Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хорих 407 дугаар анги албан тушаал горилогч эсвэл дэвшигчдийн дамжлага бааз болжээ

2016-5-26
0
ЖИРГЭХ

Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг халах солих асуудлыг ярих бүрт орных нь хүнд “Сахал”, “Боевик” хочтой Бригадын генерал Б.Билэгтийн л нэр дуулддаг. Түүнээс өөр супер эрхэм энэ салбарт алга гэж эндүүрмээр. Тэр нь очсон газар бүртээ хэл ам дагуулах нь зуршил болсон. Тагнуул, цагдаа харин одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар. Аз уу, эз үү энэ дундаас хожих нэгэн байхад хохирсон нь олон гэлтэй. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт байдал ямар байгааг Авлигатай тэмцэх газраас Төрийн албаныхны томилгоонд хийсэн судалгаа харууллаа. Өнөөдөр дэлгэсэн энэ судалгаанаас харахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамгийн олон томилгоо хийснээрээ толгой цохьж явна. Эдгээр нь хууль зөрчсөн эсэхийг бид дараагийн дугаарууддаа баримттайгаар хүргэх болно.

Ийнхүү хардах бас нэгэн үндэслэл нь ШШГЕГ-т ажиллаж байгаад хууль бусаар ажлаасаа халагдсан гэх гомдолтой 12 алба хаагч өнөөдрийн байдлаар холбогдох байгууллагад хандаад явж байна. Тэднийг хууль зөрчин ажлаас нь халсныг шүүх байгууллага эхнээс нь тогтоогоод байгаа. Харин энэ удаад ганцхан жилийн дотор хорих ангийн даргыг дөрвөнтээ сольсон явдлыг онцлохыг хүслээ. Жилийн дотор хийсэн энэхүү томилгоог хууль ёсных гэж харахад хэцүү. Тодруулбал, ШШГЕГ-ын дарга Б.Билэгт Баянзүрх дүүрэг дэх Эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар ангийн даргаар ажиллаж байсан хурандаа Ганхуягийг тодорхойгүй шалтгаанаар албан тушаалаас нь чөлөөлж энэ асуудал өдгөө шүүхийн шатанд явна. Хэл амтай халсан Ганхуяг даргын оронд хурандаа Б.Амардоржийг томилсон байна. Гэтэл ажилдаа дадаж байсан хурандаа Б.Амардоржийг өөр хорих анги руу шилжүүлж, оронд нь Д.Алимаа гэгчийг томилжээ. ШШГЕГ-т удирдах албан тушаалтны томилгоо тоглоом болсны илрэл энэ. Ингээд дуусахгүй. Хорих 407 дугаар ангийн даргаар томилогдоод удаагүй Д.Алимаа нь удалгүй ШШГЕГ-ын Сургалт хариуцсан тасгийн даргаар суга дэвшжээ. Баянзүрх дүүрэг дэх Эмэгтэйчүүдийн хорих  407 дугаар анги албан тушаал горилогчдын, эсвэл дэвшигчдийн дамжигч бааз болоо юу гэлтэй. Өдгөө тус хорих ангийн даргаар дэд хурандаа Д.Уранчимэг ажиллаж байна. Түүнийг ШШГЕГ-ын дарга Б/458 тоот тушаалаараа томилсон ч хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулаагүйн дээр Д.Уранчимэгийн нөхөр ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга М.Алтан-Очир аж. Нөхрийнхөө татаасаар энэ албан тушаалд очсон гэх хардлага байдаг ч энэ бүхнийг холбогдох газраас шалгаж тогтооно биз ээ. М.Алтан-Очирын хувьд хорих ангид данстай мал дутаасан хэрэгт холбогдож байсан нэгэн. Түүний энэ болоод бусад хууль бус үйлдлийг хэсэг сэтгүүлчдийн эрхлэн гаргадаг “Хар дэвтэр”-т баримттайгаар нийтэлсэн байдаг билээ.   

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамгийн олон томилгоо хийснээрээ толгой цохьж явна.

 

Энэ бүгдийг түр орхиод ШШГЕГ-ын даргын хууль зөрчсөн томилгоо руу эргэн оръё. Өдгөө тус газрын Сургалт хариуцсан тасгийн даргаар ажиллаж байгаа хурандаа Д.Алимаа нь Багануур дэх Хорих 427 дугаар ангийн хянагчаар ажлын гараагаа эхлүүлж байжээ. Өнгөрсөн жил буюу 2015 онд Цагдаагийн академи төгссөн ч ганцхан жилийн дотор дэд хурандаа, хурандаа гэх эрхэм цолыг гэрлийн хурдаар хүртсэн азтай эмэгтэй. Ажилласан жил, хийж бүтээснээрээ цол нэмж, албан тушаал ахидаг хатуу дэг журамтай энэ салбарт түүн шиг аз шовойсон нэгнийг олоод ир гэвэл алга биз ээ. Хамгийн гол нь энэ бүгд хууль журмын дагуу байсан уу гэвэл эргэлзээтэй. Зангарагтай, хариуцлагатай энэ албанд насаараа ажиллаад ч, мөрөөдөөд ч  энэ цолонд ийм богино хугацаанд хүрнэ гэдэг нарнаас гал гуйхтай адил. Харин хурандаа Д.Алимаа хэний татаасаар, хэрхэн энэ албан тушаалд хүрснийг бид эргэн хүргэх болно.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Дорж (103.229.123.93)
    Энэ мэрэгжлийн албаар тоглож болохгуй бх
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • bbb (112.72.11.120)
    Elbeg darga maani ajlaa ugch bgaa bohoor.yumii yaj medhev geed bersee hudulguj bndaa
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (27.123.214.104)
    Butgii ataarh ta nar. Chadaj bga tumand arga bhgui. Chaddag bol chi hurandaa bolol doo
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.164)
    emegtei erchuudiig bodvol zochloh gazar olontoi shuu dee
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.113.75)
    4 жилийн хугацаанд л Дээд шүүх, шүүхүүд, Улсын прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг улс төрийн гар хөл болгоод хаячмх юм аа.
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    36 мин
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    48 мин
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    1 цаг 0 мин
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    1 цаг 42 мин
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    1 цаг 54 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    1 цаг 59 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    2 цаг 22 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    2 цаг 35 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    2 цаг 36 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2 цаг 44 мин
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
    3 цаг 23 мин
  • Modun Wolves U15 баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна
    4 цаг 2 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    4 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
    4 цаг 34 мин
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
    5 цаг 11 мин
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
    5 цаг 29 мин
  • Г.Дамдинням: Жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзана
    5 цаг 37 мин
  • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
    5 цаг 47 мин
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
    6 цаг 22 мин
  • Монгол Улсад 841 мянган жуулчин иржээ
    6 цаг 31 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК