Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Эрдэнэбаяр: Дэлхийн хэмжээний дүр бүтээхийг хүсч байна

2016-6-15
0
ЖИРГЭХ

“Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн Н.Эрдэнэбаяртай ярилцлаа. Түүний бүтээсэн Бонго Монголын хүүхэд бүрийн найз болсон бол ээлжит бүтээл Бумбардай нь Японы зах зээлд гарсан анхны монгол комик юм. 

 

-Монголчуудын хувьд шинэ танил комик номын чиглэлээр ажиллаад арав гаруй жил болсон гэж сонссон. Та яагаад энэ чиглэлээр ажиллах болов?


-Би хүүхэд байхаасаа л хүүхэлдэйн кино хийдэг хүн болъё гэж боддог байсан. 10 жилээ төгссөний дараа энэ чиглэлээр сурах гэсэн боловч манайд ийм төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль ч байдаггүй, төгсөөд ирлээ гэж бодоход ажиллах байгууллага ч байгаагүй. Багаасаа энэ чиглэлээр л явна гэж төсөөлөөд  бодчихсон байтал ингээд бүх зүйл талаар болсон. Тэр үед надад энэ хүслээ орхиод өөр чиглэлээр суралцах, эсвэл гадаадад суралцах хоёр сонголт байсан. Надад мөнгө байгаагүй тул гадагшаа явах ямар ч боломж байгаагүй. Тэгээд мөрөөдлөө орхих уу, үүнийхээ төлөө явах уу гэдгээ шийдэх хэрэгтэй болсон. Гэхдээ би ерөөсөө хаяж чадаагүй тул бие даан судалж эхэлсэн. Энэ хугацаанд хүүхдийн ном, сурах бичгийн зураг, цуврал комик гэх мэтчилэн 100 гаруй ном хийсэн. 


-Манга, комик, анимэйшн гэж ер нь юу юм бэ. Тайлбарлаж өгөхгүй юү?


-Комик бол текст зураг хоёрыг нийлүүлж хүүрнэж байгаа хэлбэр. Цаасан дээрх нийлмэл урлаг. Япончуудын хөгжүүлж ирсэн төрлийг манга гэж байгаа юм. Угтаа комик, манга гэдэг нь нэг л зүйл. Барууны нэршил нь комик, азиудын нэрлэж байгаа нь манга. Анимэйшн бол манга, комикоос өөр зүйл. Хөдөлгөөнд оруулчихаж байгаа юм. Бүх анимэйшн кино манга, комик дээр суурилсан байдаг. Сүүлд хийж буй уран зөгнөлт кинонуудыг судлаад үзвэл ихэнх нь комикоос санаа авсан байдаг. Манга бол хүний төсөөллийг хамгийн хурдан буулгадаг. Миний хувьд хүүхэлдэйн кинотой хамгийн ойр зүйл бол комик байсан. Өөрийнхөө төсөөлөл, өөрийн киног цаасан дээр буулгах боломжийг комик надад олгосон. Тиймээс би комик хийх дуртай.


-Маш их хөдөлмөр шаарддаг байх. Үйл хөдлөл бүрийг зурна?


-Комик бол үүнд маш их дуртай бөгөөд уйгагүй хүний хийх ажил. Үзэхэд маш хялбар байдаг учраас хүмүүс хийхэд ч мөн амархан гэж боддог. Гэхдээ хийхэд тун хэцүү гэдгийг комик хийдэг болон зохиол бичдэг хүмүүс л ойлгоно. Жишээлбэл уран зураг зурж буй зураач нэг зохиомж дээр төвлөрч ажилладаг бол манга маш олон зурагтай. Маш олон зохиомжийг нэгтгэх шаардлагатай.


-Таны хийсэн ажлуудаас нийтэд хүрсэн ажлын нэг нь Бонго. Бонгыг бүтээх санаа хэрхэн төрсөн юм бэ?


-2009-2010 оны үе юм даа. Тэр үед хүүхдэд зориулсан танин мэдэхүйн ном маш их байсан. Гэвч хүүхдийн хүмүүжил рүү чиглэсэн ном огт байгаагүй. Тиймээс хүмүүжилд чиглэсэн комик хийх ёстой юм байна гэж бодсон. Гэхдээ хүүхдийн нэвтрүүлэг хийвэл хүмүүст илүү хүрнэ гэж бодоод “Боловсрол суваг” телевизтэй хамтарсан. Нэвтрүүлэг ч, ном ч амжилттай болсон. Одоо мэдэхгүй хүүхэд байхгүй болсон юм байна лээ.


-Бонго бол Эрлэг Номун хааны хүүхэд. Яагаад ингэж дүрслэв?


-Сахилгагүй хүүхдийг чөтгөр шиг хүүхэд гэж ярьдаг даа. Үүнээс л санаа авсан. 


-Өрөөсөн бойтогтой дүрсэлсэн учрыг мэдмээр санагдлаа?


-Бонго орж болдоггүй хориотой хаалгаар ороод дэлхийд ирчихсэн чөтгөрийн зулзага. 2500 жилийн өмнөөс өнөөгийн дэлхийд бууж ирж байгаа. Энэ үедээ нүцгэн байсан учраас хамгийн эхэнд таарсан гурван хүүхдийн нэгнийх нь цамц, нэгнийх нь өмд нөгөөгийнх нь гутлыг булаагаад өмсчихдөг. Би хувцсан дээр их ач холбогдол өгсөн. Яагаад заавал хоёр бойтог байх ёстой юм бэ гэж бодсон. Бас манайхан хүүхдийнхээ өмдийг цоолж, өмсүүлдэг дээ. Тэгэхээр тийм өмд өмсүүлсэн. Тэгээд багадсан цамцтай. Гурван настай. Энэ насны хүүхэд дураараа, юу болох үгүйг мэддэггүй. Дээрээс нь чөтгөрийн хүүхэд учраас адтай, ид шидтэй. 


-Дүрийг гаргахдаа судалгаа их хийсэн үү?


-Уншиж судлах зүйл байлгүй яахав. Гол нь ажиглалт. Миний хийж буй юмнууд бүгд зорилготой. Зорилгоос хамаарч дүрийн шинж чанарууд босч ирдэг. Хүүхдийн хүмүүжилд хандсан баатар хийхийн тулд ямар байх ёстой, тэр нь хүүхдэд яаж нөлөөлөх, харьцуулагдах гээд. Хүүхэд нэгэнтэйгээ харьцуулагдаж, нэгнээсээ хамаарч их юм сурдаг. Сайн, муу гэдэг харьцуулалтаас хүүхдийн хүмүүжил их шалтгаалдаг. 


-Тэгэхээр Бонгыг Мишээл, Можух хоёртой харьцуулжээ?


-Тийм. Хүүхэд хэдий сахилгагүй, муу байлаа гээд чөтгөрөөс дор байна гэж байхгүй. Чөтгөрийн зулзага ч гэсэн цагаахан. Томчуудын үгэнд ордог бол сайн, үгүй бол муу хүүхэд гэж хүмүүс тодорхойлдог. Гэтэл энэ нь хэр оновчтой вэ гэдгийг тэр бүр хүн хэлж чадахгүй.Аав, ээжийнхээ үгэнд ордог хүүхдийн дүрийг Мишээлээр, юмыг хийхдээ эхлээд их сайхан бодсон ч төгсгөл нь буруугаар эргээд байдаг дүрийг Можухаар илэрхийлсэн. Энэ дунд Бонго контрас үүсгэж байгаа. Гурван настай Бонго, таван настай Мишээл, долоон настай Можух гурвын сэтгэлгээний онцлогийг гаргасан.


-Сүүлд "Бумбардай" цуврал гаргасан нь тун амжилттай болж, Дэлхийн комик номын  наадмаас Гран При хүртсэн. Энэ комикоор юу илэрхийлэхийг зорьсон бэ?


-Нүүдэлчин монгол хүүхэд гэж хэн бэ, нүүдэлчдийн амьдрал дунд оршиж буй онцлог шинж юу вэ гэдгийг харуулж байгаа. Жилийн дөрвөн улиралд нүүдэллэдэг, аргал түлдэг, борц бэлддэг гээд энэ зүйлсийн дунд монгол хүний онцлог шинж чанарууд байна гэж харсан. Үүнийг л “Бумбардай” төслөөр дамжуулж хүүхдүүдэд танин мэдүүлж байгаа. “Бумбардай”-тай танилцсан хүүхдүүд цаашид үндэсний соёлыг сонирхож, түүхээ судлаасай гэж хүсч байгаа. Одоогоор таван цуврал хийсэн. Нийт 108 цуврал хийнэ. 


-Японд худалдаалагдаж байсан байх аа?


-Онлайнаар худалдаанд гарсан. Одоо хэвлэмэлээр гарахаар бэлтгэж байна.


-"Бумбардай" бол монгол ахуй соёлыг харуулсан. Үүнийг япончууд хэрхэн хүлээж авч байна вэ?


-Сайхан хүлээж авч байгаа. Анхнаасаа "Бумбардай"-г гаднын зах зээлд гаргана гэж тооцоолсон байсан.


-Хүүхэлдэйн кино хэзээ хийх вэ?


-Хүүхэлдэйн кино хийх ажлыг жилийн өмнөөс эхлүүлсэн. Солонгос, Япон, Филиппин, Тайвань гээд гаднын студиудтэй холбоо тогтоож ажиллаж байна. Судалгаа ч их хийсэн. Бүрэн хэмжээний, цуврал гээд хоёр чиглэлээр судалж байгаа. Манай төсөл хүүхэлдэй кино болж цаашид үргэлжилнэ. Ер нь "Бумбардай" бол зөвхөн комик, хүүхэлдэй кино хийх тухай асуудал биш. Бид үүнийг үндэсний хэмжээний хүүхэлдэйн баатар болгож, хүүхдүүдэд нөлөөлөхүйц, үлгэр дуурайлал болохуйц дүр болгож ажиллана.


-Бумбардайн нэрийн үйлдвэрлэл явуулах гэж байгаа гэж сонсч байсан. Өнгөрсөн намар “Бумбардай” нэрийн хүүхдийн даавуу, хөнжил зэрэг гарсан байсан?


-Бумбардайн патент нь над дээр байдаг. Үүгээр цаашид хүүхдийн хувцас, хичээлийн хэрэглэлээс эхлээд олон зүйл үйлдвэрлэнэ. Миний хийж буй ажил бол дүрийн бизнес. Хүүхэлдэйн кино, комик гэдэг бол маркетинг. Жишээлбэл, одоо үед хүн бүр Микки Маусын зурагтай янз бүрийн зүйлс хэрэглэж байна ш дээ. Тэгэхээр дэлхийн хэмжээний дүр, түүнийг дагасан томоохон үйлдвэрлэл бий болгохыг зорьж байна. Бодлогод суурилсан эдийн засаг, контент үйлдвэрлэлээр гарах нь тээвэрлэлтийн зардалгүй бизнес юм. Түүнийг хөгжүүлчихвэл манай улс дэлхийд хурдан гарах боломж байна. 


-Олон улсад манга, аниме хөгжихийн хэрээр түүнийг дагасан бизнес өргөжиж байна. Харин манай улсад манга, комикийн зах зээл хэр байна вэ?


-Дэлхийд комик мангагын хөгжлийн төвшингөөр нэгд, Америк, хоёрт, Япон байна. Дараагаар Солонгос, Хятад, Франц, Испани гэх мэтчилэн томоохон улс байна. Европт эхлээд Америкт хөгжин, Японд дамжсан универсаль урлаг. Комик бол хүүхэд залууст маш нөлөөтэй агуулгын урлаг. Комикийг ном уншихад дургүй болгодог, эрүүл мэндэд хортой гэдэг. Гэхдээ хүний сэтгэхүйн онцлогт зориулсан олон төрөл бий. Хүмүүс комикийг юм гэж ойлгодог. Энэ бол юм биш, энэ бол зүгээр дамжуулах суваг. Манай улсад комикийн зах зээлийн дөнгөж хөрс нь бэлтгэгдэж байна. Хэрэглэгчид байгаа ч тэдэнд комик хэрэглэх соёл төлөвшүүлэх, эргээд зөвхөн нэг биш нэлээд хэдэн комикоор тэдний хэрэгцээг хангах үйлдвэрлэх хүчин чадал, түүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудал чухал. Комик бол нэг төрлийн бизнес учир цаг хугацаа, хөрөнгө оруулалт их шаардлагатай.


-Энэ чиглэлээр зурдаг зураач хэр олон бэ?


-Манайд сонирхож, оролдож буй залуус ихэсч байна. Харин өдөр тутмын ажил болгоод хэрэгжүүлж байгаа нь цөөн. Маш их тэсвэр тэвчээр шаарддагийн дээр комик зурлаа гээд хэн ч мөнгө өгөхгүй. Тэгэхээр бусад ажлын цаг заваар хааяа нэг хийхээр ямар үр дүн гарахав. Мөнгө гаргаад орж байгаа компани нь хийх гэж зардал болно. Хэвлэх, хүмүүст хүргэх гээд маш их зардалтай. Үүний дараа мөнгөө эргэж олох нь удаан.


-Та үндсэн ажлаа болгосон уу, эсвэл хобби хэвээр байна уу?


-Үндсэн ажил болгоод арав гаруй жил ажиллаж байна. Олон золиос гаргасан. Энэ бол миний дуртайдаа хийсэн сонголт. Манайд энэ салбарын хөрс суурь бага байгаа учраас хөрсийг бүрдүүлэх, хэрэглэх соёл, бизнес болгох тал дээр анхаарч ажилладаг.


-Манга, комик хийлээ гээд хэн ч мөнгө өгөхгүй гэсэн. Тэгэхээр амьдралаа яаж зохицуулдаг вэ. Томоохон төслүүд хийсэн учраас амьдралд хүрэлцэх хэмжээний мөнгө олдог уу?


-Би дизайнер, зураач, найруулагч, продюссер гээд мэргэжлээсээ хол хазайхгүйгээр олон чиглэлээр ажилладаг. Үүнээс олсон мөнгөө комик руугаа оруулж ажиллаж байна. Би тэр зүйлийг мөнгө олох гэж хийж байгаа. Харин комикийг хийх гэж хийж байгаа. Сүүлийн үед өдрийн бүх цагийг үүндээ л зарцуулж байна.


-Хийсэн бүтээл тань олны хүртээл болсныг хараад сэтгэл өег байдаг байх даа?


-Угаасаа би хүнд хүрэхээр юм хийнэ гэж төсөөлсөн учраас энгийн байдаг. Үр тарьсан бол ургацаа хураана шүү дээ. Харин манга комик ном дээр ажилладаг гээд өөрийгөө танилцуулахад, томчуудад юу хийдэг тухайгаа ярих дургүй байдаг. Хүүхдүүдтэй уулзаад ярих гоё байдаг.


-Яагаад томчуудтай уулзахдаа ажлаа ярих дургүй гэж?


-Миний болон манай дээд үеийнхэн комик номыг төдийлөн сайн мэддэггүй. Ойлголт муутай. Ойлголт муутай хүнд ажлаа хэлэхээр бүх зүйлийг тайлбарлах хэрэгтэй болдог. Сонирхох магадлал бага. Тэгээд ч зориулсан хүмүүст маань аль хэдийнэ хүрчихсэн.


-Түрүүн та энэ салбарын хөрс суурь, соёлын тал дээр анхаарч ажилладаг гэлээ. Үүний хүрээнд танай сан манга, комикийн уралдаан зохион байгуулдаг. Энэ жилийн уралдааны бүтээлүүдээ аваад эхэлсэн үү?


-Манай “Нүүдлийн зурган өгүүлэмж сан” Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Японы Элчин сайдын яам, “Монгол контент” ХК, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран “Монголын анимэйшн, комик, манга авардс” гэж уралдаан зарласан. Энэ уралдаан анимэйшн, комик ном, комик стрип гэж гурван төрөлтэй. Жил бүр уламжлал болгон явуулж, энэ чиглэлийг сонирхож байгаа залуусыг бэлдье гэж бодож байгаа. Сайн бүтээлийг олон улсын манга авардст бэлдье, заримд нь санхүүжилт хийж, хүмүүст хүргэх ажилд нь дэмжлэг үзүүлье гэж байгаа юм. Бүтээлүүдийг харахад залуучуудын ур чадвар өдрөөс өдөрт өсч байна. Чадвартай залуус их байна.


-Анхны уралдаан нь өнгөрсөн жил болсон байх аа?


-Анхны уралдааныг зөвхөн комик стрип төрлөөр явуулсан. Комик стрип гэдэг нь дөрвөн нүдэнд багтааж, үйл явдал өгүүлдэг нэг төрөл. Энэ уралдаанд шилдгээр шалгарсан дөрвөн хүүхэд Япон явсан. Энэ жил ч мөн шалгарсан хүүхдүүд Япон явна. 


-Ойрын зорилго юу байна вэ?


-Арван төсөл хийх бодолтой байна. Бонго анхных байсан. Бумбардай хоёр дахь нь. Гурав дахь төслөө эхлүүлж байна. Энэ төсөл сонирхолтой байна байх. Миний төслүүд голдуу бага насны хүүхдэд чиглэсэн байгаа. Цаг нь болохоор нас, насныханд зориулсан комикууд хиймээр байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных...
А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.179.18.208)
    Бидний ирээдүй болсон монгол хүүхдүүд анхны төслийн тань баатаруудыг алв хэдийн хүлээн аваад тэдний найү нар болчихсон явж бгаа.Тиймээс таны хичээл бүтээлийг амсаад эхэлсэн байгаа.Ажилд тань амжилт хүсэе.Улам ихийг бүтээгээрэй.
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.106.147)
    Баяр хүргэе.Яасан сүрхий бүтээлч,хөдөлмөрч юмбээ.тэгээд бас гадаад харилцаатай шүү.амжилт.Ном бүтээнэ гэдэг маш том буян юм гэсэн шүү.үр хойчдоо ч гэсэн..
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    45 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    51 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    10 цаг 38 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    10 цаг 51 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    11 цаг 0 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    11 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    11 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    11 цаг 22 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    11 цаг 22 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК