Испанийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Висенете дель Боски өнөөдөр Европын аваргын төлөө халз тулах Италийн шигшээ багийн эсрэг хэрхэн тоглох тухайгаа ийнхүү ярьсан байна.

Испанийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Висенете дель Боски өнөөдөр Европын аваргын төлөө халз тулах Италийн шигшээ багийн эсрэг хэрхэн тоглох тухайгаа ийнхүү ярьсан байна. “Биднийг маш хүнд тоглолт хүлээж байна. Италийн шигшээ маш хүчтэй. Тэмцээний явцад Италийн шигшээ улам чангарч, бүх зүйл нь жигдэрсэн. Тэд тэмцээний эхнээс л сайн байсан. Харин одоо бүр сайн тоглож байна. Одоо эргэн хэсгийн тоглолтын дурсах хэрэггүй. Хоёр багийн хожих боломж адилхан. Эхний тоглолт бидний хувьд хүндт болсон. Багийн бүрэлдэхүүндээ “хуурмаг ес”-ийг гаргах эсэх тухайд бол довтолгоонд гурван тоглогчийг гаргана. Пирло, Монтоливо, Маркизио гээд бүгд өөр өөрийн гэсэн арга барил, өвөрмөц шинжтэй тоглогчид. Шигшээ тоглолтод тоглогчдын биеийн бэлтгэл их чухал үүрэгтэй. Тиймээс хэн бэлтгэл сайтай байгаа нь давуу талтай гэж ойлгож болно” гэжээ.
Ц.Болор