн хоногийн өмнө Алтай нутагт өнгө нэмсэн Ардчиллын өргөө сүндэрлэн боссон. Энэ өргөө бол Алтайчуудын өргөө. Ардчиллын үйл хэрэг энэ хэрээрээ дэгжин тэлэхэд маш чухал үйл явдал болсоон. Ардчиллын өргөөг маш богино хугацаанд бид хамтын хүчээр барьж чадлаа. Алтай нутагт Ардчилсан нам хүчтэй байна. Алтайн ажил амьдрал энэ байрыг чанартай, хурдан босгосон шиг хурдтай хүчтэй байна. Ардчилсан намд итгэвэд бид Алтай нутгаа богино хугацаанд эрчимтэй бодлогоор хөгжүүлж чадна.
    Ардчиллын өргөөг барихад Ардчилсан намын нийт гишүүд дэмжигчид, энэ удаагийн сонгуульд манай намаас нэр дэвшиж байгаа Б.Ариунсангийн үүрэг оролцоо их байсан. Алтай нутгийнхан энэ удаагийн сонгуульд “Хоёр А” г дэмжиж байна. Өөрөөр хэлбэл Алтайчууд Ардчилал, Ариунсан хоёрыг дэмжиж байна.
АН ын ҮЗХ ын гишүүн М.Дашпунцаг:
787

    Алтайчууд өөрчлөлт хийнэ
Говь Алтай аймагт сүүлийн 22 жил нэг намын бодлого шийдвэрээр явж ирлээ. Харин энэ удаагиийн УИХ ын сонгуулиар өөрчлөлт хийх нь цаг нь ирсэн. Хувьсгалын тохироо нь ч бүрдсэн байна. Алтайчуудын хувьд энэ жил өөрчлөлт хийж шинэ хүн, шинэ бодлого, шинэ Алтайг хүсч байна. Энэ бүгдийн үр дүнд Алтай нутаг хөгжиж, Алтайчууд л үр шимийг нь хүртэх болно. АН аас нэр дэвшигч Б.Ариунсан Алтайн Ардчиллынхан дундаас төрсөн анхны дэд сайд. Хамтарсан Засгийн газрын үед манай аймгийн цор ганц сайд байсан. Энэ утгаараа Монгол Улсад болон Алтай нутагт их зүйл хийсэн. Б.Ариунсангийн хувьд өмнө нь төрийн ажил хийж байсан арвин туршлагатай учраас одоо УИХ ын гишүүн болоход бүх талаараа хангагдсан эрэмбэтэй, чансаатай улстөрч.
 Бизнес эрхлэгч Ц.Дархижав: 
SDFSDF


Говь-Алтайчууд сайхан ирээдүйг цогцлоон бүтээх шинэ хүнээ л зөв сонгох хэрэгтэй
Манай аймагт эрх мэдэл албан тушаалын ялгаа маш их бий. 90 гаруй жил бид нэг намын удирдлагад ажиллаж амьдарч ирлээ. Бид энэ байдлыг  өөрчлөх цаг болсон гэж боддог.  Монгол Улсаа бид өөрсдөө хөгжүүлнэ. Тиймээс би өөрчлөлтийг хүсч байгаа. УИХ-д 12, 8 жил суусан хүн байна.  Одоо эдгээр хүмүүсээ өөрчлөөчээ гэж Монголын ард түмэнд хэлмээр байна. Манай аймаг Улаанбаатар хотоос 1000 гаруй киломерт зайд оршдог. 1000 км явж бараа авч ирэхэд замын асуудал маш хүнд байна. Гэтэл өнөөдрийг хүртэл зам янзалж чадахгүй байна.  Тиймээс юм хийдэг  Говь-Алтайчууд сайхан ирээдүйг цогцлоон бүтээх шинэ хүнээ л зөв сонгоорой гэж хэлмээр байна.
Есөнбулаг сумын Наран багийн малчин Г.Загдбазар:
787
Борзонгүй усаар толгойгоо угаах цаг болжээ
Ард түмэн маань борзонтой усаар олон жил толгойгоо угаасан бол одоо борзонгүй усаар толгойгоо угаах цаг болжээ гэж би иргэн хүнийхээ хувьд боддог. Тиймээс залуучууд шинэ хүнээ дэмжихийг хүсч байна. Ардчилал бий болсоноор ард түмний амьдрал сайжирсан. Дээр үед нэгдлийн дарга нар машинтай байдаг байсан бол одоо хэн хөдөлмөрлөж чадаж байгаа нь сайхан амьдрах боломж байна. Гэхдээ төр засаг ажил хийхгүй байгаа хүнд зүгээр мөнгө өгдөгийг би дэмждэггүй. Халамж хавтгайрсанаар хүнийг залхуу, ажил хийх сонирхолгүй болгодог. Тиймээс ажил хийгээд амьдралаа авч явж байгаа хүмүүсээ дэмжиж халамжаа багасгамаар байна.
787





0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Naran (201.8.144.113)
    Ardchilsan nam-g demjeerei Oluulaa chadna
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Даваасүрэн (202.153.228.38)
    Хүн шиг амьдарч Улс шиг хөгжихийг би хүсэж байна Нэр минь МОНГОЛ Дүр минь МОНГОЛ Цус минь МОНГОЛ Цөс минь МОНГОЛ ЭХ ОРОН гэдэг эрдэнийн зургаан үсэг Элэгдэж дуусхын цагт би дуусна Би монгол хүн Ардчилсан нам чадна
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Uchiral (217.219.229.131)
    Sanal huraalt hudaldaj avna gesen luibarchdaas Sohor zoos ch goridohgui zaluus Saihan ireeduin tuluu heden zuugaaraa negdej Sanaagaaraa bugdeeree ardchilald negdie ee zaluusaa
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Ulambayar (31.25.137.202)
    Зөв засаглалыг сонгох эрх мэдэл гагцхүү МОНГОЛ ХҮН Танд л бий. Таны сонголт АН гэж итгэж байна.
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • лхагва (31.25.137.202)
    Ардчилсан намтайгаа бид хөгжих ёстой ОЛУУЛАА шүү
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • huselt bn (95.65.80.55)
    Mongolchuudaa bostsgooo yundaa zugeer hevtsiiin hezee mungu buuuh bol gd l huleegeed bjidag hugshin zaluugui eniig l huleeh bolj hund hudulmurlusniiih ni tuluuu mungu ugdug bolohooos bish zugeer hevtlee gj mungu ugdug oron bol manaih l bn...manaid shudraga yos gj bhgui niiigmiin unet zuil ch gj alga..bid uuuniig uurchluh heregtei bn.. aliv temtseh tsag ni bolson zuv songolt hiiih tsag bn bolloo ardiin namiiig heterhii udaan hugatsaagaar turiin erhend gargalaa shde..odoo harin ardchilsan namiig demjitsgeeey
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Халиунболд (180.178.104.146)
    Ардчилалд амжилт хүсье Олуулаа бид чадна
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • huselt bn (180.178.104.146)
    Mongolchuudaa bostsgooo yundaa zugeer hevtsiiin hezee mungu buuuh bol gd l huleegeed bjidag hugshin zaluugui eniig l huleeh bolj hund hudulmurlusniiih ni tuluuu mungu ugdug bolohooos bish zugeer hevtlee gj mungu ugdug oron bol manaih l bn...manaid shudraga yos gj bhgui niiigmiin unet zuil ch gj alga..bid uuuniig uurchluh heregtei bn.. aliv temtseh tsag ni bolson zuv songolt hiiih tsag bn bolloo ardiin namiiig heterhii udaan hugatsaagaar turiin erhend gargalaa shde..odoo harin ardchilsan namiig demjitsgeeey
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Genden (180.178.104.146)
    Ardchilsan namd itgel huleelgey
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Urangoo (59.34.1.151)
    Am zurvul gar zurduguu bolij And nuhud ah duus bolj baina Amlasan mungunii umnu Algaa tosood huleeh bish Ajlaa hiigeed orlogoo oldog Abilga uguhgui Aih ayulgui Hunteigee gazartaigaa Hundeshgui ter erhteigee Hun shig amidarch uls shig hugjihiin tuld zaluusaa ardchilalaa songoe ooooo zaluusaa OLUULAAA OLUULAA
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Oluulaa (59.34.1.151)
    Oluulaa bid hogjnoo Oluulaa bhdaa bid huchtei.
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Халиунболд (41.78.239.194)
    Ардчилалд амжилт хүсье Олуулаа бид чадна
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Гэрэлцэцэг (180.178.104.146)
    АН дэмжиж байна
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Халиунболд (220.255.2.119)
    Улс шиг хөгжье Хүн шиг амьдаръя
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Эрхэмээ (220.255.2.173)
    Улс шиг хөгжье Хүн шиг амьдаръя
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Delgermaa (78.188.172.14)
    Ardchilsan namd amjilt husii Oluulaa bid chadna
    2012 оны 06 сарын 16 | Хариулах
  • demjij bnaa (201.12.116.18)
    ard tumnii itgeliig aldahgui gdg itgeltei bnaaa songuuliin uil sjillagaa idewhjuulelt oron dayar huchtei ywagdaj bgaad taatai bna
    2012 оны 06 сарын 16 | Хариулах
  • tulga (62.201.214.54)
    Altaigiinhan itgej bolnoo ted uneheer helsendee hurdag shudraga humuus shuu
    2012 оны 06 сарын 16 | Хариулах
  • гантөгс (201.218.63.4)
    Ардчилсан нам Авилгал, Архидалтыг зогсоож, Агаарын бохирдлыг бууруулж, Ажлын байраар хангаж, Аюулгүй орчныг бүрдүүлж АРДЧИЛСАН нийгмийг хөгжүүлж чадна гэж би итгэдэг.
    2012 оны 06 сарын 16 | Хариулах
  • uynga (201.218.63.4)
    ardaa alagchildaggui tumnee tuilduuldaggui zasgiig burduulhiin tuld bid OLUULAA ylah estoi
    2012 оны 06 сарын 16 | Хариулах
  • ooo (201.218.63.4)
    Bi Altanhuyag dargiig vneheer hvndeldeg ard tvmnee gesen setgeleer tedenteigee ooroo biechlen uulzaj aj baidaltai n taniltsan hvn bvrt tegsh bolomj, saihan amidrah bolotsoog olgoj baigaad n setgel hangaluun bainal
    2012 оны 06 сарын 16 | Хариулах
  • GeGe (193.27.209.200)
    Ардын намын Боссуудыг үнэгүй амьдруулдаг mcs-хэд *** нарыг бас үнэгүй амьдруулж байна.
    2012 оны 06 сарын 16 | Хариулах
  • ihbayar (194.226.240.5)
    aimag sumduudaa hogjvvlbel hotiin irged aimagt tarj suurishaad naad zah n hotiin hog, agaariin bohirdol bagasna daa. ardchilsan namiin darga altanhuyagt amjilt hvsie. ulsaa hugjvvleh vilsed zvtgeerei.
    2012 оны 06 сарын 16 | Хариулах
  • Ловя (210.246.88.46)
    Олуулаа хөгжих үү Цөөхүүлээ хөлжих үү Залуучууд энэ жил Ардчисан намыг дэмжиж байгаа
    2012 оны 06 сарын 16 | Хариулах
  • Demberel (210.246.88.46)
    Oorchlolt shinechleliin tsag tulj irjee. Bugd 90 jiliin darlalig 44 16 jileer sungana gej uu
    2012 оны 06 сарын 16 | Хариулах
  • Гэрэлцэцэг (78.188.172.14)
    Ардчилсан намыг дэмжиж байна. Амжилт. Олуулаа бид чадна.
    2012 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (61.55.141.10)
    Монгол орон мандан бадраг ээ
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баяр наадам, амралтын өдрүүдэд аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорьж байгаа иргэдэд сонор, сэрэмжтэй байхыг зөвлөлөө
    19 мин
  • Н.Золбоо: Наадамд торгон ирээ харуулах сүүлийн хэд хоногийн бэлтгэлээ Сүүж уулын амралтад хийж байна
    37 мин
  • Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
    1 цаг 1 мин
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
    1 цаг 37 мин
  • ACWA POWER компани Монгол Улсын Эрчим хүчний хөгжлийн замналд урт хугацааны түнш байхаа дахин илэрхийлэв
    2 цаг 17 мин
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
    2 цаг 20 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ХЯЗААЛАН
    2 цаг 43 мин
  • Өнгөрсөн долоо хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
    2 цаг 53 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    3 цаг 28 мин
  • Багш, ажилчдын тэтгэмжийн санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас гаргаж, цаг тухайд нь бүтэн олгоно
    3 цаг 37 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    3 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: Байгаль хамгаалагч болон судлаачид “Алт 3” хөтөлбөрийн далд алдааны талаар мэдээлнэ
    3 цаг 59 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 5 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, аадар бороо орно
    4 цаг 9 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган Мягмар, Лхагва гаригт хуралдаж хаврын чуулган /2025.07.09/-нд хаалтаа хийнэ.
    4 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    23 цаг 26 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    23 цаг 39 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 45 мин
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    Уржигдар 13 цаг 57 мин
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
24 баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК