Одоогоос дөрвөн жилийн өмнө сонгуулийн үр дүнгээс болж, таван залуу амиа алдсан. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн хөдөлгөөн, нам эвслүүд жагсаал цуглаан зохион байгуулснаар олон хүн гэмтэж, таван залуу амиа алдсан юм.

Одоогоос дөрвөн жилийн өмнө сонгуулийн үр дүнгээс болж, таван залуу амиа алдсан. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн хөдөлгөөн, нам эвслүүд жагсаал цуглаан зохион байгуулснаар олон хүн гэмтэж, таван залуу амиа алдсан юм. Тиймээс тэдний дурсгалд зориулж, “Долдугаар сарын 1” хөшөөг Хэлмэгдэгсдийн хөшөөний баруун тал, Үндэсний музейн урд талд мөнхөлсөн юм. Харин өнөөдөр уг хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Цэцэг өргөх ёслолд амиа алдсан таван залуугийн ар гэрийнхэн оролцов. Мөн орой 20.00 цагт тэдэнд зориулж Сүхбаатарын талбайд зул өргөх юм.
Ц.Болор