Шотланд, Их Британи хоёрыг салан тусгаарлахыг дэмжигчид жагслаа

Шотландыг Их Британиас салан тусгаарлахын эсрэг кампанит ажил өрнүүлж эхэлснээ тус улсын Сангийн сайд асан, Лейборист намын гишүүн Алистер Дарлинг мэдэгдлээ. ВВС-ийн мэдээлснээр “ Better Together” буюу “хамтдаа байх нь хавьгүй дээр” нэртэй тус хөдөлгөөн нь Шотландчуудад хандан зөв сонголт хийхийг уриалжээ. Мөн Шотланд Их Британаас нэгэнт салан тусгаарласан тохиолдолд эргэж нийлэх зам үгүй хэмээн Алистер Дарлинг онцлов. Тус хоёр улсын салан тусгаарлах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга 2014 оны намар болно. Гэсэн ч салан тусгаарлахыг дэмжсэн болон эсэргүүцсэн кампанит ажлууд эхэлсэн байна.
Д.Ундрах 24tsag.mn