“A Sound” хамтлагийнхан бүтэн сарын турш Европын улс орнуудад суугаа монголчууддаа зориулан аялан тоглохоор болсон байна. Тодруулбал, Европын 10 улсын 15 хотод тоглолтоо хийн, эх орондоо гуравдугаар сарын 23-нд өдөр ирэх гэнэ. Аялан тоглолт хоёрдугаар сарын 19-нд Берлин хотоос эхэлж үргэлжлүүлэн Чехийн Прага, Ческа Липа, Полышийн Варшав, Унгарын Будапешт, Австрийн Вена хотод тоглох юм. Харин гуравдугаар сарын 4-нд Герман, Бельги, Франц, Испани, 12-нд Швейцарийн Женевт, Швейцарийн Цюрих, Базель, Шведийн Гётебург, Шведийн Стокгольм хотноо тоглох ажээ.