Хятадууд цагаач нарт хатуу хяналт тавихаа мэдэгдлээ

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн Байнгын хорооноос 1986 онд анхлан батлаж байсан “Хууль бус цагаачлалын тухай хууль”-ийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэж дуусчээ. Шинэ хуулиар Хятад улсад зөвшөөрөлгүйгээр ажиллаж буй гадаадын иргэд, ажил хийж буй гадаадын оюутнуудыг “хууль бусаар хөдөлмөрлөж буй хүмүүс”-т тооцно. Мөн гадаадын иргэнд хууль бус баримт бичиг, урилга олгосон тохиолдолд Хятадын иргэнд 2-10 мянган юанийн торгууль ногдуулахаар болжээ. Түүнчлэн хууль бусаар олсон орлогыг хурааж, гадаадын иргэнийг нутаг буцаах зардлыг гаргуулна. Үүнээс гадна тус улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оршиж буй насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагчдад 5000 хүртэл юанийн торгууль ногдуулах саналыг ч гаргажээ.
Д.Ундрах 24tsag.mn