Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Мухтар: Арслангууд маань уянгын хөгжимд дуртай

2016-3-27
0
ЖИРГЭХ

“Дэлхийн цирк Монголд” шилдэг циркчдийн тоглолтод оролцохоор арслан, сармагчин, лам гөрөөс, одой морьд, сургуультай нохой зэрэг 5 төрлийн амьтан Казахстан, Узбекстан улсаас Монголд иржээ. Амьтдын сургагчтай ярилцсанаа хүргэж байна.

 

Ө.Тунгалаг: Арслан их залхуу амьтан

 

-Арслантай ажиллахад хэцүү болов уу?

 

-Амьтантай тэр дундаа арслантай ажиллах хэцүү.  Өдөр болгон бэлтгэл хийж, хажууд нь байж хоолыг нь өгдөг.  Хүн биш учраас зан ааш нь хувьсах магадлал өндөр. Одоо ч гэсэн та бүхэн анзаарч байгаа болов уу. Олон хүн ойртоод байхаар уурлаад архирч байна. Тийм учраас сургагчаас өөр хүмүүс хол байх нь зөв. Зарим арслан үзүүлбэрийг их хурдан сурдаг байхад зарим нь сургахад нэлээдгүй цаг хэрэгтэй болдог. Тиймээс хөнгөхөн ажил гэж хэлж чадахгүй.

 

-Ер нь хэр тайван амьтан бэ?

 

-Уурыг нь хүргэхгүй бол тайван. Гэхдээ зөвхөн байнга харьцдаг бидэнд ийм зангаа үзүүлдэг. Харин өөр хэн нэгэн очвол тасдаад хаячихаж мэднэ. Тэд 24 цагийн 23-т нь унтаж чадна. Үлдсэн нэг цагийг хоолоо идэхэд зарцуулдаг. Тиймээс бид тэдний ажлыг хийлгэхийн тулд албан хүчээр сэрээж, торноос нь гаргадаг. Хэтэрхий залхуу амьтан гэж хэлж болно. Бас наддаа хамгийн хөөрхөн амьтны нэг.

 

-Яагаад заавал арслан сургах болов?

 

-Би 1991 оноос агаарын гимнастикаар хичээллэж байсан. Харин 2005 оноос арслантай ажиллаж байна. Манай нөхөр анх энэ саналыг тавьсан. Эхний нэг жилд бол бэлтгэл хийх нь бүү хэл ойртож ч чадахгүй их айдаг байсан. Сүүлдээ ойрхон байсаар дасчихдаг юм билээ. 2005 оноос хойш 10 жилийн турш тасралтгүй арслантай ажиллаж байна.

 

-Монголд ирсэн хоёр арслан хэдэн настай вэ?

 

-Манай циркийн хамт олон БНХАУ-ын Гуанжоу хотоос 2005 онд 10 арслан авч ирсний хоёр нь юм. Нэрийг нь Яак, Тарачака гэдэг. Тухайн үед энэ хоёр арслан нэг ой зургаан сартай, 30 гаруй кг жинтэй байсан. Харин одоо 12 настай болж, 230 кг жинтэй, нэг метр 10 см өндөр болсон. Гэхдээ арслангийн насыг жилд дөрвөөр тоолдог ч би тэгэхийг хүсдэггүй.

 

-12 нас гэхээр залуу юу хөгшин үү? Ер нь арслан хэд насалдаг вэ?

 

-Бидний сургаж байсан арслан хамгийн дээд тал нь 27 хүрч байсан.  Тэгэхээр 12 нас гэдэг бол дундаж наслалт юм. Зэрлэг байгальдаа бол  15 жил амьдардаг. Хүний гараар хооллож, циркийн орчинд амьдарч байгаа нь илүү өндөр насалдаг.

 

-Байгальдаа яагаад цөөхөн насладаг юм бол?

 

-Хөгшрөхөөр нь залуу арслангууд нь хазсаар байгаад амийг нь хөнөөчихдөг юм. Энэ бол жам нь. Харин циркт тийм зүйл тохиолдохгүй болохоор урт насалдаг.

 

 

Ө.Мухтар: Арслан хоногт 6 кг мах иддэг

 

-Арслан өдөрт ямар хэмжээний хоол иддэг вэ?

 

-Өдөрт нэг арслан 6 кг мах иддэг. Хагас кг тахианы мах, хагас литр сүү, нэг ширхэг өндөг иднэ. Мөн өндөгтэй хольж загасны тосоор хооллож байна.

 

-Дахиад хичнээн арслан бий вэ?

 

-Бид арван жилийн хугацаанд нийт 13 арслан сургасан. Зарим арслан хөгширсөн учраас байгальд нь тавьж явуулсан. Эргээд оронд нь залуу арслан олж авдаг.

 

-Арслангаас өөр амьтан сургаж байна уу?

 

-Морь сургадаг. Морь ухаантай учраас их амархан. Энд авчирсан морийг бид аваад гурван жил болж байна. Хоёр морины нэг нь дөрөвтэй, нөгөө нь гуравтай. Арслангаа моринд суулгадаг үзүүлбэрт зориулж морь аваад сургаж байгаа юм.

 

-Арслан морь унах хэрэг үү?

 

-Арслангууд олон үзүүлбэртэй. Гэхдээ байнга тоглодог 5-6 үзүүлбэр байна. Энэ удаад гал дундуур үсэрнэ, хойд хоёр хөл дээрээ тогтоно. Мөн би амнаасаа мах өгөх зэрэг сонирхолтой үзүүлбэр бэлдэж байна. Түүнчлэн морин дээр арслангаа суулгах үзүүлбэр байгаа. Энэ үзүүлбэрийг өмнө нь ЗХУ-ын алдартай циркчид л тоглодог байсан.  Тэднээс өөр арслан морь унуулах үзүүлбэр үзүүлж чаддаг улс, орон байхгүй. Одоо  бол зөвхөн би л энэ үзүүлбэрийг хийлгэж байгаа гэдгээр онцлогтой юм.

 

-Тэдэнд цаг агаар хэрхэн нөлөөлж байгаа бол?

 

-Ирээд бол хүндрэлтэй асуудал байхгүй байна. Харин Казахстанаас ирэхэд өвлийн улирал учраас хол замд халтиргаа, гулгаа их байсан. Тэр л хэцүү байсан даа. Урьд нь бид ОХУ-д очиж тоглодог байсан. Хамгийн холдоо Монголд ирээд байна. Замд их хүйтэн байсан учраас бид арслангийн дор юм дэвсэж, машины бүхээгэнд халаагч байршуулж явсан.

 

 

Р.Шагаев: Сармагчин аливааг их хурдан сурдаг

 

 

-Та хэдэн амьтантай ирсэн бэ?

 

-2 сармагчин, 3 пони морь, нэг лам гөрөөстэй ирлээ. Эдгээр амьтан өмнө нь Казакстан, Узбекстан, Киргизэд тоглож байсан.

 

-Амьтдаа танилцуулаач?

 

-Түүнийг Чарли гэдэг 3 настай. Америкийн тэмээ гэж ойлгож болно. Харин сармагчин Люси, 9 настай. Хоёр сармагчинд үзүүлбэрийг нь хувааж өгдөг. Люсигийн хувьд голдуу жонглёрын үзүүлбэр үзүүлж байгаа.

 

-Лам гөрөөс Монголд анх удаа ирж байгаа юу?

 

-Лам гөрөөс циркийн тоглолтод оролцохоор анх удаа ирж байна. Монголд зоопарк байдаггүй учраас лам гөрөөс байдаггүй. Тэгэхээр анх удаа ирж байгаа гэж хэлэхэд буруудахгүй болов уу.

 

-Пони морьд ямар үзүүлбэртэй ирэв?

 

-Пони морьд хэвтэх, босох, хойд хоёр хөл дээрээ явах зэрэг хөнгөн чанарын үзүүлбэр тоглоно. Харин сармагчин маань байгалиасаа юмыг их хурдан сурдаг учраас илүү хэцүү үзүүлбэрийг үзүүлдэг.

 

-Амьтдаа хэдий хугацаанд сургав?

 

-Сармагчингуудыг ихэвчлэн 1-2 жилд сургаж байж манеженд гаргадаг. Энд нэг зүйл нэмж хэлэхэд Америк тэмээ гэгддэг Австралийн лам гөрөөс их аймхай, халирамхай амьтан учраас сургахад хэцүү.

 

Ярилцсан баярлалаа.

 

Эх сурвалж: Eagle.mn  

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    1 цаг 57 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    2 цаг 28 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    2 цаг 54 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    4 цаг 15 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    5 цаг 8 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    18 цаг 17 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    20 цаг 27 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК