Петрочайна компани нь Дорнод аймгийн Матад сумын Баян-Өндөр багийн нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүйг тогтоож, 1.3 тэрбум төгрөгийг гаргуулж, Матад сумын төсөвт олгохыг даалгах шийдвэр гаргасан билээ.

Харин хариуцагч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд 15 нүүр бүхий хариу тайлбарыг гаргасан юм.
Энэхүү гомдлыг нийслэлийн шүүхэд маргааш 09.00 цагт хэлэлцэхээр болжээ. Өмнө нь давж заалдах шатны хурал зургадугаар сарын 18-нд болох байсан ч Петрочайна Дачин Тамсаг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч солигдсон тул хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй байгаа учраас хурлыг хойшлуулах хүсэлт тавьснаар долдугаар сарын 2-нд хэлэлцэхээр хойшлуулсан юм.
Ц.Болор