Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Магсаржав: Тарьсан модоо арчилж ургуулах нь хамгийн чухал, тэнд л буян оршдог

2016-7-04
0
ЖИРГЭХ

Бүх нийтээрээ мод тарих “Үндэсний өдөр” болоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш буюу 2010-2015 оны хооронд 12 удаагийн бүх нийтийн мод тарих өдрийг зохион байгуулж, үүний үр дүнд нийт 9,1 сая ширхэг мод тарьж суулгасан байна.

 

Харин тарьж суулгасан модоо арчилж, ургуулах тал дээр иргэд аж ахуйн нэгжүүд дутагдалтай ханддаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсээр байгаа юм. Тиймээс тарьж, суулгасан модоо хэрхэн арчилж, бордох, зүлэг болоод цэцгийн мандлын хэрхэн тарьж, услагааг хэрхэн хийх ёстой талаар “Цэцэрлэгжилт” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ө.Магсаржавтай ярилцлаа.

 

-Монголчууд мод тарих үндэсний өдөртэй болсоноос хойш 10 орчим мод бут сөөг тарьсан гэх мэдээлэл байдаг. Тэгвэл тарьсан мод бут сөөгөө хэрхэн арчлах талаар та зөвлөөч?

 

-Монголчууд үндэсний мод тарих өдөртэй болсон нь үнэхээр сайхан, маш зөв зүйл болсон. Харин одоо суулгасан модоо усалж, тордон ургуулах тал дээр анхаарах нь маш чухал байна. Энэ жил бороо хур тэгширсэн сайхан жил болж байгаа ч бороо ихтэй гээд суулгасан модоо арчилж, услахгүй байж болохгүй. Тиймээс суулгасан модоо хоёр хоногт нэг удаа усалж байх хэрэгтэй. Шинээр суулгасан мод хөрсөндөө зохицох гэж бас л багагүй хүндрэлтэй тулгардаг болохоор сайн арчилж өгөх хэрэгтэй байдаг. Ер нь тарихаасаа илүү арчилж ургуулна гэдэг хамгийн чухал, ёстой буян гэдэг нь энэ л арчилгаа, тордолгоондоо оршиж байгаа юм.

 

-Тэгвэл суулгасан модоо бордох ёстой юу. Ямар бордоогоор хэрхэн бордож болох вэ?

 

-Модыг хавар эрт азотын бордоогоор бордох нь сайн байдаг. Гэхдээ гарын доор байдаг хонины бууц, шувууны сангас зэргээр бордож болно. Ингэхдээ бууц, сангасаа усанд уусгаж байгаад бордвол үйлчлэх хүрээ нь их байдаг болохоор энэ аргыг хэрэглэх нь зүйтэй. Түүнчлэн модныхоо тогоог байнга цэвэрхэн байлгахгүй бол нүх сүвээ боогоод үхэх тохиолдол байдаг. Мөн модоо гадаслаж өгөх хэрэгтэй. Энэ нь тэгш сайхан ургахад бас чухал нөлөө үзүүлдэг.

 

-Гэрийн нөхцөл таны хэлсэн бордоог хэрхэн бэлтгэх вэ?

 

-Бордоог бэлтгэхэд нэг анхаарах зүйл бий. Үүнд хонины шинэ бууцаар бордож огт болдоггүй гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Шинэ бууц нь маш их шүлтлэг байдаг учраас модныхоо үндэсийг түлэх аюултай байдаг. Тиймээс 5-6 жил өнжсөн хөх бууцыг бордоонд ашиглах хэрэгтэй. Тодруулбал 200 литрийн саван найруулах болвол 20 кг бууц хийнэ. Ингэхдээ 1 мкв талбайд ойролцоогоор 8 летр бордоог ашиглах нь зүйтэй.

 

-Тэгвэл зүлэг, цэцгийн мандал тарихад юуг анхаарах ёстой гэдгийг тайлбарлаж өгөөч?

 

-Мод тарих хугацаа үндсэндээ дуусч цэцгийн мандал зүлэгжүүлэлтийн ажлаа эрчимжүүлэх цаг иржээ. Зүлэг тарихдаа үрээ маш зөв сонгох нь чухал. Монгол орны эрс тэрс уур амьсгалд зүлэгний үр хийсч ургахгүй байх тохиолдол гардаг. Тиймээс зүлэг тарихдаа нэг метр кв талбайд 40 -50 гр үр орно гэж тооцоолж тарих хэрэгтэй. Гэхдээ зүлэгжүүлэлтийг хийхдээ эхлээд тухайн талбайгаа самнаж цэвэрлэнэ. Үүнийхээ дараа 10-15 см гишгэж хагалаад үрээ суулгана. Хэрэв хайрган хөрстэй бол хөрсийг нь хуулж, хар шороо дэвсээд үрээ жигд тарааж өгнө. Ингээд л элсээр хучиж, ургуулна даа.

 

-Элсээр хучихын учир юу байдаг юм бол. Зарим хүмүүс хар шороогоор нь хучиж байгаа харагддаг?

 

-Ер нь зүлгийг элсээр хучих нь ургалтанд сайнаар нөлөөлдөг. Учир нь элс чийгийг удаан хадгалж, үрийг салхинд хийсэхээс хамгаалдаг юм. Тиймээс зүлгийг элсээр хучихыг зөвлөдөг.

 

-Зүлэг тарихад усалгаа маш чухал юм шиг санагддаг. Ер нь зүлгийг хэрхэн услах ёстой байдаг юм бэ?

 

-Тэгэлгүй яах вэ зүлэгний усалгаа гэдэг маш чухал. Зүлгийг маш зөөлөн шүршиж услах ёстой. Тэгэхгүй бол үр нь урсаад явах тал их байдаг.

 

-Тэгвэл хэмжээний хувьд ямар байх ёстой. Хэт их усалчихна гэдэг ч юм уу тийм ойлголт байх уу?

 

-Ер нь 1мкв талбайд 15 летр ус гэж тооцоолж услахад болно.

 

-Хугацааны хувьд хэдэн хоногийн давтамжтай услах ёстой вэ?

 

-Зүлгээ дөнгөж тариалсны дараа бол өдөр болгон услах хэрэгтэй. Харин үр соёолоод ирэхээр өнжөөд нэг удаа усалж болно. Гэхдээ өглөө оройны сэрүүнд услах нь чухал.

 

-Цэцгийн мандалын хувьд усалгаа ч мөн чухал байх?

 

-Тэгэлгүй яах вэ. Цэцгийн мандалыг мөн л сайтар усалж, тордох хэрэгтэй. Ер нь бол эдгээр нь хүүхэд өсгөхтэй адил зүйл болохоор маш нарийн усалгаа, тордлого хэрэгтэй. Цэцгийн мандалыг өдөр болгон услана. Мөн л зүлэгтэй адил өглөө, оройн сэрүүнд услах хэрэгтэй.

 

-Зуны дунд сар гараад ирэхээр хортон шавьжны асуудал бас л толгойны өвчин болдог. Тэгвэл үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

 

-Ер нь иргэд нэгэнт тарьсан мод нь сайн ажиглаж байх хэрэгтэй. Хэрэв мод нь шарлаж, нахиа найлзуур нь гарахгүй байвал мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч арчлах, хортон шавьжны хорыг хэрэглэх нь зүйтэй. Түүнээс бус шууд л хамаагүй хор цацаж болохгүй. Харин гэрийн нөхцөлд марганцын уусмалаар бага зэрэг шүршиж услаж болно. Түүнээс бус хүчтэй хорыг дур мэдэн хэрэглэх нь модыг шууд үхэлд хүргэх аюултай байдаг.

Улиас модны жилийн ургацын гуравны нэгийг тайрахад хөвөн бараг унахгүй

 

-Мэргэжлийн хүнтэй ярилцаж байгаа болохоор нэг зүйлийг асуулгүй өнгөрч болохгүй санагдлаа. Жил бүр модны хөвөн унаж, үүнд иргэд нэлээд бухимдалтай ханддаг. Тэгвэл үүнийг унагахгүй байх талаар ямар нэгэн зүйл хийж болдоггүй юм уу?

 

-Энэ хөвөн гээд байгаа зүйл нь эм улиаснаас гарч байгаа зүйл юм. Харин үүнийг огт унагахгүй байна гэдэг боломжгүй. Гэхдээ хавар тайралт таналтыг сайн хийвэл унах нь бага байдаг.

 

-Улиас мод намар шарлаж, навч нь унаад, зун нь ингээд хөвөн хаяад байдаг. Ер нь энэ модыг өөр модоор орлуулах боломж хэрэг байдаг юм бол?

 

-Улиасыг ад үзээд байх мод огтхон ч биш. Энэ мод агаарт хүчилтөрөгчийг хамгийн ихээр үйлдвэрлэдэг ач тус ихтэй мод. Тиймээс анх модоо үржүүлэхдээ эр улиаснаас л мөчир авч үржүүлэх хэрэгтэй. Хэрэв тэгсэн тохиолдолд хөвөн унахгүй.

 

-Тайралтыг сайн хийвэл хөвөн унах нь бага байдаг гэлээ. Тэгвэл улиасны тайралтыг хэрхэн  ямар хэмжээтэй хийх ёстой байдаг юм бол. Улиасны эр эмийг хэрхэн ялгаж мөчрөө бэлгэх ёстой юм бэ?

 

-Улиас модныхоо жилийн ургацын гуравны нэгийг тайрах ёстой байдаг. Хэрэв ингэсэн тохиолдолд хөвөн унах нь харьцангуй бага байна. Харин улиасны эр, эмийг яг одооноос л тэмдэглэх хэрэгтэй. Хөвөн хаяад байгаа нь эм, нөгөөх нь эр гээд л ойлгож болно. Тэгээд эр улиаснаасаа мөчир бэлтгэх ёстой юм. Ингэхэд л хөвөн унахгүй, иргэд бухимдахгүй болно шүү дээ.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • модоо зөв тарьяа (124.158.107.20)
    өмнөх жилүүдэд тарьсан модны нүхэндээ дахин мод тарьж дүр эсгэж мөнгө, хүч хөдөлмөр зарахаа болиочээ. Хэнээр модоо яаж байнга арчлуулах зохион байгуулалтаа тодорхой болгоочэээ.
    2016 оны 07 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    11 цаг 0 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    13 цаг 35 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    13 цаг 48 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    14 цаг 39 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    16 цаг 0 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    16 цаг 26 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    16 цаг 43 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    17 цаг 11 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    17 цаг 15 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    18 цаг 44 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    18 цаг 54 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    19 цаг 6 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    20 цаг 2 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    20 цаг 8 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    20 цаг 24 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    22 цаг 0 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    22 цаг 57 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК