Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмэгтэй хүнд чи өөрөө мэд гэж хэлж болохгүй

2016-4-17
0
ЖИРГЭХ

Эмэгтэй хүн гэдэг урам зориг хайрласан ганцхан үгэнд ухаангүй ихээр баярлан, бодлогогүй хэлсэн ганцхан үгэнд голдоо ортол гомддог. Харин эрчүүд үүнийг нь анзааралгүй өнгөрдгөөс болж олон бүсгүйчүүд сэтгэлийн шархтай үлддэг байна. Ямар үгийг эмэгтэй хүнд хэлж болохгүй вэ гэдгийг сонирхуулъя.

1. Мэссэжэнд ганцхан үгээр хариулах

 

Та хэн нэг эмэгтэй хүнтэй, эсвэл бүр хайртай бүсгүйтэйгээ мессэжээр харилцаж байхдаа “За”, “Тийм” гэх мэтчилэн ганц хоёрхон идэвхигүй үгээр битгий хариу хэлж байгаарай. Учир нь эмэгтэй хүмүүс юмыг ургуулан бодохдоо гаргууд. Тиймээс таны бичсэн ганцхан “харамч” үгнээс л үүдэн, “Тэр ууртай байгаа юм байна, надтай харилцахыг хүсэхгүй байгаа бололтой, би түүнд таалагддаггүй юм болов уу?” гэх мэтчилэн асар олон зүйлийг ургуулан бодож, цааш цаашдын харилцаандаа сөрөг хандлагыг гаргах магадлалтай болдог.  

 

2 “Өөрөө мэд”

 

Залуу минь эмэгтэй хүн үргэлж таниас халамж хайрыг хүсч байдаг юм шүү. Бүх зүйлд багахан анхаарлаа хандуулахад л хангалттай. Бүсгүй тань таниас “Хаашаа зугаалах уу?”, “Ямар кино үзэхүү?” “Энэ хоёрын аль нь гоё байна?” гэж асуухад та арай “Өөрөө мэд ээ” гэдэг юм биш биз? Энэ чинь яг л “Надад ямар хамаатай юм, яахаа өөрөө мэд” гэж сонсогдоно. Тиймээс бага ч атугай анхаарлаа хандуулан, санаа тавьж байгаарай.

 

3 “Ямар их иддэг юм бэ?”

 

Эмэгтэй хүмүүс хичнээн их хоол идсэн ч өөрсдийгөө жин нэмж байна гэж боддоггүй шүү дээ. Тэднийг хоол, зууш идэх үед нь “Пөөөх… Чи яасан их иддэг юм бэ?”, “Ямар ховдог юм бэ?” гэх зэргээр битгий шүүмжил. Энэ нь “Чи ч үнэхээр тарган юм аа”, “Яг гахай шиг харагдаж байна” гэж хэлж байгаагаас огт ялгаагүй хэрэг. Ер нь эмэгтэй хүн их иддэг байлаа ч, түүнийг шүүмжлэх эрх өөрөөс нь өөр хэнд ч байхгүй гэдгийг сайн санаж яваарай, залуусаа! 

 

4 Өөр эмэгтэйн талаар яриад хэрэггүй

 

Та найз бүсгүй, энхэртэйгээ хичнээн удаан үерхэж, амьдарч байгаа тань хамаагүй, түүнээс өөр эмэгтэйн тухай яриа хэзээд л хориотой сэдвүүдийн нэг байх болно. Энэ дэлхий дээр хардаж, атаархдаггүй эмэгтэй гэж үгүй. Үзэж байгаа киноныхоо жүжигчин эмэгтэйг магтахад хүртэл “Тэр надад хайргүй юм байна”, “Би түүнд хангалтгүй санагддаг бололтой” хэмээн хүндээр тусгаж, өөрийгөө голж эхэлдэг юм. Тиймээс үүнийг худлаа гэдгийг нь баталж, зөвхөн түүнд л хайртай гэдгээ цаг ямагт илэрхийлж байгаарай. 

 

5 “Чи нүүрээ будсан юм уу?”

 

Олон эмэгтэйчүүд өөрийн төрөлхийн гоо сайханд сэтгэл хангалуун бус учраас нүүр будалт хийн үүнийгээ далдалдаг. Ингэснээр тэд өөртөө улам итгэлтэй болж хүчирхэгждэг. Харин төрөлхийн мэт будалт хийсэн үед нь “Чи ер нь нүүрээ будсан юм уу?” гэж асууж байгаа бол хамгийн бүдүүлэг үг хэллээ л гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс хэлэх гэж байгаа үгээ дотроо жоохон тунгааж байгаарай.

 

6 “Юу өмсөхөө сонгоогүй л байгаа юм уу?”

 

Найз бүсгүйтээгээ гадуур гарахаар болтол бүсгүй чинь хувцаслаагүй л байна уу? Ийм үед та яадаг вэ? Мэдээж дургүй чинь хүрч юу өмсөхөө сонгоогүй л байгаа юм уу? гэж уурладаг байх. Энэ нь түүнд “Чи юу ч өмсөөд нэмэргүй, угаасаа юу ч өмссөн сайхан харагдахгүй, бушуулж үз” гэж хэлж байгаагаас өөрцгүй байдаг байна. Тэр өөрт чинь л таалагдах гэж юу өмсөхөө сонгож чадахгүй эргэлзэж байгааг бодож үзээрэй. 

 

7 “Ямар удаан юм бэ?”

 

Гадаад үзэмж гэдэг эмэгтэйчүүдийн хамгийн том зэвсэг билээ. Зарим бүсгүйчүүд гадаад төрх, нүүр ам, үс гэзгэндээ хэдэн цагийг зарцуулдаг. Та үүнд бүү бухимдаарай. Учир нь тэр танд өөрийгөө хичнээн сайхан болохыг харуулах гэж мөн бусад хүмүүс өөрт чинь атаархаасай гэсэндээ л гоёж гангардаг юм шүү. Ийм өхөөрдөм бүсгүйчүүддээ үргэлж чи минь үзэсгэлэнтэй байна, сайхан харагдаж байна хэмээн урмын үгс хайрлаж байгаарай.

 

8 “Чи үргэлж ингэдэг”

 

Мэдээж муудалцахгүй хосууд гэж үгүй. Харин муудалцахдаа хэлж болохгүй үгс гэж байна. Та яаж ч уурлаж, бухимдаж байсан “Чи дандаа ингэдэг” гэж хэлж болохгүй. Ингэснээр бүсгүй “Миний хийдэг зүйлс түүнд таалагддаггүй юм байна, тэр намайг хайрлахаа больчихож” хэмээн шаналж цаашлаад салах талаар ч боддог байна шүү.

 

9 “Жирэмсэн юм биш биз дээ?”, “Сарын тэмдэг чинь ирчихээ юу?”

 

Эрэгтэй хүмүүс бүсгүйчүүдэд “Чи жирэмсэн юмуу?, Сарын чинь тэмдэг ирчих ээ юу?” хэмээн тоглож хэлэх нь бишгүй л байдаг. Харин бүсгүйчүүд үүнийг тоглоом гэж ойлгодоггүй байна. Зөвхөн жирэмсэн болон сарын тэмдэг нь ирсэн хүмүүс л бухимдаж уурладаггүй шүү дээ. Бүсгүй тань уурлаж байвал ямар нэг шалтгаан байна л гэсэн үг. Энэ нь нөгөө талаар асар их доромжлолын нэг хэлбэр юм. 

 

10 “Чи сэтгэлийн хөдөлгөөн ихтэй юмаа”

 

Бүсгүйчүүд цаанаасаа л сэтгэлийн хөдөлгөөн ихтэйгээр “бүтээгдсэн” улс. Үүнийг өөрчлөх ч аргагүй. Харин эрчүүдийн хувьд сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмж багатай хүмүүс шүү дээ. Тиймээс эмэгтэйчүүдийг “Яагаад ингээд сүржигнээд байдаг юм болоо” хэмээн гайхаад барахгүй байх нь бий. Үүнээс болж хосуудын харилцаа хөндийрөх нь байдаг. Тиймээс өөрт тань хайрлуулахаар ирсэн сайхан бүсгүй зүгээр байгаагаар нь л хайрла.

 

11 “Секс хийх үү?”

 

Ийм тал дээр эрчүүд илүү санаачлагатай байх хэрэгтэй. Гэв гэнэт л “Секс хийх үү?” гэж асуувал ямар ч эмэгтэй хүн хэдий хүсч байсан ч шууд “Тэгье” гэж хэлж чадахгүй. Бас дотроо хайрлаж энхрийлэхийн оронд ингэж асуусанд тань гомдон өөрийгөө ямар ч хэрэггүй амьтан болж хэмээн боддог байна. Тиймээс та хүсч байгаа бол түүнийгээ бүрэн гүйцэд илэрхийлэн, хайрлан энхрийлээрэй.

 

12 “Хамаагүй ээ”

 

Эмэгтэй хүнтэй чаталж, мессэжээр харилцаж байгаад “Хамаагүй ээ” гэж хэлэх нь тийм ч сайхан санаа биш юм. Энэ нь эмэгтэйчүүдэд “Чи одоо надад хэрэггүй болсон, чамаас залхаж байна, юугаа хийнэ чиний дур” хэмээн уншигддаг байна шүү.

 

13 “Чи тийм ч тарган харагдахгүй байна”

 

Бүсгүй хүний биеийн галбир болоод жингийн талаар ярих нь дайн өдөөж буйтай л адил. Таны хэлсэн ганц л буруу үг бүсгүйн сэтгэлийг шархлуулж орхидог. Та уг нь түүнийг тарган гэж хэлээгүй, харин ч эсрэгээр нь тарган харагдахгүй байна гэж хэлсэн ч тэд өөрсдийгөө тарган л гэж ойлгоно. Хэдийгээр найз бүсгүй тань бага зэрэг илүүдэл жинтэй байсан ч гэсэн “Чи минь гайхалтай сайхан бие галбиртай, би чамд хайртай” гэж хэлэх нь тэдэнд асар их хайрыг мэдрүүлдэг ба өөртөө итгэх итгэлийг нь сэргээж өгдөг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ.

 

14 Юу ч дугарахгүй байх

 

Эрчүүд хэрүүл маргаанд дургүй хүмүүс. Тиймээс ч хэрүүлээс зайлс хийж, чимээгүй болдог. Гэхдээ энэ нь тийм ч зөв арга биш юм. Үүнийг нь эмэгтэйчүүд өөрийг нь тоохгүй байна, юу гэж хэлэх нь хэнд ч хамаагүй юм байна гэж ойлгодог. Гэхдээ энэ нь хэрэлдээд маргалдаад бай гэсэн үг биш юм. Харин түүнтэй зөвөөр, зөөлнөөр ярилцаад үзээрэй.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (182.160.0.96)
    учир нь олдохгүй, олон ааштай, тэгээд тэрнийгээ өмөөрнө, дуугуй байхлээр дуугүй байлаа гэнэ, юм хэлэхлээр юм хэллээ гэнэ, бүр ядарч гүйцэх юм
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • adf (124.158.88.13)
    lalruudiig muuhai aashiig zowtgojee. gutsna biz. oroi 7-d huu gej heleed bhad, face uhaj haraal idsen so kino uzseer bgaad tsagiig ni tulgajihaad nuuree budna usand orno gej hotsrooh tegeed bolowson ooriigoo hundetgesen zan uu zail zugeer
    2016 оны 04 сарын 18 | Хариулах
  • зочин (182.160.41.13)
    учир нь олддоггүй хүмүүс, яах гээд байгаа нь мэдэгддэггүй
    2016 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    12 цаг 0 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    12 цаг 18 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    12 цаг 40 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    12 цаг 51 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    13 цаг 48 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    14 цаг 55 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    15 цаг 17 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    16 цаг 39 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    17 цаг 10 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    17 цаг 17 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    17 цаг 27 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    17 цаг 31 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    18 цаг 27 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    18 цаг 53 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    19 цаг 1 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    19 цаг 24 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    19 цаг 29 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    19 цаг 41 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    19 цаг 46 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    19 цаг 47 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК