Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цэрэнболд: Ямар сайндаа ” Үлэмжийн чанар”-ын Дулдуйтад гарах вэ дээ

2012-7-04
0
ЖИРГЭХ
 Ц.Цэрэнболд: Ямар сайндаа " Үлэмжийн чанар"-ын Дулдуйтад гарах вэ дээ
51eabf613a0709782b12598ab4cbe07a_x3Сүүлийн үеийн тайз, дэлгэцийн бүтээлд чадварлагаар дүр бүтээж байгаа залуу уран бүтээлч бол УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд. Омголон төрх, баргил хоолойтой түүнд найруулагчид ширүүн зан авиртай хүний дүр бүтээх үүрэг ногдуулах нь олонтаа. Харин жүжигчин залуу үнэн хэрэгтээ ямар хүн юм бол гэдгийг тандаж ярилцлагад урьсан юм.

-Завгүй л гүйгээд байна уу?
-Харин тийм ээ. Хэд хоногийн өмнө таныг ярихад бүр ч завгүй байлаа.
 
-Таныг сонин, сэтгүүлд ярилцлага өгдөггүй болохоор яадаг бол гэж бодсоор юу ч гэсэн театраар тань ороод гаръя гэж бодлоо...
 
-Юмыг яаж мэдэх вэ, намайг байж магад гэж бодоод уу?
 
-Харин тийм?
 
-Би тэр бүр хэвлэлд ярилцлага өгөх дургүй ээ. Гавьяа байгуулсан биш, өмнөх ажлаа л хийгээд явж байвал болоо.
 
-Таныг үзэгчид сүүлийн үед найруулагчдаас дутуугүй овоо хараандаа аваад байгаа. Зарим нь тантай хийсэн ярилцлага уншихыг хүсч байгаа л болов уу?
 
-Үзэгчид жүжигчдийг овоо хараандаа авдаг гэж үү.
 
-Андахгүй шүү дээ. Уран бүтээл сайн байвал уран бүтээлч сайн л гэсэн үг. Тэгээд л мөшгиж эхэлнэ...
 
-Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл “Жек амьд” гэдэг инээдмийн кинонд тоглосон. Найруулагчаар нь “Зөрлөг” киноны туслах дүрд тоглосон Тулгаа ажилласан. Ирэх сарын эхээр нээлтээ хийнэ гэсэн.
 
-Хэний дүрийг бүтээсэн бэ?
 
-Хавх. Гэхдээ туслах дүр л дээ. Гол дүрд DOZ энтертайнмент”-ийн захирал Ш.Доржсүрэн болон жүжигчин Б.Лхагвасүрэн нар тоглосон.
 
-Энэ таны анхны инээдмийн кино юу?
 
-Тийм.
 
-Ямар санагдсан бэ?
 
-Яах вэ. Найруулагч намайг тоогоод тогло гэсэн болохоор гүйцэтгэхээс аргагүй.
 
-Ер нь та тайз дэлгэцийн хэчнээн бүтээлд тоглоод байна вэ?
 
-Дэлгэцийн 10 гаруй. Тэднээс дөрөв нь гол дүр. Тайзны бүтээлд ч мөн адил.
 
-Таны тоглосон дүрүүд ихэвчлэн хурц, догшин авиртай. Ийм дүр бүтээх нь таны нэг онцлог уу?
 
-Ийм дүрд тоглож байгаа олон жүжигчин байгаа шүү дээ. Тиймээс миний онцлог гэж арай хэлж болохгүй. Гэхдээ миний гадаад төрхөөс шалтгаалж найруулагчид надад ийм дүр өгдөг байх.
 
-Цаашдаа ийм дүрээр дагнах уу?
 
-Үгүй. Аль болох зугтахыг хичээдэг.
 
-Яагаад?
 
-Нэг төрлийн дүрд олон удаа тогловол хэвшинэ. Жүжигчин хүн ямар ч дүрд тоглох ёстой. Тиймээс би ширүүн, дошгин гэхээс эсрэг дүрд тоглохыг хүсч байна. Яваандаа болно биз дээ. Одоогоор ахмад болон хамтран, ажилладаг залуу жүжигчдээсээ суралцаад явж байна.
 
-Дууны тань өнгө ч найруулагчдын сонирхлыг татдаг байх даа?
 
-Үүнийг ёстой хэлж мэдэхгүй байна. Аав ээжээс царгиадуу хоолой заяасанд баярладаг.
 
-Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?
 
-Миний төрсөн нутаг Налайх дүүрэг. Аав ээж маань уурхайчин. Гэхдээ одоо тэтгэвэрт гарсан л даа. Намайг дунд ангид сурч байхад манайх Багануур дүүрэг рүү шилжсэн юм. Аав маань 1996-1999 онд Галаас хамгаалах 64 дүгээр ангид жолоочоор ажиллаж байлаа. Тиймээс би манайхан хаашаа нүүнэ дагаад л явна шүү дээ.
 
-Нэг газраас нөгөөд шилжиж очиход орчиндоо дасах гэдэг хэцүү байсан уу?
 
-Амархан. Багаасаа зарим айлын хүүхэд шиг хаа явсан газраа аав, ээжийгээ дагуулаад байдаггүй байсан болохоор дунд, ахлах ангид орохдоо биеэ даагаад сурчихдаг юм билээ.
 
-Гар зөрүүлэх тохиолдол байсан биз. Тиймэрхүү дүрд ихэвчлэн тоглосон болохоор сонирхоод асууж байна л даа?
 
-Эрэгтэй хүүхдүүдэд тааралгүй яах вэ. Би Налайх дүүргийн тавдугаар хорооны хүүхэд. Хороогоороо талцаж байгаад чулуугаар байлдана. Мөн гэр хорооллын хүүхдүүд эрт тусад ордог шүү дээ. Нүүрсэнд ч явна, усанд ч гүйнэ. Түрж дийлэхгүй байж том савтай ус тэргэн дээрээ тавьчихаад зүтгэнэ. Тэр бүхнийг эргэн санахад бор ажил үзсэн хүүхдүүд амьдралыг арай бодитойгоор хардаг юм шиг санагддаг.
 
-Таныг урлагийн хүн болоход юу нөлөөлсөн бэ?
 
-Багануурт аав ажилладаг болсон гэж дээр хэлсэн шүү дээ. Тэр үед байгууллагуудын дунд АСК шиг тэмцээн зохион байгуулдаг байлаа. Тэнд би орж дуулж, бүжиглэхдээ жигтэйхэн дуртай. Хамгийн сайхан нь жүжигчин Д.Бямбацогт (салхи Дамбий) ах тухайн үед тус дүүргийн Соёлын төвийн дарга байсан юм. Чөлөөт цагаараа бидэнтэй сургуулилалт хийнэ. Тэр үед Д.Бямбацогт ах “Чиний хоолойны өнгө, жүжиглэх чадвар гайгүй юм. Жүжигчин бол” гээд. Ээж маань намайг “Аав ээжийгээ дагаж явсаар мэргэжилгүй болох нь" гэж санаа нь зовж байсан болохоор тэгж хэлснийг нь их дэмжсэн.
 
-Тэгээд “Мюзикл” дээд сургуульд орсон юм уу?
 
-Үгүй. Эхлээд дуучин болдог баатар болоод СУИС-д шалгалт өгтөл тэнцээгүй. 1999 онд шүү дээ. Тэгээд сэтгэлээр унасан амьтан явж байтал СУИС-ийн самбарт “Мюзикл” дээд сургуульд театр урлагийн ангид оюутан элсүүлж авна гэсэн зар байв. Ингээд зарын дагуу явж очоод шалгалтаа өгөөд тэнцсэн. Тухайн үед ээж маань өмнөх сургуульдаа тэнцээгүй болохоор дараагийнхад нь бас тэнцэхгүй биз гэж бодож байсан гэсэн. Ээжийгээ нэг удаа ч гэсэн тэгж баярлуулсандаа өөртөө баярладаг.
 
-Хэн багшаар хичээлээ заалгаж байв?
 
-Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуяг, дуурийн дуучин Баадайжав нараас эхлээд олон багшаар заалгасан.
 
-Урлагийн гэр бүлд өсөөгүй танд урлагг зүтгэхэд их мэрийлт шаардагддаг байв уу?
 
-Анх дуучин болно гэсэн бодолтой Багануураас ирээд жүжигчин болсон болохоор надад ирэх хувь тохиол энэ юм байлгүй гэж бодоод хичээхээс аргагүй болсон. Багануурт байхад    байгууллагууд хооронд дууны уралдаан зохион байгуулахад би аавынхаа ажлын нэр дээр орж гуравдугаар байр эзэлсэн юм Түүний дараахан Д.Бямбацогт ах “Дуучин бол” гэсэн болохоор тэр үед өөрийгөө “том” дуучи болчихсон мэт санаж явлаа.
 
-Таны анхны дүр юу байв?
 
-Оюутан байхад олон сайхан мөрөөдлөөр жигүүрлэж байлаа.  Ганц удаа тайзан дээр гараагүй хэрнээ жүжигчин болчихсон юм шиг өөрийгөө тооно шүү дээ. Миний анхны тайзны бүтээлд тоглосон дүр бол “Aтга нөж”-ийн Алтан хучир. Тэр жүжиг туслах олон дүртэй энэ дүр надад ногдсонд би маш их баярладаг. Харин дэлгэцийн бүтээлд “Чингис хаан” киноны Жамухын дүрд тоглосон.
 
-Тэгвэл тайз, дэлгэцийн анхны бүтээлээ түүхэн дүрээр эхэлсэндээ бэлгэшээдэг байх нь?
 
-Тэгэлгүй яах вэ. Гүр хааны дүрд тоглох боломж тэр бүр хүнд олдохгүй боломж шүү.
 
-УДЭТ-т жүжигчнээр орох гэсэн залуус олон. Танд энэ боломж хэр амар олдов?
 
-Би энэ театрт орсондоо маш их баярладаг. Энд урлагийн үйлдвэрлэл явагддаг болохоор залуу хүний хувьд сурах зүйл маш их. Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар багшийн удирдлага дор хичээллэж байхаасаа театртайгаа холбогдож эхэлсэн. Мөн Түвшин багшийнхаа “Алтан унага” театрт ажиллаж байлаа. Тэр үед Түвшин багш ‘УДЭТ-т театр студи нээгдэх гэж байна. Түүнд бэлд. Монолог, дуу, жүжгээр шалгалт авах юм гэнэ” гэж хэлсэн. Тэгээд л шалгуулж орсон доо.
 
-Хэдэн он гэсэн үг вэ?
 
-2006 он.
 
-“Дэв” кино таны хэд дэх бүтээл вэ?
 
-Хоёр дахь. Өмнө нь “БНМАУ-ын төлөө зүтгэе” нэртэй кинонд тоглосон.
 
-Урлагт орсноор таны амьдралд хамгийн түрүүнд юу өөрчлөгдөв?
 
-Юу өөрчлөгдөх вэ дээ. Байгаагаараа л байна шүү дээ. Хамгийн гол нь би дуртай ажлаа хийгээд явж байгаа минь маш их аз жаргал юм даа. Би энэ мэргэжилдээ хоёрдугаар курсээсээ эхэлж дурласан. Жүжигчний мэргэжил гэдэг ийм байдаг юм байна гэдэг амтыг мэдэрч эхэлсэн. Би танд оюутан байхдаа тохиолдсон хөгжилтэй зүйлээ ярих уу.
 
-Тэг л дээ?
 
-Гавьяат жүжигчин Д.Баадайжав багш маань нэг удаа надад дуурийн дууны хичээл заав. Тэгэхээр нь би “Багш аа, би жүжигчин болох гэж байгаа юм чинь дуулах хэрэгтүй биз дээ” гэсэн чинь түүнээс хойш надтай нэг их дуугарахаа больсон. Дасгал ч уншуулахаа байв. “Багшийгаа гомдоочих вуу даа” гэсэн бодол ч төрөв. Ингээд сар гаруйн дараа би “Багш аа, надаар дасгал уншуулахгуй юм уу. Сүүлийн үед хоолойн дасгал ерөөсөө хийсэнгүй шүү дээ” гэсэн чинь “Жүжигчин болох хүнд энэ дайны хоолой хаваасаг” гэж надаас хариугаа авдаг байгаа.
 
-Уг нь дэмжээд байдаг...
 
-Харин тийм ээ.
 
-Оюутан байхдаа драмын жүжиг үздэг байв уу?
 
-Нэг их үздэггүй байсан. Тухайн үед одоогийнх шиг дураараа орж гардаггүй байсан юм чинь.
 
-Та одоо ямар дүрд тоглохыг хүсч байна вэ?
 
-Түүхэн талдаа дүр бол дуртай л байна. Ер нь дотроо төлөвлөчихсөн. Гэхдээ одоо хэлэхгүй. Хамгийн гол нь надад сурах зүйл маш их байна.
 
-Гэр бүлээ танилцуулаач?
 
-Манай эхнэрийг Бямбажав гэдэг. Хүү, охин хоёртой.
 
-Та ямар машин хөлөглөж байна вэ?
 
-Нэг машин бий. Таван жил унаж байна. Удахгүй солих л санаатай.
 
-Таныг хүмүүс овортой гэдэг. Санал нийлэх үү?
 
-Нийлнэ. Багаасаа овортой байсан юм. Ямар сайндаа “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн хоёр тоглолтод Дулдуйтад гарах вэ дээ. Ардын жүжигчин П.Цэрэндагва ахын аав болж шүү дээ. Тэгэхээр овортой байгаа биз дээ.
 
-Таныг харахад спортлог биетэй харагддаг. Спортоор хичээллэдэг үү?
 
-Театрт орохоосоо өмнө маршд гүйдэг байлаа. Өнгөрсөн жил манай театр фитнес клубтэй болсон. Тэгэхэд таван сар тасралтгүй хичээллэсэн шүү.
 
-Та үг цөөтэй талдаа юм?

 
-Хүн өөрийгөө тодорхойлохгүй шүү дээ. Миний эргэн тойрныхон л хэлэх байх.

Өрдийн шуудан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Уншигч бүсгүй (27.123.213.4)
    Сайхан монгол эр хүн. Дуу хоолой, дүр төрх гээд сайхан сайхан дурламаар аа
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.194.241)
    Jujigchin hun tan shig l goy togloh heregtei baij baigaa n engiin hirnee ter duriig setgeld buutal gargaj chadddag
    2014 оны 01 сарын 12 | Хариулах
  • Chuka (103.26.193.9)
    Bi anh jujigchin gantsetsegtei togloson televiziin jujigiig n uzeed shuud bishersen jinhene jujigchin hun bn lee
    2014 оны 01 сарын 12 | Хариулах
  • jujgiin horhoiton (203.194.115.161)
    ta uneheer sain jujigchin shuu amjilt husii!!!
    2013 оны 08 сарын 05 | Хариулах
  • (122.201.18.184)
    ayataihan daruuhan zaluu ene chigeeree l b heregtei joohon yum hiigeed urdahaa harhaa baichihval hereg alda shuudee tserenboldoo humuusiin itgel daagaarai
    2012 оны 09 сарын 17 | Хариулах
  • (202.180.218.254)
    Hereb tegeed negent tuuhen saihan dur vuteechihbel ineedmiin kino neg l hymd volgochihgui yu
    2012 оны 07 сарын 05 | Хариулах
  • (202.180.218.254)
    Unendee Tuuhen dur tohirhoor saihan vie duutai dur n ch saihan hun Arabt kinond vol saihan dur volson vainalee vusdiig n uzej chadaagui OO tiim Anu hatand ch ter dajguishuu! AMJILT HUSIE
    2012 оны 07 сарын 05 | Хариулах
  • zochin (202.180.218.254)
    Tand amjilt husie! Olon saihan duruud vuteegeesei gej unengeesee husdegshuu!!!
    2012 оны 07 сарын 05 | Хариулах
  • tserenbold (202.72.247.244)
    ijil nertei amidaadaa amjilt husii sain saikhan uran buteel ikhiig hiigeerei
    2012 оны 07 сарын 05 | Хариулах
  • (103.10.22.148)
    Sain uu Boldoo ah Bi Baganuuriinx, tanitai xamt baganuuriin uurxaid shine tex-d ajillaj baisan. 2uulaa 1 odor ajild orood 1 bag bolj ajillaj baisan sanaj baina uu Bi ter vyed 10-r angid orox gej baisan. Tuguldur
    2012 оны 07 сарын 04 | Хариулах
  • (94.254.1.34)
    sain jujigchin bolnooooo sain hicheegeerei
    2012 оны 07 сарын 04 | Хариулах
  • (202.9.47.129)
    laitai niye bitgii toogooroi ahaa
    2012 оны 07 сарын 04 | Хариулах
  • Zochin (202.55.183.2)
    Uvurmuch turhtei sain jujigchin. tand amjilt husie
    2012 оны 07 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    5 цаг 28 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    7 цаг 38 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    15 цаг 34 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК