зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хагасын хагас хүн” Жон Экхартын ер бусын түүх

2016-8-17
0
ЖИРГЭХ

2011оны наймдугаар сарын 27-нд Жон Экхарт ба түүний эхнэр Эмели хоёр хүүхэдтэй болохыг тэсэн ядан хүлээж байв. Хүү төрвөл Роберт гэж нэрлэхээр зэхжээ. Роберт эрүүл саруул хэвийн төрөв. Эх баригч эмэгтэй хүү гарсан тул болсон байх гэж бодож байтал базлалт үргэлжилж байхыг хараад Робертийн ихрийн өрөөсөн гарах гэж байна гэж мэджээ. Хоёр дахь хүүхэд амьд байв. Тэр толгойгоор түрүүлж гарсан тул анхандаа бүх зүйл хэвийн мэт санагдаж байв. Гэтэл яг бүсэлхий хүртэл гараад бүсэлхийнээс цааш юу ч байсангүй. Үүний харсан эх баригч эмэгтэй "Ээ, бурхан минь гэж. Энэ чинь эвдэрхий хүүхэлдэй юм уу хаашаа юм!” гэж уулга алджээ.


Энэ эвдэрхий хүүхэлдэйг бага Жон Экхарт гэж нэрлэжээ. Царайгаар Роберттой тун адил бол биеэрээ огт үгүй. Хожим Жоннигийн ажиллаж байсан эрэмдэг хүмүүсийн циркт түүнийг "Хүний хагас хүү” гэж нэрлэдэг болсон юм. Гэхдээ энэ хүний хагас жаал эгэл жирийн дундаж хүмүүсийн 90 хувийн хэзээ ч үзэж байгаагүй үйл явдлаар арвин, баялаг амьдралыг туулсан түүхтэй. 



Жонни нь найрал хөгжим удирддаг, өөрөө хэд хэдэн хөгжмийн зэмсэг дээр чадварлаг тоглодог, кинонд зураг авахуулж, машин барьж, илбэ үзүүлж, зураг авдаг байсан бөгөөд эрэмдэг хүмүүсийн циркийг хуулиар хориглох хүртэл ийм циркийн хамгийн алдартай "үзмэр” байлаа. Жоннигийн биеийн бүсэлхийнээс доошхи хэсэг нь дутуу хөгжсөн  бөгөөд энэ өвчнийг "ууцны үргүйдэл” гэж нэрлэдэг. Түүний биеийн аарцагны бүх хэсэг нь жижигрэн хэлбэрээ өөрчилж асар жижиг хөл ба бусад эрхтэн нь дээш түрэн цээжин бие рүүгээ шахагдан орсон. Ингэж жижигрэн шахагдсан хэсэгүүд амьдралынх нь турш ер өсч томроогүй бол цээжин хэсэг нь хэвийн өсч томорсон байдаг нь гайхалтай.


Жонни хамгийн өндөр үедээ 45 см өндөр байсан бөгөөд эрүүл  мэндтэй холбоотой ямар ч асуудалгүй байв. Бусад хүүхдүүд хөлд орж байхад Жонни гар дээрээ явж сурч байлаа. Бусад ихрийн адилаар Роберт Жон хоёр үргэлж хамт явна. 


Хоёулаа сургуульд долоон настайдаа орсон, сурлагадаа гаргууд. Сургуульд орохоос өмнө эгч Кэролин нь тэдэнд бичиг үсэг заасан тул Жонни дөрвөн настайдаа уншиж сурсан байна. Жонни сургуулиа төгсөөд лам болохыг хүсдэг байжээ. 


1923 онд Жонни өөрийгөө ямар хүн болох ёстойг олж мэджээ. Тэрээр Робертын хамтаар илбэчин Жон МакЭсланы тоглолтыг үзсэн байдаг. Тоглолтын үеээр ээлжит илбийг үзүүлэхэд үзэгчдийн дундаас сайн дурын хүн хэрэгтэй болж. Гэтэл бяцхан Жонни гар дээрээ хурдан хурдан явсаар тайзан дээр гарч ирсэнд илбэчийн гайхахын ихээр гайхжээ. Ийм зоригтой, чадварлаг хүүг МакЭслан алдахыг хүссэнгүй тэр даруй л эцэг, эхтэй нь Жоннитай хамт жилийн турш тоглох гэрээ байгуулсан байна. Роберт ч Жоннигийн хамт явах болж МакЭслан тэр хоёрт илбийн урлагийг зааж эхэлж.



Жилийн дараа ихрүүд Жон Шислин нэртэй өөр илбэчинтай хамтран ажиллах болов. Тэр үед Жонни овгоо Экхарт байсныг Экк хүртэл товчлоод өөрийн гэсэн илбийн хөтөлбөр боловсруулан үзүүлдэг болов. Тэрээр хүчний акробатын янз бүрийн үзүүлбэр, түүний дотор нэг гар дээрээ зогсдог алдарт үзүүлбэрээ тэр үед бэлджээ.

Эккийн карьер суга өссөн нь ойлгомжтой. Удалгүй тэрээр ах дүү Ринглингийн циркт орж тэндээсээ алдарт Барнум ба Бейлийн циркт оров. 1931 онд Канадын Монреаль хотод тоглолтоор явж байхад нь "MGM Studios”-ийн хүмүүс олж хараад кинонд тоглох санал тавьлаа. Ингээд 1932 онд хүний хагас хүү асар их дуулиан тарьж, дэлхийн бараг бүх улсад үзүүлэхийг нь хориглосон "Эрэмдэгүүд” нэртэй Браунингийн найруулсан кинонд тоглосон юм.



Браунинг нь Эккийг төрсөн дүү шигээ хайрлах болж зураг авалтын үеээр зөвлөгөөг нь сонсдог, эрэмдэг хүмүүсийн сэтгэл зүйн онцлогийн талаар асууж лавладаг гээд маш нягт ажиллажээ. Экк ч бүх зүйл дээрээ жирийн хүн шиг байхыг хичээж байв. Зураг авалтын үеэр орос гаралтай Ольга Бакланова гэдэг эмэгтэйд дурлаж бэлэг сэлт өгч араас нь нэлээд "гүйсэн” байна. Гэвч байгалиас түүнийг эрэгтэй хүн байх боломжгүй биетэй болгосон болохоор түүнд ямар ч боломж байсангүй. Гэхдээ л Экк бууж өгөлгүй тэмцсээр байсан аж.



Үүний дараагаар Экк Холливудэд Тарзаны тухай "Tarzan the Ape Man" (1932), "Tarzan Escapes" (1936), "Tarzan’s Secret Treasure" (1941) гэсэн гурван ч кинонд тоглосон юм. Гурвууланд нь мань эр Хүн шувууны дүрийг бүтээжээ. 1937 оноос Жонни Роберт хоёр тухайн үеийн алдартай илбэчин, ховсдогч Ража Рабойдтой хамт тоглолт хийх болов. Рабойд нь Эккийн хагас хүн байдал ба Роберттой царайгаар адил гэдгийг ашиглан олон тооны шинэ илбэ боловсруулсан байдаг.


Илбээс гадна Экк өөр нэг хоббитой байсан нь хөгжим. Тэрээр Балтимор хотноо Робертын хамтаар 12 хөгжимчинтэй жижигхэн найрал хөгжим байгуулав. Экк өөрөөр төгөлдөр хуур тоглодог /төгөлдөр хуурын гишгүүрийг нь гараар дардаг болгон өөрчилсөн/ төдийгүй удирдаач хийдэг байв. Экк мөн зураг зурах дуртай байсан бөгөөд эмэгтэйчүүд, усан онгоц зурахыг юу юунаас илүүд үздэг байв. Мөн өөрийн хөргийг янз бүрээр зурсан байдаг.



1938 онд Экк танил засварчинтайгаа нийлж байгаад өөрийн гараар "Johnny Eck Special" нэртэй уралдааны машин угсарчээ. Түүгээрээ заримдаа сонирхогчдын авто уралдаанд оролцдог байв. Мөн тэр жил Жонни цугласан олны өмнө 170 метрийн өндөртэй Жорж Вашингтоны дурсгалын хөшөөнд зөвхөн хоёр гарын хүчээр авиран гарч үзүүлсэн байна.



1930-аад оны сүүлээр эрэмдэгүүдийн шоуг хүмүүс сонирхохоо байж, төд удалгүй Америкийн бараг бүх мужуудад бүрэн хориглосон юм. Ингээд манай ихрүүд хүүхдийн төмөр зам, тоглоомын автомат гэх мэт цирк тойрсон бизнес эрхэлдэг болов.


1980 онд "Эрэмдэгүүд” киног гаргахыг зөвшөөрч хасч, засч янзлалгүйгээр байгаа чичгээр нь олон нийтэд үзүүлжээ. Кино гарсан даруйдаа дуулиан дэгдээн Эккийг олон нийт дахин сонирхож эхэлжээ. Гэхдээ түүнийг үзэж харах гэсэн сониуч хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
1987 онд ихрүүдийг гэмт этгээдүүд дээрэмджээ. Зүгээр дээрэмдээд орхичихсонгүй 76 настай Экк ба Роберт хоёрыг олон цагийн турш янз бүрээр тамлан зовоосон байдаг. Энэ хэргийн дараанаас ихрүүд олон нийтэй харилцахаа байжээ.  Тэр үед Экк "Би эрэмдэгүүдийг харахыг хүсвэл цонхоороо харахад л хангалттай” гэж хэлсэн байдаг.


Жонни Экк 1991 оны нэгдүгээр сарын 5-нд 79 насандаа нойрон дундаа тайван амгалан өөд болжээ. 1995 оны хоёрдугаар сард Роберт ч түүний араас явав. Ихрүүдийг Балтимор мужийн Грин Маунтин оршуулгын газар нэг чулуун дор хамт оршуулсан юм. Төрөлх Балтимор хотод хүний хагас Жонни Эккийн түүхийг харуулсан музей нээсэн байдаг.

Эх сурвалж:urlag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Есдүгээр сарын 01" дэлхийн түүхэнд ямар өдөр вэ?
В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
23 настай этгээд сүмд зэвсэгт хадлага хийсний улмаас хоёр хүүхэд нас барж, 17 хүн шархаджээ
200 км/цагийн хурдтай "Кажики" хал салхи Вьетнамын ард түмнийг айлгаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
    11 мин
  • 30 сая төгрөгийн шагналын сантай "Ахмад бөхчүүдийн барилдаан" болно
    1 цаг 10 мин
  • Улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна
    1 цаг 24 мин
  • Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг боловсруулахад олон нийтийн оролцоог хангана
    1 цаг 39 мин
  • ЭМЯ: Тарваган тахлын улмаас 1 хүн нас барж, 96 хүнийг тусгаарласан
    1 цаг 47 мин
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
    1 цаг 59 мин
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
    2 цаг 35 мин
  • Улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа
    2 цаг 54 мин
  • Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн түүхэн товчоо
    3 цаг 13 мин
  • Олимпын спортын эрх зүйн орчныг сайжруулав
    3 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдыг дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов
    3 цаг 36 мин
  • Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол энэ сарын 11-ний өдөр болно
    3 цаг 52 мин
  • Төмөр замын авто зогсоол орчмын замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна
    4 цаг 1 мин
  • Олон улсын бичиг үсгийн өдөр болж байна
    4 цаг 40 мин
  • Онцгойнхон дөрвөн иргэний амь насыг авран хамгаалжээ
    4 цаг 42 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрэгтэй тамирчид эх орноосоо мордлоо
    5 цаг 11 мин
  • Улаанбаатар хотын ногоон бүсийн 2169 га талбайгаас нийт 31 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ
    5 цаг 22 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13471 болжээ
    5 цаг 49 мин
  • Бороотой, цастай сэрүүн өдрүүд айсуй
    6 цаг 15 мин
  • УИХ-ын намрын чуулган энэ сарын 15-нд нээнэ
    6 цаг 19 мин
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК