Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.ЭРДЭМБИЛЭГ: “Битлз” бол хаагдмал нийгмийн үед нууж, хаан байж сонссон чөлөөт нийгмийн дуу хоолой байлаа

2012-7-02
0
ЖИРГЭХ
Д.ЭРДЭМБИЛЭГ: “Битлз” бол хаагдмал нийгмийн үед нууж, хаан байж сонссон чөлөөт нийгмийн дуу хоолой байлаа
битлз  Дэлхийн хамгийн том морьтой хөшөө хэмээх тодотголтой Цонжин болдог дахь Чингисийн хөшөө, сүмогийн аваргад олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цом, дэлхийн хамгийн том морин хуурын дүрс бүхий цамхаг зэрэг содон хийгээд ур хийц төгс бүтээлээрээ уншигчдын хэзээний танил болсон зураач, дизайнер Д.Эрдэмбилэгийн урланд зочлохоор тохироод “Баянмонгол” хорооллыг зорилоо.

  Түүний ажлын өрөө зураач, барималчдын урлангаас арай өөр аж. Бийр, будаг хөглөрөх бус бичгийн ширээ, зөөлөн сандлаар тохижуулсан, том, жижиг хоёр өрөө бүхий тохилог албан тасалгаанд тэрбээр бүтээлүүдийнхээ эх загварыг урладаг аж. “Урлан” булангийн зочноор урьж байгааг минь сонсоод тэрбээр “Энэ өрөөнд л уран бүтээлээ хийж байна даа. Би сайхан, том урлантай болохсон гэж мөрөөддөг. Одоогоор томоохон төслүүдийн удирдагч маягаар ажиллаж байна. Бүтээлийн эх заг варыг цаасан дээр, эскиз маягаар хийж байгаа учраас үзэг, цаас байхад болчихдог. Төслийн ажлуудаа эмх цэгцэнд нь оруулчихаад хувийн уран бүтээлдээ анхаарал хандуулж, үзэсгэлэнгээ гаргана гэж бодож байгаа. Тэгэхээрээ жинхэнэ утгаараа урланд уран бүтээлээ туурвина” хэмээсэн.

-Дэлхийн хамгийн том морьтой хөшөө, Майдар бурхантай цэцэрлэгт хүрээлэн, Морин хуурын хэлбэр бүхий цамхаг зэрэг том бүтээлүүдийн автор нь та. Хамгийн том гэсэн тодотголтой бүтээлээр дагнахаар шийдээ юү?

-Цонжин болдог дахь Чингис хааны морьтой хөшөө бол Х.Баттулга гишүүний санаа байсан. Монгол үндэстний бахархал болсон их хааны хөшөөг хамгийн том гэсэн тодотголтойгоор эх нутагтаа бүтээе, жуулчдад үзүүлэх нэг зүйл хийе гээд надад захиалсан. Морин хуур цамхаг, цогцолбор миний санаа. Дэлхийн томоохон хотуудад хотоо өндрөөс харах, орчноо тольдох боломжийг иргэддээ олгодог цамхаг, өндөр байгууламж байдаг. Харин Улаанбаатарт тийм байгууламж байхгүй шүү дээ. Дизайнер хүн болохоор үүнийг ямар маягаар, ямар хэлбэртэй байвал дээр вэ гэж бодож явсаар үндэсний бахархал болсон морин хуураар хийе гэж шийдсэн. Энэ ажил маань мөнгө санхүүгийн асуудлаас болж хэсэг саатаад ойрноос нааштайгаар шийдэгдэж байгаа. Удахгүй шав тавих ёслол болно.

битлз-Таны эх загварыг нь гаргасан Битлзийн хөшөөний тухай хэсэг яригдаад таг боллоо?

-Хийхээр төлөвлөсөн олон аж лын маань нэг л дээ. Таван жилийн өмнө эскизээ хийгээд бэлэн болгочих сон. Х.Баттулга гишүүн санхүүжүүлээд хөшөөгөө барьж эхэлж байтал яг тэр тэр үед УИД-ийн өмнө “Битлз”- ийн өөр нэг хөшөө босож таарсан учраас ажлаа зогсоосон. Энэ хөшөөгөө барина. Хэзээ, хаана гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна.

