Чилийн Куэале голын эргээс хэдэн саяар тоологдох сардин загас үхсэн байдалтай олдсон байна.
Эрэгт шидэгдсэн загаснуудыг цэвэрлэх ажил эхэлсэн бөгөөд ямар шалтгааны улмаас сардин загас ингэж олноороо үхсэнийг тогтоохоор ажиллаж байна.
Эхний ээлжинд сардин загаснуудыг хордож үхсэн байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм. Байгаль хамгаалагчид 500 тонн сардин загас эрэгт шидэгдсэн хэмээн мэдээлж, энэ нь орчны бохирдол дээд цэгтээ хүрсний дохио болохыг анхааруулсан байна.
Голын усанд химийн хорт бодис алдагдсан нь ийм байдалд хүргэсэн байж магадгүй байгаа юм.
Өнгөрсөн 3-р сард мөн 10 тонн сардин загас учир битүүлгээр үхсэн байдалтай олдсон бөгөөд энэ хэрэг явдлын шалтгааныг шалгаж, тодруулж дуусаагүй байхад дахин ийм хэрэг тохиолоо
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/