Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аялж яваад ор сураггүй болсон хүмүүсийн аймшигт түүхүүд

2016-10-17
0
ЖИРГЭХ

Гадны улс орнуудаар аялна гэдэг хүн бүрийн хувьд хамгийн гайхалтай, хөгжилтэй зүйл байдаг. Байгалийн үзэсгэлэнг харан гайхан биширч, орон орны ёс заншилтай танилцана гэдэг завшаантай явдал. Харин азгүй тохиолдлоор аялаж яваад ор сураггүй алга болсон, амиа алдсан хүмүүсийн аймшигт түүхийг энд сийрүүлье. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хамтдаа сонирхьё.

 

1.Крис Кремерс (Kris Kremers) болон Лизэйн Фрүүн (Lisanne Froon)

21 болон 22 настай Дани охид урт хугацааны аялалд гарч, Пахамын арлыг 2014 оны 4-р сард зорьсон байна. Найзууд зорьсон газраа очиж, ууланд авирч, дараа нь ойрхон орших нэгэн ой мод руу орсон аж. Гэтэл охид тус өдрөөс сураггүй алга болж гэр бүлийнхэн нь санаа зовон цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар ойн гүнээс тэдний эдлэл хэрэгслийг олсон бөгөөд утсаны дуудлагийг харахад 911 буюу түргэн тусламж руу олон удаа залгасан байв. Үүнээс гадна шөнийн 1-4 цагийн хооронд маш олон зураг дарсан байсан боловч харанхуйгаас өөр юу ч харагдаагүй байна. Цагдаа нар эрчимтэй хайсан ч охидыг олж чадаагүй бөгөөд ойн гүнээс олдсон ясны хэлтэрхийнүүдийг охидынх мөн болохыг “DNA”-ээр тогтоосон аж.

 

2.Англи аялагч

22 настай Том Биллингс (Tom Billings) гэх Англи залуу аялал, зугаалгад дуртай нэгэн аж. Тэрээр 2013 оны 11-р сарын 25-нд “North Shore” ууланд авирч яваад алга болсон байна. Түүнийг алга болсноос 7 хоногийн дараа хайж эхэлсэн боловч харамсалтай нь олж чадаагүй юм. Цагдаа нар болоод шинжээчид залууг байгалийн гамшигийн улмаас амиа алдсан байж мэднэ хэмээн тодорхойлж эрлээ өндөрлүүлсэн байдаг.

 

3.Орос хосууд

Юрий Шипулин болон Наталья Герасимова гэх 2 хос 2016 оны 6-р сарын 16-нд Фижи арлаас алга болсон байна. Тэд 2011 онд тус аралд нүүж ирсэн бөгөөд тэнд аз жаргалтай сайн сайхан амьдарч байгаа хэмээн ойр дотны хүмүүстээ ярьдаг байжээ. Тэд хөршүүдтэйгээ сайхан харилцаатай байдаг байсан тул тэднийг алга болмогц олон хүн цагдаа нарын хамт хайлцсан аж. Хайлтын багийнхан болон хөршүүд бүгд арга мухардан эрлээ зогсоогоод байтал тус аралд аялаж явсан хүмүүс түүний толгой, хөл, гар зэргийг далайн эргээс олсон юм. Харин тус биеийн эрхтэнүүд алга болсон хосуудынх болох нь тогтоогдсон билээ. Одоогоор тэднийг хэн ингэж хэрцгийгээр хөнөөсөн болох нь тодорхойгүй байгаа төдийгүй их биеийг нь олоогүй байгаа аж.

 

4.Элиза Лам (Elisa Lam)

2013 оны 1-р сарын 26-ны өдөр Элиза Лим гэх алга болсон охины цогцос олдсон юм. Угтаа бол тэрээр Лос Анжелес, Санта Круз, Сан Диего, Сан Франциско зэрэг хотуудаар аялах төлөвлөгөө гаргаж, аян замдаа гарчээ. Тэрээр эхлээд Лос Анжелес хотод очин, “Cecil” гэх зочид буудалд байрлан, аялалын зурагнуудаа гэр бүлийнхэндээ хуваалцаж, хаана яваагаа байнга мэдэгдэж байв. Харин охин гэрийнхэндээ тус зочид буудалд нэг сонин хүн байгаа тухай хэлж байсан удаатай бөгөөд удалгүй алга болсон аж. Цагдаа нар буудлыг шалгаж үзэхэд хяналтын камерын бичлэгт Элиза хэн нэгнээс нуугдаж хаалганы ард зогсож байгаа нь харагдсан бөгөөд үүнээс хойш дахин түүний дүрс огт харагдаагүй юм. Тэд охиныг бүтэн 18 өдөр хайж, 19 дэх өдрөө буудлын дээвэр дэх усны саванд живсэн байхыг олжээ. Чухам хэн түүнийг хөнөөсөн болохыг одоо хэр нь олж тогтоож чадаагүй байгаа билээ.

 

5. Заанд хөнөөлгөсөн эр

Английн аялагч Гарет Кроу (Gareth Crowe) гэгч нь 2016 оны 2-р сард Тайланд улсад заан унаж байгаад амиа алдсан байна. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ амарч явсан бөгөөд заан харан 16 настай охинтойгоо цуг сууж зургаа авахуулахыг хүссэн аж. Гэтэл гэнэт заан уурсаж, ийш тийш үсчиж гарсан төдийгүй охиныг унагаж орхижээ. Харин Гарет уналгүй үлдсэн боловч зааныг дахин нэг тонгочиход унаж, хөлд нь гишгүүлж амиа алдсан юм. Охин нь эмнэлэгт хүргэгдэн эдгэрсэн бөгөөд заан сургагчид талийгаач залууг заанд ямар нэгэн зүйл тарьж, эсвэл бухимдлыг нь төрүүлэх зүйл хийсэн хэмээсэн боловч охин энэ бүхнийг худал гэдгийг мэдэгдсэн байдаг.

 

6.Энн Свэней (Anne Swaney)

37 настай Энн гэх бүсгүй 2016 оны 1-р сард Белиз эргийн ойролцоох нэгэн фермээр зочилсон байна. Тэрээр тус газарт 2 дахь удаагаа очсон бөгөөд морь унаж, тус газарт байх нь сайхан байдаг тул хэд хоног саатахаар болжээ. Бүсгүй өглөө эртлэн босч голын эрэг дагуу гүйн, дасгалаа хийхээр явсан боловч эргэж ирэлгүй олон цаг болжээ. Фермийн ажилчид санаа зовж, цагдаад мэдэгдсэн байна. Харин цагдаа нар бүсгүйн цогцсыг дараа өдөр нь олсон бөгөөд маш хэрцгийгээр тамлаж, түүнийг хөнөөсөн байв. Белиз нь дэлхийд гэмт хэргийн төвшингөөр гуравт эрэмбэлэгддэг аж. Хэрэв та гадаад орныг зорихоор зэхэж байгаа бол эхлээд аюулгүй байдлыг нь сайтар судлахыг зөвлөе.

 

7.Макс Мендоса (Max Mendoza)

АНУ-ын иргэн Макс Мендоса нь 2014 онд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж сонирхохоор 2 найзынхаа хамтаар Бразил улсыг зорьсон байна.  Тэрээр тэмцээнээ дуусгаад найзуудынхаа хамтаар ууланд авирч яваад төөрч алга болжээ. Цагдаа нар эрчимтэй хайсны эцэст залуугийн цогцсыг олсон байна. Тэрээр хүмүүсийн дунд нэр хүнд сайтай, чадварлаг нэгэн байсан тул түүний араас олон хүн гашуудсан байдаг билээ.

 

8.Дэнис Пикка Тхием (Denise Pikka Thiem)

Тэрээр 2015 оны 4-р сарын 5-нд алга болсон юм. Бүсгүй ажлаасаа чөлөө аван олон сарын турш улс орнуудаар аяласан байна. Тэрээр Европын орнуудыг зорин явахдаа газрын зургаар баримжаа аван алхаж явжээ. Гэтэл түүний араас нэгэн эр дагаж явсаар ойн гүнд аваачин хөнөөж алсан аж. Бүсгүйн гэр бүлийнхэн холбоо барихгүй удсан Дэнисд санаа зовж цагдаад мэдэгдсэн бөгөөд цагдаа нар түүнийг цогцсыг олж, алуурчинг ч мөн баривчилсан байна.

 

9.Филиппинд аялаж явсан Канадын жуулчид амиа насаа алдсан нь

2015 оны 9 дүгээр сард Филиппинд аялаж явсан Канадын жуулчид болох Жон Ридсдел (John Ridsdel) болон Роберт Холл (Robert Hall) нар Исламын “Абу Саяяаф”-ын босогчдод олзлогджээ. Тэд Самалын арлуудаар аялаж явж байсан юм. Филиппины босогчдын армийн удирдагч Алберто Кабер хэлэхдээ “Бидний эрхэм зорилго гаднынхныг барих юм” хэмээн хэлж байсан бөгөөд жуулчдын амь насыг аврахын тулд Канадын болон Филиппиний засгийн газрууд болон Филиппиний олны танил эрхмүүд террорист алан хядагч нартай ярилцахыг хүссэн ч амжилтанд хүрээгүй аж. Улмаар 2016 оны 4 дүгээр сард Ридсдел, харин 6 дугаар сард Холл нар амь насаа алдсан болохыг Канадын засгийн газраас мэдэгсдэн байна.

 

10.Гадаадад амь насаа алдсан америк оюутнууд

Гадаадад мэргэжил дээшлүүлэн суралцах нь нэг талаасаа ашигтай ч, нөгөө талаасаа аюултай байдаг байна. Үүний нэг жишээ нь Бо Соломон (Beau Solomon) гэх залуу Жон Кабот (John Cabot)-ийн их сургуульд суралцахаар Италийн алдарт Ром хот руу зорьжээ. 2016 оны 7 дугаар сард тэрээр Ромд ирээд удаагүй байсан бөгөөд төд удалгүй алга болсон байна. Харин түүний алга болсноос хойш 3 хоногийн дараа “Тибер”-ийн мөрнөөс түүний цогцсыг олжээ.

 

11. “DIsneyland”-д матарны хоол болсон хүү

2016 оны 6 дугаар сард дэлхийн алдарт “DIsneyland” парк хэвлэл мэдээллийн гол бай болоод байсан билээ. Энэ нь 2 настай Небраска (Nebraska) мужийн Лэйн Грэйвс (Lane Graves) гэх хүүгийн золгүй үхэлтэй холбоотой аж. Хүү усан сангийн орчим зогсож байх үед гэнэт уснаас матар гарч ирж, түүнийг ус руу авч орсон ажээ. Хүүгийн аав чадах чинээгээрээ тэмцэлдсэн ч, амжилтыг эс олсон юм. Усан сангийн ойролцоо аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс “Энд аюултай”, “Матрыг хооллох хэрэггүй”, “Зайгаа барь” гэх мэт тэмдэглээнүүдийг тавьсан байсан ч хүүгийн гэр бүлийнхэн анзаараагүй байжээ.

 

12.Ор сураггүй алга болсон Мэдлин МакКенн (Madeleine McCann) охин

2007 оны 5-р сард Мэдлин МакКенн гэх охин гэр бүлийнхээ хамтаар Португалийн Праяа да Луз (Praia da Luz)-д аялаж явсан бөгөөд амарч байсан байшингийнхаа хажуугаас ор сураггүй алга болсон байна. Түүнийг алга болсноос хойш чухам яаж алга болсон талаар олон таамаг дэвшүүлж байв. Гэрийнхэн нь түүнийг 19:00 цагт оронд нь оруулж, 20:30 цагийн үед найзуудтайгаа гэрээсээ тун холгүй орших “Тапас” зоогийн газар уулзах ажилтай байсан учир орхиод явжээ.

 

30 минутын зайтай охиныг очиж шалгаж, аюулгүй байгаа эсэхийг нь мэднэ гэсэн бодолтой явсан бөгөөд 21:00 цагийн үед шалгахад гэртээ аюулгүй байжээ. Харин 21:30 цагийн үед тэдний найз доктор Мэттью Олдфид (Matthew Oldfied) шалгахаар очихд охины өрөөний гэрэл асаалттай байсан бөгөөд унтлагынх нь өрөөний хаалга онгорхой байсан ч, охин орон дотроо унтаж байжээ. Харин 22:00 цагт түүний ээж нь шалгах үеэр хаалга өмнөхөөсөө илүү том онгойсон байснаас гадна өрөөнийх нь цонх нь онгойсон байдалтай охин алга болсон байжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
"Титаник"-ийн ослоос амьд үлсэн эмэгтэйн аврах хантаазын дуудлага худалдаагаар зарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    5 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    14 цаг 37 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    14 цаг 43 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    14 цаг 46 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    14 цаг 54 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    15 цаг 13 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    16 цаг 1 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    16 цаг 34 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    17 цаг 5 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    17 цаг 35 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    17 цаг 53 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    17 цаг 59 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    18 цаг 29 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    18 цаг 40 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    18 цаг 43 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    19 цаг 54 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    20 цаг 10 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    20 цаг 44 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    20 цаг 50 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    21 цаг 2 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК