Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орон орны хүмүүсийн өвөрмөц сонин мэндлэх ёсон

2016-6-27
0
ЖИРГЭХ

Манай гарагийн янз бүрийн үндэстэн ястнууд өвөрмөц ёс заншилтай байдаг билээ. Аялал жуулчлалын томоохон сайт болох Hotels.com цахим хуудас орон орны ард түмний өвөрмөц мэндчилгээнүүд, мөн тухайн улс оронд аялж байхдаа эвгүй байдалд орохгүйн тулд биеэ хэрхэн зөв авч явах талаар зөвлөжээ. Ингээд Шинэ Зеланд, Түвд эсвэл Гренландын мэндчилгээний ёс заншилд биеэ хэрхэн бэлдэх эсвэл Кенийн ард түмний явуулын зочдод зориулан зохиодог «бэсрэг наадам» гэж юу болох талаар дорх нийтлэлээс уншаарай.
 


Шинэ Зеланд

Киви жимсний орон болох энэ улсаар аялах үедээ та нутгийн уугуул иргэд болох маори буюу хонги үндэстний уламжлалт мэндчилгээг харж болно. Тэдний мэндчилэх ёс заншил олон зуун жилийн түүхтэй бөгөөд энэ нутгийнхан уулзах үедээ хамраараа шүргэлцэн мэндчилдэг байна.

Хамраараа шүргэлдэх нь ха буюу «амьдралын амьсгал»-д хүрч буй бэлгэ тэмдгийн шинжтэй үйлдэл бөгөөд ингэж мэндчилсний дараа манухири буюу зочин нь тангата венуа буюу «дэлхийн хүн» болдог гэнэ.

Зөвлөгөө: зайг зөв тодорхойлох бас эвгүй байдалд орохоос зайлсхийх, мөн бэртэхгүйн тулд нүдээ бүү аниарай.

 
Түвд
 
Хэн нэг рүү хэлээ гаргахыг ихэнх оронд зохимжгүй үйлдэлд тооцдог бол харин Түвдэд энэ нь мэндчилж байгаа хэрэг гэнэ. Түвдийн уугуул иргэдийн энэ заншил нь IX зуунд буюу Ландарм гэдэг хараалч хар хэлтэй хааны үед дэлгэрчээ. Түвдүүд Ландармын сүнс биед нь шингэхээс
айж, хорон муу санаатай биш гэдгээ батлахын тулд мэндчилэхдээ бие бие рүүгээ хэлээ гаргадаг болсон гэдэг.

Зөвлөгөө: хэрвээ хэлийг хар өнгөтэй болгодог бохь зажилсан эсвэл хоол хүнс хэрэглэсэн тохиолдолд түвдүүдтэй уламжлалт заншлаар нь мэндчилэхээс зайлсхийгээрэй.

Тувалу

Арлын энэ орныг зорьж байгаа аялагчид нутгийн найрсаг уугуул иргэд болох аборигенуудтай уулзахад бэлэн байх ёстой. Тувалу арлынхан хоорондоо мэндчилэхдээ нэг нь нөгөөгийнхөө хацар дээр хацраа нааж гүнзгий амьсгалдаг гэнэ.
Зөвлөгөө: нутгийн иргэдийн ёс жаягийг даган мөрдөж, арлын энэ орныг зорихынхоо өмнө сонгино идэхгүй байхыг хичээгээрэй.

Монгол

Үзэсгэлэнт тал хээр нутагтай Монгол оронд эртний уламжлалт заншлаар хэд хэдэн аймгийн оршин суугчид одоог хүртэл мэндчилдэг. Монголчууд гэрт нь танихгүй хүн зочлон ирэхэд нь хадаг барин угтдаг. Хадаг нь ихэвчлэн цэнхэр өнгөтэй байдаг бөгөөд бас шар цагаан өнгөтэй ч байдаг. Монголын зарим бүс нутгуудад гаанс, хөөрөг солилцдог заншилтай.

Зөвлөгөө: хэрвээ таньд хадаг барьсан бол та хоёр гараар бага зэрэг мэхийн аваарай, учир нь энэ нь гүнээ хүндэтгэж байгаагийн тэмдэг юм.

 
Япон

Толгойгоо үл мэдэг дохихоос эхлээд бүсэлхийгээ хүртэл тонгойн мэндчилэх нь мэндчилгээний соёлын салшгүй нэг хэсэг юм. Хэрвээ татами дэвжээн дээр мэндчилэх болбол эхлээд өвдгөн дээрээ сөхрөн суусныхаа дараа бөхийх ёстой юм байна. Хэдий чинээ удаан бөгөөд доош
тонгойн бөхийнө төдий чинээ хүндэтгэл үзүүлж байна гэсэн үг гэнэ. Харин залуучууд нь ёс төдий толгой дохин мэндчилдэг ажээ.

Зөвлөгөө: япончуудын дийлэнх нь гадаадынхныг зөв мэндчилж байна уу гэдэгт нэг их анхаарал хандуулдаггүй, тиймээс толгойгоо бага зэрэг бөхийлгөхөд л хангалттай.



Кени

Кенид аялж байгаа хүмүүстэй Хар тивийн хамгийн алдартай омог болох масаигийн төлөөлөгчид тааралдах нь дамжиггүй. Масаичуудын гайхамшигтай уламжлал, ёс заншлууд, омгийн дайчдын үзүүлдэг адуму гэдэг мэндчилгээний бүжгийг үзэх завшаан танд тохионо. Бүжигчид

тойрог үүсгэн өндөрт үсрэн бие биетэйгээ тэмцэлдэж эхэлдэг бөгөөд энэ нь зочиддоо тус омгийнхон аймшиггүй чин зоригтой бас хүчтэй гэдгийг харуулж байгаа хэрэг аж.

Зөвлөгөө: мэндчилгээний бүжгийн үеэр үнээний сүүг цустай хольсон ер бусын ундаа уулгаж магадгүй тул бэлэн байгаарай.
 
Гренланд (Дани)

Арктикийн ихэнх бүс нутагт, тухайлбал, Гренландад эскимосчуудын уламжлалт мэндчилгээг куник гэж нэрлэдэг. Ийм мэндчилгээгээр гэр бүлийн гишүүд болон хайртай хосууд хоорондоо мэндчилдэг байна. Тэд уулзахдаа нэг нь хамар болон уруулаараа нөгөө хүний биед дарж, амьсгалдаг ажээ. Дашрамд сонирхуулахад өмнөд нутгийн инуитууд /эскимосчууд өөрсдийгөө ингэж нэрлэдэг байна/ энэ заншлыг хамраараа шүргэлцдэг /эскимосчуудын үнсэлт/ болгон өөрчилжээ.

Зөвлөгөө: хүйтэнд хүмүүстэй мэндчлэхдээ хамрын ханиад хүрсэн эсэхээ магадлаарай, эс бөгөөс нөгөө хүнтэйгээ наалдчихаж мэднэ.


Хятад

Коутоу гэдэг Хятадын мэндчилэх ёс жаяг нь гурван удаа өвдөг сөхөрч, 9 удаа мэхийн ёслохыг хэлдэг бөгөөд энэхүү уламжлал нь Хуандийн /Шар хаан/ засаглалын үеэс улбаатай юм. Эхэндээ хаантай уулзахдаа эсвэл хурим гэх мэт баяр ёслолын үеэр ингэж мэндчилдэг байсан бол хожим нь ард олны дунд өргөн тархжээ.

Зөвлөгөө: энэ заншлыг дагахдаа тогтсон хэв жаягаас нь хэтрүүлж болохгүй шүү, тэгэх аваас танд ямар нэгэн хүндэтгэл үзүүлэхгүй байж мэднэ.


 
Тайланд

Алга хавсран мэхийн мэндчилэх ёслолыг вай гэж нэрлэдэг. Гарын байрлал янз бүр байдгийг Таиландад зорчиж үзсэн хүн бол андахгүй. Хоёр гар нүүрэнд хэдий чинээ ойр байвал мэндчилж буй хүнээ төдий чинээ хүндэлж буй хэрэг мөн. Анхандаа энэ заншлыг зэвсэггүй гэдгээ харуулахын тулд хэрэглэдэг байсан бол хожим нь дээд зэргээр хүндэтгэж байгаагийн илрэл болсон юм.

 

Зөвлөгөө: энэ мэндчилгээ Таиландад маш өргөн дэлгэрсэн байдаг учраас бүү төвөгшөөгөөрэй.

Филиппин

Арлын энэ улсад маш гайхалтай уламжлал байдаг. Залуу хүн өндөр настантай мэндчилэхдээ баруун гарыг нь бөхийн барьж, дараа нь хурууныхаа үеэр духанд нь хүрч «мано по» /мано гэдэг нь гар, по гэдэг нь хүндэтгэх/ гэж хэлдэг байна.


Зөвлөгөө: хурууныхаа үеэр чанга хүрэх хэрэггүй шүү.


www.budda.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • хх (202.21.117.42)
    Ветьнамд яаж мэндчилдэг юм болоо хүмүүсээ
    2016 оны 06 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    9 цаг 39 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    9 цаг 56 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    10 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    10 цаг 30 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    11 цаг 27 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    12 цаг 34 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    12 цаг 56 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    14 цаг 18 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    14 цаг 48 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    14 цаг 56 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    15 цаг 6 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    15 цаг 10 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    16 цаг 6 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    16 цаг 32 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    16 цаг 40 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    17 цаг 3 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    17 цаг 7 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    17 цаг 20 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    17 цаг 25 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    17 цаг 26 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК