Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан: Урлагийн хүн байна гэдэг их сайхан

2016-4-26
0
ЖИРГЭХ

Монголын нийтийн дууны урлагт өөрсдийн гэсэн өнгө төрхийг тодорхойлон яваа хос дуучид бол Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар билээ. Тэдний "Атгасан шагай", “Ханийн тэнгэр”, “Самрын гурван толгой” зэрэг дуунуудыг нь дуунд дуртай дуучин Монгол түмэн минь андахгүй мэднэ биз ээ. Гэр бүлийн хос дуучид маань сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй их л завгүй яваа гэнэ. Энэ үеэр нь тэдэнтэй уулзаж цөөн хором ярилцснаа хүргье. 

-    Юуны түрүүнд уншигчиддаа өөрсдийгөө танилцуулаач 

-    Намайг Эрдэнэбатын Түвшинсайхан гэдэг. СУИС-ийг 2013 онд дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж төгсөөд өнөөдөр ийнхүү нөхөртэйгээ дуэт дуулаад уран бүтээлээ хийгээд явж байна. 

 

-    Гэр бүлийн хүн тань мөн урлагийн мэргэжилтэй юу ?

-    Манай хүн урлагаас огт өөр мэргэжилтэй л дээ. Эдийн засагч, нягтлан хүн байгаа. 

 

-    Урын сандаа хичээн уран бүтээлтэй вэ? 

-    Бид хоёр 2015 онд багтаагаад “Тэнгэр мину” нэртэй цомгоо гаргасан. Энэхүү цомогт багтаж олон түмэнд хүрсэн дуунуудаас дурьдвал “Атгасан шагай”, “Ханийн тэнгэр”, Монгол ардын дуу “Самрын гурван толгой”, “Хөтөч” олон ангит киноны soundtrack “Хайр харц” мөн “Шинэ жилийн үдэш” гэх мэт дуунууд байгаа.  Хамгийн сүүлд “Шаман” хэмээх онгод тэнгэр бөө мөргөлийн талаар өгүүлэх дуугаа өлгийдөн авлаа. 

 

-    Та хоёр маань урлагт өөрсдийгөө зориулаад урлагийн төлөө гээд явж байна. Яг одоо урлагаас гадна ямар мэргэжлээр ажиллаж байна вэ? 

-    Э.Ууганбаяр: Миний хувьд би эдийн засагч нягтлан мэргэжилтэй. Одоогоор өөрийнхөө мэргэжлийн ажлыг хийгээд явж байна. Би дуу хуурийн өлгий нутаг Дундговь аймагт төрж өссөн л дөө. Манай аймаг уртын дуу, дэмбээгээрээ алдартай айл болгоны хойморьт дуулагдаж байдаг юм. Манай нутгаас төрөн гарсан олон сайхан дуучид байдаг л даа. Уртын дуучин Норовбанзадгуайгаас авхуулаад нэрлэж болно. Энэ ч утгаараа урлагийн хүн болсон байхаа гэж боддог юм. Урлагийн хүн байна гэдэг их сайхан шүү. 

 

-    Э.Түвшинсайхан: Би 2013 онд СУИС-ийг төгссөнөөс хойш гуравдахь жилдээ дуулж байна. Энэ хугацаанд ам бүл дөрвүүлээ болж өнөр өтгөн сайхан айл гэрийг бий болголоо. Тиймдээ ч цаашдын уран бүтээлдээ илүү их анхаарч өөрийн суралцаж төгссөн мэргэжлийн дагуу сонгодог уран бүтээлийг бие даан гаргахыг зорин ажиллаж байна.

 

-    Урлагийн амьдрал гэдэг амаргүй. Цаг наргүй ажиллаж байдаг шүү дээ. Та хоёр хоёулаа урлагийн хүн болохоор энэ тал дээр бие биентэйгээ үл ойлголцох асуудал гардаггүй байх гэж бодож байна. Магадгүй энэ нь та хоёрт уран бүтээлээ хийхэд давуу тал болдог байх?

-    Э.Ууганбаяр: Тэгэлгүй яахав. Энэ нь бид хоёрт их амар байдаг. Зөрчилдөх асуудал ер нь гардаггүй дээ. Хамгийн гол нь гэр бүлийн амьдрал, ажил хоёроо хольж болохгүй гэж бид боддог юм. Тайзны ард бол нэг нэгэндээ шаардлага тавина зөвөлнө ярилцана. Харин гэр бүлийн тал дээр бие биенээ хайрлана, халамжилна, үр хүүхдээ эрүүл саруул сайн хүн болгож өсгөхийн төлөө хичээж байна. Мэдээж нийгмийн үүргээ ухамсарлаж эх орондоо ч ихийг хийж бүтээхийг төлөө л явдаг даа. 

 

-    Хамгийн сүүлийн уран бүтээлийн тань талаар яръя гэж бодлоо. Монголд бөө мөргөлийн талаар дуулсан уран бүтээл байхгүй гэхэд болно. Яагаад заавал бөө мөргөлийг сонгож уран бүтээлээ хийх болсон бэ? 

-    Энэхүү дуугаа бид жилийн өмнөөс гаргахаар төлөвлөж байсан юм. Энэ дууны маань бүтэх болсон шалтгаан нь бид хоёр өөрсдөө бөөгийн удам тэнгэртэй, залсан онгод шүтээнтэй. Энэ ч үүднээс яруу найрагч Х.Соёомбо ахдаа мөнх хөх тэнгэр онгод тэнгэр шүтээний тухай дуу хийгээд өгөөч хэмээн хүсэлт тавьсны дагуу шүлэг нь бэлэн болж Аранзаа ах маань аялгууг нь хийж бөө мөргөлийн тухай өгүүлэх “Шаман” дуу маань төрсөн түүхтэй. 

 

-    Клипны зураг авалтыг хаана хэдий хугацаанд хийж гүйцэтгэсэн бэ? 

-  Э.Ууганбаяр: Би өөрөө бөөгийн онгод сахиустай улаач хүн л дээ. Үүнийгээ ч нууж хаахыг хүсдэггүй. Тиймдээ ч өөрсдийн хүндэлж хайрладаг өвөг дээдсийнхээ ариун голомт болоод бөөгийн шүтээнийг Монголчууддаа зөв талаас нь таниулахыг хүссэн. Клипны хувьд “Shine” продакшны хамт олон Төв аймгийн Батсүмбэр аймагт очиж хийсэн байгаа. Клипны зураг авалтанд нутгийн ард олон оролцохын зэрэгцээ клипэнд өвчтэй охины дүрийг бүтээж буй бүсгүй бол манай хүний сайн найз нь Энхтайваны Хулан гээд охин байгаа. Дүрс зургийн хувьд хэр баргийн эрэгтэй хүн дээр буудаггүй хамгийн хатуу үйлтэй, хамгийн хэцүү үйлийг хийж явдаг “Дорлигийн сахиус”–ыг бид авч яваад бууж байх үед нь авсан учраас тэнд ямар нэгэн худлаа зураглал байхгүй. Яг ингэж бууж байхад нь камераар зураг авахад сахиуснууд маань догшроод уурлаад их л хүндрэлтэй байсан. Гэсэн хэдий ч бид “Шаман” хэмээх дэлхий нийтийн мэдэх далд ертөнцийг клипэндээ үзүүлэхийг зорьж зураг авалтаа амжиллтай дуусгасан байгаа.

-    Та хоёрын урын санд байгаа дуунуудын хэд нь дүрсжээд клиптэй болсон бэ? Мөн цаашдын зорилгынхаа талаар хуваалцвал? 

-    Э.Түвшинсайхан: “Тэнгэр мину” хэмээх цомогт 12 дуу багтсан. Эдгээр дуунуудаас “Шаман” дуу маань наймдахь клип болон мэндэлсэн байгаа. Цаашдын зорилго гэвэл олон зорилтууд байна л даа. Тоглолтын төлөвлөгөөнүүд гарч байна. Мөн кино уран бүтээлийн sounttrack-ын саналууд ирж байна, шинэ уран бүтээлүүд гээд хийгдэх ажлууд ар араасаа төлөвлөгдөөд байж байна даа. 

 

-    Тоглолтыг хэдийгээр хийхээр төлөвлөж байна вэ? 

-    Э.Ууганбаяр: Саяхан бид хоёр “Хаврын хит 2016” тоглолтонд “Атгасан шагай” дуугаараа оролцсон. Тэгэхэд үзэгчид биднийг их сайхан хүлээж авсан. Тэр ч утгаараа гурван жил дуулсан хөдөлмөрийн маань үр шим харагдаж байна уу хэмээн бодогдсон. Тийм учраас сонсогчид бидний тоглолтыг хэзээ хүснэ тэр үед л тоглолтоо хийх байх даа. Дээрээс нь Дундговь аймгийн нутгийн зөвлөл болоод аав ээжийнхээ зөвлөгөөг даган нухацтай бодож тоглолтоо хийе гэж бодож байна. Нуулгүй хэлэхэд нийтийн дуучид гэхээрээ л тоглолт хийхдээ зууны тавин хувь нь дан ам барьж дуулдаг. Бид хоёрын хувьд бүх дуугаа амьдаар дуулна гэсэн зорилго тавьж байгаа. 

 

- Одоо та хоёр урлагт хүчин зүтгээд явж байна. Ер нь ирээдүйдээ урлагаараа явах бодолтой байгаа юу эсвэл өөрсдийн мэргэжлээ урлагтайгаа хослуулаад явна гэж бодож байна уу?

- Э.Түвшинсайхан: Миний хувьд гэвэл СУИС-д сурч байхад багш маань Орос юм уу Итали руу сонгодог чиглэлээ дагнаад суралцахыг санал болгодог байсан. Тиймдээ ч багшийнхаа хүсэлтийн дагуу энэ мэргэжлээ улам гүнзгийрүүлж суралцах хүсэлтэй байна. 


Э.Ууганбаяр: Би өөрөө урлагийн мэргэжилтэй хүн биш л дээ. Гэсэн хэдий ч хар багаасаа л аавынхаа машинд дуу сонсоод явах дуртай хүүхэд байлаа. Одоо бол хэдий урлагийн мэргэжлээр сураагүй ч гэсэн ямар ч нийтийн дууг бол гаргаахгүй шүү /Инээв/ Би чинь телевизийн салбарт гурав дөрвөн жил ажилласан юм. Энэ хугацаандаа “Хүрээ аялгуу” гээд нийтийн дууны нэвтрүүлгийг хийдэг байлаа. Мөн UBS, Za телевиз гээд хэд хэдэн газар ажилласан. Энэ бүгдээс харж байхад би чинь сайн дурын уран сайханч шиг л өөрийнхөө чин хүслийн дагуу л урлагтаа зүтгэж явна даа. Цаашдаа бол энэ хоёр мэргэжлээ хослуулаад л ажиллана гэж бодож байна. 

 

-   Анхнаасаа яагаад та урлагийн мэргэжлээ сонгож суралцаагүй юм бэ?

- Э.Ууганбаяр: Манай аав ээж хоёр ардын боловсролын сэхээтэн хүмүүс байсан л даа. Аав, ээж хоёр маань надад захиж хэлдэг байсан юм. Хүнд үлдэх зүйл мэргэжил боловсрол л байдаг юм. Урлаг гэдэг цаг хугацаа байдаг юм хэмээн захиж хэлдэг байсан. Энэ захиасанд нь ч би өдийг хүртэл баярлаж явдаг. Өнөөгийн энэ нийгмийн үед эдийн засаг, санхүү гэдэг зүйл чинь хамгийн чухал зүйл болчихлоо. Урлагийн хүмүүс хэдий мундаг байлаа ч бүх зүйл мөнгөөр хэмжигдэх болсон цаг шүү дээ. Тиймдээ ч энэ мэргэжлээ сонгосондоо баяртай байдаг юм. 

 

- Асуултаа та хоёрын анх танилцаж байсан түүхрүү шилжүүлье. Яагаад гэвэл та хоёр маань хоёр өөр мэргэжилтэй гэр бүлийн хос дуучид шүү дээ. Анх танилцсан түүхээсээ уншигчдад сонирхуулбал?

-Э.Түвшинсайхан: Их сургуулиа төгсдөг жилдээ бид хоёр танилцаж байсан л даа. Тэгээд бага багаар дотно болоод үерхэж эхэлсэн. Ер нь одоо бодоход их хурдан суусан юм аа. /Инээв/ Ганц хоёрхон сар үерхээд тэгээд л сүй тавьж байлаа. Нөхрөө анх хараад л миний заяаны хань байна даа надтай яасан адилхан юм бэ гэж бодож байлаа. /Инээв/ Манай хүн чинь урлагт их элэгтэй. Би хэдийгээр номыг нь сураад заалгасан ч гэсэн манай хүн чинь надаас дутахгүй шүү. Манай мэргэжлийн багш хүртэл манай нөхрийг урлагийн хүн болох заяатай, хоолойны өнгө нь ёстой зөв гээд л магтдаг байсан юм. Тийм ч учраас хувь заяагаараа л учраад урлагтай амьдралаа холбосон байх даа. 

 

- Ярилцлагынхаа төгсгөлийг та хоёрт үлдээе ?

- Э.Түвшинсайхан: Хамгийн сүүлд гарсан “Шаман” уран бүтээлийг яагаад хийхээр зорьсон бэ гэхээр Монгол хүн гэдэг хамгийн үнэтэй баялаг байдаг. Тийм учраас энэ сайхан Монгол цусаа, ёс заншилаа, мөнх хөх тэнгэрээ алдахгүйн төлөө хүн бүр хичээх ёстой юм шүү. Тиймээс бүгдээрээ эрүүл энх байж Монгол түмэн минь илүү өнөр өтгөн болоосой гэдэг үүднээс уран бүтээлчид бид уран бүтээлээрээ дамжуулан дамжуулж байгаа юм. 


Э.Ууганбаяр: Ярилцлагынхаа төгсгөлд хэлэхэд Монголчууд маань бөө мөргөл онгод тэнгэрээ дээдлэн хайрлаж хүндэтгээсэй бөө нар нь ч мөн адил зан үйлээ зөв авч яваасай гэж хүсэх байна даа. 

 

Ярилцсанд баярлалаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    18 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    45 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    2 цаг 6 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    2 цаг 58 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    16 цаг 8 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    18 цаг 17 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК