БНСУ-ын нэрт жүжигчиин Кү Хе Сон өнгөрсөн бүтэн нэг жилийн турш Монгол улсаас эмчлүүлэхээр солонгос улсад байгаа таван настай Содко хүүд тусалж байгаа аж.

БНСУ-ын нэрт жүжигчин Кү Хе Сон өнгөрсөн бүтэн нэг жилийн турш Монгол улсаас эмчлүүлэхээр солонгос улсад байгаа таван настай Содко хүүд тусалж байгаа аж. Тэрээр нэг жилийн өмнө өөрийнхөө твиттер хуудсандаа Содко хүүд туслахыг хүссэн бичлэг үлдээж , түүнтэй хамт авахуулсан зургаа тавьж байсны ачаар өнгөрсөн пүрэв гаригт Содко хүү олон солонгос иргэдийн халуун сэтгэлээр боссон мөнгөний тусламжийг авч мэс засал болон эмчилгээгээ амжилттай дуусган эмнэлгээс гарсан байна. Ялангуяа жүжигчин Кү Хе Соны найз жүжигчид болон түүнийг хүндэлдэг олон арван иргэд мөнгө хандивлажээ.
Кү Хе Сон Солонгост эмчлүүлэхээр эгч , ээж нартайгаа ирсэн Содко хүүг эмнэлгээс гарсанд баяр хүргэж, түүнд зориулж бялуу задалж бэлэг өгсөн байна.
Б.Золбоо