Монголчуудад ардчиллыг хүсэх, ард чилсан дуу хоолой цуурайтахад “Битлз” хамтлаг их нөлөөлсөн. Хаагдмал нийгмийн үед бидний нууж, хаан байж сонссон чөлөөт нийгмийн дуу хоолой байлаа шүү дээ. Тийм болохоор энэ гайхамшигт дөрвөлийг магтан дуулах, мөнхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахсан гэж бодож явдаг.

-Олон уран бүтээлч дэлхийд данслагдах том бүтээл хийх хүсэл тээдэг ч мөнгө санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Харин танайдвартай санхүүжүүлэгчтэй, азтай юм?

-Анхны уран бүтээлүүдийг маань дэмжсэн УИХ-ын гишүүн Х.Баттулгад баярлаж явдаг. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн амьжиргааны түвшин дээшилж, хөрөнгөлөг давхаргынхан нэмэгдэж буй учраас уран зураачдын бүтээл борлох нь ихэссэн. Үүнийг дагаж уран бүтээлчдийн санхүүгийн байдал ч гайгүй болж байгаа. Харин дизайнеруудын хувьд байдал дээрдээг үй. Үйлдвэрлэл хөгжөөгүй орны дизайнеруудад хийх ажил хомс шүү дээ. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж дизайнерт хийх ажил гарч ирдэг байхгүй юу. Мэргэжлээрээ ажиллах боломж байхгүй учраас барилгын архитектур, дизайны чиглэлээр түлхүү ажиллаж байна даа.

Намайг ганц Чингис хааны морьтой хөшөө л хийсэн хүн гэж бүү хараасай. Юм юм л хийх гэж зүтгэж байна. Би нэг компанийн харьяат, тэдний захиалгаар л уран бүтээл хийдэг хүн биш гэдгийг ойлгоорой. Майдар бурхан бүхий цогцолбор барих томоохон төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл олон жил үргэлжлэх учраас хувийн уран бүтээлдээ анхаарал хандуулж чадахгүй байна. Орон сууцны архитектур, хот тохижилтын ажлын захиалга байгаа. Заримыг нь хийж байна. Байгууллагын лого зурдаг. Аль болох олон зүйлд гар бие оролцож, хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Зураач мэргэжлээ ашиглаад Монгол Улсын хөгжилд чадах чинээгээрээ оролцож байгаа минь энэ.

-Чингисийн морьтой хөшөөг бүтээх санал тавихад зүрхшээж байв уу?битлз

-Тэр захиалга орж ирэхэд баярласан. Ямар ч уран бүтээлч ийм санал хүлээж аваад баярлах байх. Би өөртөө их итгэлтэй, эрдүү хүн. Маш их хариуцлага ирлээ гэж бодож, бүтээл дээрээ их төвлөрч, ар гэр, эхнэр хүүхэд, орчин тойрноо “мар таад” зүтгэсэн. Нэг мэдэхэд есөн сар өнгөрч, хөшөөгөө бариад дуус сан байж билээ. Эргээд бодоход үнэм шмээрг үй богино хугацаанд дуусгасан байна лээ шүү. Онгод гээч нь орсон байх.

-Та Чингисийн хөшөөгөөр хүмүүст танигдсан шүү дээ. Түүнээс өмнө ямар уран бүтээл хийж байв?

-“Боролдой” студид найруулагч, зураачаар ажиллахын зэрэгцээ уран зураг зурдаг байлаа. Хүмүүс уран зураг сонирхох бус амьдралаа яаж авч явах талаар илүү боддог үе байлаа шүү дээ. Тэр үед зургийн борлуулалт муу байсан болохоор бүтээлээ хямдхан ч болов борлуулаад амьжиргаагаа залгуулдаг байсан.

Морьтой хөшөөнөөс өмнө намайг хүмүүст таниулсан бүтээл бол сүмо бөхийн аваргад олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цом шүү дээ. Тухайн үед мөнгөн аяга бэлэглэдэг байсан юм. Гэтэл бусад орны бөхчүүдэд Ерөнхий сайд нь сүртэй цом гардуулаад байхаар манайд бас ийм цом хэрэгтэй юм байна гээд уралдаан зарласан. Тэр уралдаанд миний “Гурван цагийн бэлгэдэлт бөхчүүд” цомын эх загвар түрүүлж, одоо болтол их аваргуудын хүч, хийморийг мялааж байна даа.

-Та түрүүн лого зурдаг гэж ярьсан. Дэлхийн хамгийн том гэх тодотголтой бүтээл хийдэг хүн хамгийн жижиг бүтээлд бас ур чадвараа сорьдог хэрэг үү?

-Лого гэдэг чинь бэлгэдлийн урлаг байхгүй юу. Соёлт хүн төрөлхтөн байгууллага, бараа бүтээгдэхүүндээ таних тэмдэг, лого өргөн ашигладаг болсон. Энэ нь яваандаа урлагийн томоохон төрөл болон хөгжиж байна шүү дээ. Би нэлээд олон логоны загвар гаргасан даа. Үүнийг маань хэрэглэдэг нь ч бий, хэрэглэхээ больсон нь ч бий л байх. Би ч тэр болгоныг хадгалж үлдэхгүй юм.

Тэднээс Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн эмблем, “Оюу толгой” компанийн лого, Ардчилсан намын сонгуульд ашиглаж байгаа Монголын газрын зураг хэлбэртэй, давхиж буй морьтой хүний дүрс бүхий лого зэрэг бүтээл маань надад таалагддаг. Эд бүгд уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд түрүүлж, сонгогдсон бүтээлүүд л дээ.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн эмблем бол тэр жилийн турш Монгол Улсын төрийн байгууллагуудын гадаад, дотоодод явуулсан албан бичиг, урилгад ашиглагдсан. Ер нь ганц жижигхэн лого улс орны нүүр царай болж, ямар соёлтой, дизайны хэр мэдрэмжтэй улс вэ гэдгийг харуулах тохиолдол байдаг. Тэгэхээр лого зурна гэдэг их хариуцлагатай ажил байгаа биз.

Лого гэдэг харахад жижигхэн ч их том утга санааг ардаа агуулж байдаг. Бэлгэдлийн урлаг хүний оюун, тархийг хөгжүүлдэг, сонирхолтой ажил шүү дээ. Залуу уран бүтээлчид бэлгэдлийн урлагаар оролдоосой.

Х.УЯНГА

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ц.Гантулга (202.9.46.80)
    Битлз хөшөөгөө үргэлжлүүлж дуусгаарай амжилт
    2025 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.23.38)
    Эрдэнэбилэг, Бат-Үүл хоёрыг сонсохоор л барьж хорьчих гээд бусад хүмүүсийг сонсоход яадаг ч үгүй байсан юм байх даа. Битлзийг харин Ливерпулийн ажилчны дүүргээс гарал үүсэлтэй хамтлаг гээд Зөвлөлтөд ч лицензээр пянзыг нь гаргадаг байсан. Монгол айлуудад зөндөө л Битлзийн пянзнууд байсан. Ингэж худлаа шаах ямар хэрэгтэй юм.
    2016 оны 12 сарын 18 | Хариулах
  • (27.123.213.164)
    za shaaa haanaas ch sonsdog l bsiishdee neeh haalttai basniig medehgui l yum bna unen yarildaa hamaa
    2012 оны 07 сарын 04 | Хариулах
  • z (122.201.18.140)
    odoo beatles ene ter yariad onigoo biz dee, neeh chuhal yum yarij bgaa yum shig
    2012 оны 07 сарын 03 | Хариулах
  • (118.70.176.58)
    амжилт хүсье, өөр олон уран бүтээл хийгээрэй, москвад оюутан байхдаа алдарт арбатын гудамд, хүмүүсийн хөрөг зургийг монгол аргаар алмайртал зурж байсныг нь мэдэх юм, мундаг залуу шүү..,
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • (122.201.28.4)
    mundag hun shuuu bidnii baharhal gj bi boddog tand amjilt huseye!!!
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    5 цаг 28 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    7 цаг 37 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    15 цаг 34 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК