зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Б.Мөнгөнтуяа “Намайг хилсээр хоригдож байхад өвөө минь бурханы оронд одсон харамсдаг”

2016-10-28
0
ЖИРГЭХ

Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргасан. Шүүхээс Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэл болох ажилгүй байх хугацааны цалин болон өмгөөллийн хөлсний хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн бол сургалтын төлбөр, эмчилгээний зардлыг хэрэгсэхгүй болгов. Мөн сэтгэл санааны болон цагдан хоригдсон хугацааны хохирлыг барагдуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Б.Мөнгөнтуяа нь Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон билээ. Тиймээс Б.Мөнгөнтуяа зургаан зүйл заалт бүхий нэхэмжлэлийг гаргаж, Монголын төрийг шүүхэд өгөөд байсан юм. Тэрбээр нэхэмжлэлдээ, хилсээр зургаан сар хоригдсон, хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай үндэслэлгүй мэдээлэл цацаж, орон  даяар нэр төрийг нь гутаан доромжилсон, зургаан сарын хугацаанд ажилгүй орлогогүй байсан, СЭЗДС-д суралцаж байсан нь завсардсан, сэтгэл санааны хохирол амссан, эрүүл мэндээрээ хохирсон хэмээх үндэслэлүүдийг дурдсан байсныг шүүх хэлэлцсэн.

 

Шүүх төрийн буруутай үйлдлийг “хүлээн зөвшөөрч” хохирлыг барагдуулахаар болов

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон тус шүүх хурлын бүрэлдэхүүнд шүүгч С.Оюунчимэг, Б.Хишигбаатар, Ч.Нямсүрэн нар оролцсон бол төрийг төлөөлж, Сонгинохайрхан дүүргийн прокурор Б.Энэрэл, нэхэмжлэгч Б.Мөнгөнтуяа болон түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нар оролцсон юм.

 

Шүүх хуралдааны эхэнд нэхэмжлэгч Б.Мөнгөнтуяа хэрхэн хохирсон, төрийг шүүхэд өгөх болсон шалтгаанаа тайлбарласан. Тэрбээр “Намайг хууль хүчний байгууллагынхан хүч хэрэглэн баривчилж, бүтэн 203 хоног өргөст торны цаана суулгасан. Энэ хугацаанд ердөө 5 удаа л байцаалт авсан. Ингэхдээ байцаагч эрхэнд минь халдаж, элдэв үгээр доромжилж байсан” гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр “Манай улсын хууль хүчний байгууллагынхан үнэхээр надад хүнлэг бус хандсан. Хоригдож байх хугацаанд намайг өсгөж хүмүүжүүлсэн өндөр настай өвөөгийн маань бие муудахад батлан даалтад гарч өвөөтэйгээ уулзах хүсэлт тавьсан ч зөвшөөрөөгүй. Түүнчлэн үнэхээр болохгүй бол “түр чөлөө өгөөч ээ өвөөтэйгээ салах ёс гүйцэтгэчихээд ирэе” хэмээн хэдэнтээ хүсэлт тавьсан ч зөвшөөрөөгүй. Ингээд л би өвөөдөө хэрэг хийхээгүй гэдгээ хэлж чадалгүй бурханы оронд одуулсандаа үнэхээр их харамсаж явдаг. Энэ бол үнэхээр аймшигтай зүйл” хэмээн нулимс дуслуулан байж үнэнээ өчсөн юм.

 

Шүүх хуралдааны үеэр төрийг төлөөлөн оролцож буй прокурор болон шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч Б.Мөнгөнтуяагаас “Та сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байгаа юм байна. Үүнд нотолгоо хэрэгтэй, сургалтын төлбөрөө яагаад нэмэмжилж байгаа юм бэ, СЭЗИС төлбөрөө төлөөд хичээлдээ суугаагүй хүнээс яагаад дахин мөнгө нэхэж байгаа юм. Өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн мөнгийг н.Батцэнгэл гэх хүн төлсөн байна. Тэгэхээр энэ хүн дараа нь би энэ мөнгийг төлсөн гээд дахин мөнгө нэхэмжлэхгүй гэх баталгаа бий юу гэхчлэнгийн зүйлийг тодруулж байв. Харин үүний хариуд Б.Мөнгөнтуяа болон түүний өмгөөлөгч нар “Сэтгэл санааны хохирлыг нотлох боломж байхгүй шүү дээ. Мэдээж 203 хоног шоронд байна гэдэг нь өөрөө нотолгоо болж байгаа хэрэг. Шоронд сууж байгаа хүн ямар сайхан байх билээ. Харин өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн мөнгийг Б.Мөнгөнтуяагийн аав төлсөн болохоор ямар нэгэн асуудал гарахгүй. Тэр охиныхоо л төлөө түүний өмнөөс өмгөөлөгчид мөнгө төлсөн” гэдгийг өгүүлсэн.

 

Ийнхүү шүүх хуралдаан болж шүүх бүрэлдэхүүн нэг цаг гаруй завсарласны дараа эцсийн шийдвэрээ гаргасан юм.

 

Үнэн яллаа

 

Сүүлийн жилүүдэд хууль хүчний байгууллагын үйл ажиллагаа доголдож, бусдын нэр төрд халдаж, хэрэгтэн хэмээн “цоллосны” эцэст хэргийг хэрэгсэхгүй болгодог жишиг тогтсон гэх гомдол ихээр гарах болсон. Тэгвэл өчигдөр болсон шүүх хуралдаан үүнийг нотлох шиг болж, шүүхээс төр нь 20 гаруйхан настай бүсгүйг хохироосон болохыг баталж, түүний хоригдсон хугацааны болон өмгөөлөгчийн хөлсний хохирлыг барагдуулахаар болов.

 

Үнэн яллаа. Энэ хэрэг эхнээсээ л олон нийтийн өмнө ил байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр Б.Мөнгөнтуяа бүхнийг илчилж, шүүх хуралдаанд яллагчаар оролцсон прокурор, Улсын аудитор, төдийгүй түүнийг буруутгаж байсан хүн бүхний багийг хуулж, нүүр хийх газаргүй болгож байсан билээ. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд 7 жилийн хорих, 800 сая төгрөгийн хохирол барагдуулах ял ногдуулж байв. Гэсэн ч Дээд шүүх үнэнийг дэнсэлж, түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

 

Энэ удаа ч тэрбээр хохирсон гэдгээ шүүхээр батлуулж, зарим нэгэн хохирлоо төрөөр төлүүлэхээр болов. Гэхдээ түүний сэтгэл санааны хохирлыг барагдуулахгүй гэсэн нь харин олон хүний гайхширлыг төрүүлж байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (80)

  • Зочин (27.123.213.131)
    буруу шийдвэр гаргана гэдэг ажлаа мэдэхгүй, мөн бусдын гар хөл, хэн нэгний гүйцэтгэх механизм, өргөсөн тангарагаа мартсан .. ийм төрий албан хаагчийг яагаад арга хэмжээ авахгүй түүний өмнөөс бид мөнгө төлөх болж байгаа нь төрийн дампуурал юм
    2016 оны 11 сарын 13 | Хариулах
  • ulzii (202.179.23.132)
    Shuukh yagaad jiriin khumuust iim khatuu baidag yum be yag unen yum gevel mongold kgulgaich khudalch luivarchid l saikgan amidarch bna shuu
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • хэхэ (202.5.196.34)
    тоглоом биш 1 тэрбум төгрөг нэхэмжил
    2016 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.27.173)
    oi sanamjaa aldchihsan yum bhdaa? GANSUKH ALTANKHUYAG DENZEN MUN UURUU BIZDEE? chamd saihan bolomj oldood zunduu l tasaglaad idej ugaa l blgui dee jujiglehee bolij uz!!! jiriin ard irged yaj boldog gej bodoo ve hoo?
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Энэ хүүхэн одоо боль за. Шүүх идсэн уусаныг чинь биш үйлдэл чинь буруу байсныг тогтоосон. Юун хилс энэ тэрээ дэмийр.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.25.115)
    DENZENTEJ BNAA?
    2016 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.19.99)
    Прокурор шүүгч 2-г нь шоронд суулгаж бусдад нь сургамж болгох хэрэгтэй. Тэхгүй бол маш олон гэм зэмгүй иргэд хэлсээр чл үүрсээр байх болно
    2016 оны 11 сарын 01 | Хариулах
  • би (202.70.37.58)
    Хийсэн хэрэг нь ил байгаа шүү дээ нэг нь л Гансүх даагаад гарсан болохоос идэж уухдаа олон юм яриагүй байж юун нөхөн төлбөр вешоронд оруулвал таарна
    2016 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (122.201.24.99)
    Энэ одоо хулгай хийсэн нь илэрхий байгааш дээ, улсын өчнөөн тэрбум төгрөг хамтарч идчээд юун өршөөл, юу вэ, энэ шүүх цагдаа юу хийгээд байна аа
    2016 оны 10 сарын 31 | Хариулах
  • shudarga shuugch (194.213.207.139)
    Buruu shuusen shuugchid hariutslaga tootsdog mechanizm baina uu
    2016 оны 10 сарын 30 | Хариулах
  • гомдогч (49.0.204.182)
    ардчилсан нийгэм гээд л солиорцгоох юм. ардчлалаар халхавч хийсан анархист нийгэм болсон шүү. ардчлал гэдэг бол хуулийн хүрээнд өндөр сахилга тогтоох ажлыг дээрээсээ хэрэгжүүлдэг гэтэл дээдэс нь хариуцлага хүлээдэггүй доодост ноогдуулдаг новшийн төрийг буй болгожээ. ардчлалыг буруу хэрэгжүүлж иргэдийг ядуурал зовлонд учруулсан элбэгдорж тэргүүтэн бол хамгийн том ялтан мөн бушуухан шүүгээсэй билээ
    2016 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (118.35.75.249)
    Setgel sanaa biy mah bodiin hohirol mash ih amssan bgaa hun jaahan yumnaas bolool stresdehed yaadag bileede tolgoitoi us hurdan tsaij tolgoi owdoj mash ih biy ewguitddeg teghed ene bol mash tom setgel sanaa biy mahiin hohirol amssan odoo ch amsaj bgaa gedegtej bi bol sanal neg bna ..nohon tolbor toloh yostoi gadaada yaadha bileedee ongotsond tawgui yawuulla gdl uilchuluulegch mongo nehemjleel awdag tohioldoluud bdag. Teghed ene huniig mash ih hohirooson shude zaluu saihan ohin yamar l sain bhawdee. Oorsdoo biyeere tuulj medrehgui bhoor zarim neg humuus oilgohgui bh shiwde ooriigoo orond n tawiad uz hu.
    2016 оны 10 сарын 30 | Хариулах
  • zochin (122.201.31.124)
    odoo bolimoor ym.ongorson balarsan ym
    2016 оны 10 сарын 30 | Хариулах
  • Ганзоригт.Л (150.129.143.110)
    Ардчилсан оронд сэтгэл санааны хохирлыг барагдуулдаг гэнэ лээ.Манай шүүх мөнгөтэй, танилтай хүнд ажилладаг.Би 60 сая төгрөгөө залилуулаад залилагчийг өөрийн биеэр цагдаад барьж өгчихөөд 2 жил болж байна.ОДООГ ХҮРТЭЛ БУЛТУУЛААД БАЙНА.Сая шүүхэд шилжүүлэх болсон дээд шүүхийн нэг дарга буцаасан тэр хүнийг би олноо түүнээс ял асууна.
    2016 оны 10 сарын 30 | Хариулах
  • Би (202.9.42.110)
    Үндэслэлгүйгээр хэрэггүй үүсгэн хорьж шалган ял шийтгэл оногдуулсан мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийг яах вэ
    2016 оны 10 сарын 30 | Хариулах
  • ЗӨВ (103.26.194.96)
    Буруу шийд гаргаж хохироосон шүүгчээс нэхэмжлэлийг барагдуулах ёстой. Өндөр цалин авч байгаа шүүгч шударга ажлахгүй л байна даа
    2016 оны 10 сарын 30 | Хариулах
  • Zochin (76.16.174.6)
    Ene emegtei ooroo medlegtei bolovsroltoi chadaltai tuldaa l uneniig ylj baisan. Uur huurhii negen bsan bol hohiroh magadlal ih bsan. Chamaar baharhaj baina. Iim ih huniig hohiroochihood hohirol baragduulahgui gej bgaa ni uneheer yduu baina da tur . Chamd ulam amjilt huseye
    2016 оны 10 сарын 30 | Хариулах
  • Bataa (202.9.42.60)
    Bayr hurgej bn duud chi mash sain ybj bj iim amjiltand hurlee.amjiltt
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.218.37)
    unen 100 yaj chadsangui ee yer n bol henii buruugaas bolj ene hun hilseer suusaniig n olj ter hund hariutslaga tohoh yostoi tegehgui bol dahiad hen 1 n hilseer shiitguullne yamar negen baidlaar ulsiig tuluulj 1 hariutslaggui nuhur bailj l bga. ter huniig olj bj unen yallaa gj dugarch boloh bhda
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • zochin (202.9.42.239)
    toriin alban haagchdiin buruutai vil ajillagaag tor hariutsana gej yu gesen vg ve oilgosongvi herev buruug ni tor hariutsdag yum bol bvh hvnii buriutai vildliig tor hariutsah yum uu. Tor gej hen yum be tatvar tologchdiin l mongo biz dee. Toriin mongo gej oor mongo baidag yum uu. Hen neg hariutslagagvi etgeediin busdad uchruulsan hohirliig tatvar tologchid baragduulna gedgiig oilgohgvi bna.Hvniig hils hetegt olon sar toriin ner barij horison eygeedvvdiig oorsdiig ni horih heregtei yum bish vv. Oorsdiin bieer amsaj baij oilgoh yum bna
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.218.167)
    Helmegduulelt gujir gutgelegt henhiisen olj togtoogood hatuu arga hemjee avah heregtei Hun segeliin amitan uchir setgel sanaanii hohirliig zaaval garuulah estoi
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.212.118.14)
    Шүүх бага ч атугай үнэний тталд шийдвэр гаргаж байгаа нь яамай даа. Уг нь сэтгэл санааны хохирол хамгийн хүнд зүйл шүү дээ
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.212.118.14)
    Шүүх бага ч атугай үнэний тталд шийдвэр гаргаж байгаа нь яамай даа. Уг нь сэтгэл санааны хохирол хамгийн хүнд зүйл шүү дээ
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (113.36.205.163)
    MOngolin ard tymen nydeeree bygdig harsan oorsdoo yu ch hiij chadahgyi baij ataarhaj suudag malnuud Elbegdorjigoo dagaad turj yheed utaandaa ugaartaad yheereee bygdeeree
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • no (202.70.46.227)
    ariin haalganii chadvar muutai huuhen yu ve butsaagaad shorond hiicheech hohiroliin bitgii og ter ah egcheesee avahgvu yu
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • bayaraa (202.9.42.101)
    chi shiitgel hurteh n zuv GANSUH buruutai yum bol bas heden ond sanhuu tugssun yum be mungund ih shunahaar iim l bdag daa
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • ҮХЭР МОНГОЛ (203.91.115.39)
    Tarvaga ЭЛБЭГДОРЖИЙН ӨРСӨЛДӨГЧ АЛТАНХУЯГИЙГ НАМНАХ АЖИЛЛАГААНЫ ЗОЛИОС БОЛСОН ХҮН ЗАХИАЛГАТ ШҮҮГЧИЙГ ЯЛЛАХ ЁСТОЙ
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.115.44)
    anh buruu shuusen shuugch. hucheer horij tsagdsan baitsaagch nariig yahiin be. ted hariutslaga huleeh estoi.buruutai uil ajilgaa yvuulsan murdun baitsaagch.shuugch nar ni tegeed zugeer unguruh hereg uu
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.31.20)
    Сэтгэл санааны хохирлыг төр төлөх ёстой шүү дээ дор хаяж нэг тэрбум төгрөг өгөх ёстой
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Харгис (43.242.243.234)
    Сэтгэгдлээр дүүрэн яллагчид бна аа. Яандаа Монголчуудаа үнэнээ өчөөд байхад ял өгөх байсан юм гээд их харгис хүмүүс юмаа
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Иргэн (202.9.42.111)
    БУРУУ ШИИДВЭР ГАРГАСАН ШҮҮХ БҮРЭЛДХҮҮН ЯЛЛАГЧ ХОХИРЛЫГ ТӨЛӨХ ЁСТОЙ ТА НАР ӨӨРСДӨӨ ХЭН БУРУУТАЙГААР НЬ ГАРГУУЛДАГ БИЗДЭЭ. ШЕЗ -Н ТӨЛӨХ БУС УУ УЛС ШҮҮГЧ НАРЫН БУРУУ ШИИДВЭРИИН ХОХИРОЛЫГ ГАРГАДАГ МАШ БУРУУ. ШҮҮГЧ ПРОКУРОР ШЕЗ НЬ ТӨЛ УЛСААС. ГАРГАДАГ БУРУУ ЖИШГИИГ ХАЛ БОЛЬ ШҮҮХ ХУРЛЫГ ДУЛМАГ ТОГТООЛ. ГАРГАСАН. ТА НАР ТӨЛӨӨЧ
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (27.123.214.83)
    Gansuh ni mungu idsenee zuvshuurchihuud bhd
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Enkhee (66.181.185.86)
    hamgiin gol ni setgel sanaani hohirol sh de.odoo ch ovooteige uulzaj chadaaguide setgel Sanaa ni hyamarch bga sh de.av zaaval nehej av
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.41.180)
    Sain shudara emegtei bn jriin shudarga emegtei xun iim xereg xiixgui unen xezeed ylna
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
    • МОНГОЛ
      ГАНСҮХ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ ШДЭЭ .ЭЛБЭГДОРЖ ИЙН НОВШИЙН ӨШӨӨ АВАЛТЫН ЗОЛИОС
      2016 оны 10 сарын 29
  • Zochin (139.5.216.161)
    SHuuh hural ni il yavagdsan ene emegtei unendee shuuh hural deer daichin ugee helsen , uneher ulsiig hohiroogoogui ni ilt baisan shuu dee , Manaid huuli heregjuulegch frokuror , tsagdaa , shuuhdee bish zarim neg mal tsarailsan nuhduud ih bn , hunleg enerengui niigem haana bn aa ,
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Болд (27.123.214.107)
    Хууль нь арчаагүй биш хэрэгжүүлэгч нар нь арчааггүй болж, гэхдээ зөв шийдсэн ч сэтгэл санааны хохиролыг нөхөж өгөх л хэрэгтэй
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • bayraa (122.201.31.218)
    Үnen xezeed yldag buruutgaj baisan baiцaagч gej malnuud iчээч...
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • ophon (122.201.31.218)
    Баiцаагч gej тoriin xuвцастаi maluuд xүмүүсiig iim bolgoj bga yum !!!
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
    • Dash
      Huuliihan bol teneg maluud bish. Bidnees iluu uhaantai humuus. Harin mash muuhai humuus. Hyazgaargui shunaltai, avilgavh, hunii toloo gesen setgelgui, erh medel ed horongonii omno ovdog sohordog...
      2016 оны 10 сарын 29
  • Сандуйжав (103.26.195.243)
    Монголын хууль арчаагүй байж болохгүй. Алуурчдаас айж иргэдийг хохироодог, гэмгүй хүнийг хорьчхоод нотолгоо шаардаж дарамталдаг. Шүүх цэвэр ариун байх ёстой. Цалин хардаг биш үнэнийг хүсдэг хүмүүсийг л цуглуулах хэрэгтэй.
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (59.153.115.215)
    Shuux er ni taliig ni shiidej ehiig ni etseexgui tugaliig ni turaahgui gedeg shig shiiddeg yum bilee Xoorhii ohin xoxirood l duuschdee. Nuguu Xunii erhiin baiguulga gesen toswiin munguur tejeegddeg xumuus xaaguur ba we
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (208.54.87.189)
    Manai ulsiin shuuh ,Huuliin baiguulaga iim muuhai. Hunii amidralaar yuch togloj chadna. Odoo buruu uil ajilgaa yabuulsan mordon baitsaagch, toriiin barij hun helmegduulsen humuusiig shuuheer oruul. Ted buruu ajillaj neg hunii amidral nogoo talaar Ulsiig gemten bolgoson asuudliig yari. Tegeed olon niited medeel.
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (172.56.5.197)
    Ene neg idsen uusan nukhur odoo boliosoi. Sejgiin yum
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
    • Зочин
      идсэнийг нь яаж мэдэж бна вэ? новш вэ
      2016 оны 10 сарын 29
    • Зочин
      идсэнийг нь яаж мэдэж бна вэ? новш вэ
      2016 оны 10 сарын 29
  • Зочин (208.54.37.140)
    Ene neg idsen uusan nukhur odoo boliosoi. Sejgiin yum
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Chi uuruu yostoi фашист нохор байна даа
      2016 оны 10 сарын 29
  • zochin (166.216.157.129)
    ideegui luivardaagui bn baihgui shvv heregee sain nuuj heleh ugee ertnees sain beldsen tiim bolhoor notolj chadahgui heregsehgui bolson bh odoo tegeed helmegdlee gutgeglee ch geh shih idsen uusnaa yaj tsavchij baisnaa heleeech
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • bi (202.9.41.130)
    Mundag ohin tord iim shudarga ajlaa meddeg hun heregtei
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.57.93.192)
    ter horih shiidwer gargasn hun buru shuusn hunes hohirlig gargah herdgtei bitgi tatwarin mongonos luivarchid mini oorsdin shivshige arilgah gej taraagad bai sanhuugin undsen angig togssn humuus iim mundg ugaasa surguuli es zuigg zondoo zaadag amjilt munguntuya.
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Яг унэн
      2016 оны 10 сарын 28
  • davaa (103.57.94.103)
    Zugeer neg jijig zuileer negiigee gutgehed yaaj neree olj avna gej guij heruul hiij yavdag bilee de!!! Munguntuya shig olon niitiin hevleleer gutguuleed horigdood yavbal duugai unguruhiig yaj tevchih ve de!!! Zuvshd harin ch daruuhan temtsej bn.
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.142.35)
    Bayar hurgie . Etsest hurtel yavj setgel sanaanii hohirloo toluuleh heregtei ,hunii ner tor setgel sanaanii hohriliig yugaarch nohoshgui .‼️ Amjilt
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • бямбаа (103.229.120.93)
    монголд бас ийм юм байдаг л юм бна унэнээр явбал ухэр тэргээр туулай гуйцэгэ гэж
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.120.27)
    Chi yavlaa. bayar hurgie. umhuu har tsagdaa nariig bugdiig avah heregtei
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • zochin (103.229.120.15)
    prokuror avgai bur aimaar, ter tssashid yaj hunii tsarai harj amidrah bol do, shuugchid ch gesen, Manai turiin baiguulagiinhaa er ni gants shuuh, prokuror ch bish buh baiguullaga, buh shatandaa avilga haraad, hyataduudiig harahaaraa buur dolignood, mungu l haragdaad baidag boltoi, uneheer ichmeer baidag, er ni manai uls yu bolood bna aa
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Заяа (202.9.42.23)
    Зориг гэдэг муухай хүн дээд шүүхийг удирддаг тэнд үнэн гэдэг ойлголт байхгүй. тэтгэвэрийн өвгөн Дамирансүрэн ажлын албаа мөхөөж байгаа. тэд үхэхдээ ч хүн гүтгэсээр л байна.Таашаал нь тийм болчихсон юм даа хөөрхийс
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • mgl hun (202.126.89.155)
    ter batjargal prokror audit hiisen abgai hoeriig sain shalguul prokror abgai bol ulaim tsaim dairad bsan shd bas ter dugnelt hiisen abgaig sain uhbal nileen yum garna shuu za da barag heseg humuus uhaj tonhood ehelsen bna lee ooroo brag achigdana daa hoorhii
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • ХЭХЭХЭ (139.5.217.209)
    ЭНЭ БҮСГҮЙ ЯДАЖ 1 САЯ ДОЛЛАРТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ НЭХЭМЖЛЭХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ ШҮҮ ДЭЭ
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.142.182)
    МАНАН бүлэглэл Алтанхуягаас айх юм чааваас гэж .. МАНАН бүлэглэл өөрсдөө Дэнзэнгийн хамаатануудаар дүүрчихээд олны тархи угааж Алтанхуягийн Дэнзэн гэх шиг.Алтанхуягийн Дэнзэн болон Мөнгөнтуяа харин ч хэлмэгдсэн шүү Хямд нүүрс борлуулсаны төлөө ингэж гүтгүүлэх гэж Харамсалтай нь Дэнзэнгийн буянд түрийвчээ хэмнэсэн гэр хороололын айлууд түүнд ядаж талархал илэрхийлээгүй
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочин (202.179.23.108)
    өнөөгийн, Хүний Эрх, Эрх чөлөөг дээдэлсэн Ардчилсан нийгэмд Монгол улсын Төр нэг иргэнээ хэлмэгдүүлчихээд Сэтгэл санааны хохиролыг нь ч барагдуулдахгүй гэж байдаг,
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.40.116)
    элбэгдоржид хэл дээ хүүхэн минь
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Zochin (202.9.41.81)
    Ene huuhen nehel hatuutai bish unench shudarga huuhen Huuli hyanaltiinhan yag ene huuhnii helsen shig bdag yalanguya anhan shatnii baitsaagch nar uuniig uzeed ongorson hun l ene zavaan niigem tsagdaa huuliinhniig medne dandaa mongonii toloo
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • zochin (59.153.115.150)
    Yalalt baiguulsand bayar hvrgee. Shvvgchded bas. buruu uguh ni haritsanguu oilgolt. Uchir ni ajlaa shudraga gvitsetgeh bolomj shahaltandbj. bolzoshgvi bh da
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • иргэн (103.57.93.85)
    арчаагүй төртэй ард түмэн яана даа цаашдаа...
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Энэ хүүхэн мөн ч их нэхэл хатуутай хүн юм. Одоо яалгах гээд байгаа юм бол.
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Одоо мөнгөө нэмж авах хжрэгтэй
      2016 оны 10 сарын 28
    • ХЭХЭ
      ӨӨРИЙГ НЬ НЭГ 6 САР СУУЛГАХ ЮМСАН
      2016 оны 10 сарын 28
    • Зочин
      Чи 6 сар хилсээр суучвал зүгээр л өнгөрөх үү!
      2016 оны 10 сарын 28
  • Зочин (202.55.183.178)
    tatvar tulugchidiin munguur xoxirliin mungiig tuluh bailgui ter aldaa gargasan turiin xuwtsas umssun manuuhaid yagaad xariutslaga tootsox tuhai yarigdahgui bga yum be ene ariun yavdaluu tamineeee
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Mgl (122.201.22.196)
    Naadyyld chin es zyi xyn chanar gej baixgyi.
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.190.71)
    Бие сэтгэлээсээ хохироно гэдэг ч хэцуу л байгаа байх даа
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • unshigch (202.179.29.5)
    baahan ondor tsalin avchihaad asyydal shiidverlej chadahgyi ylstoriin hychin hydaldagdsan iim shyyh prokyror gej baih yy. Yneheer hyyliinhan mash mylgyy haragdaj baisan.
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.26.104)
    DENZEN DENZENTEJ BNAA?
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.26.104)
    emegtei DENZEN!
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    Munguntuya ideegui ch darga nar ni idsen baihaa
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
    • zochin
      ideegui bailaa yu aimar idsendee naaduul chn ard tumen ene ohiniig umuuruud baih yum teneg bn
      2016 оны 10 сарын 28
  • Зочин (113.36.205.163)
    ELBEGDORJ pizdaaagin shudraga shuuh ene yyy
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
    • ХЭХЭ
      ХЭХЭ ЭРГҮҮ ХАР ЭНХБАЯРЫН ХУЦДАГ НОХОЙ МИНЬ ЭНЭ БОЛ ЭЛБЭГДОРЖИЙН ШҮҮХ БИШ ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ШҮҮ ХАР ЛАЛАР ГИЧИЙНИЙ ЗУЛБАСГА МИНЬ
      2016 оны 10 сарын 28
  • Зочин (202.131.227.50)
    Төр буруутай бол уучлалт гуйх нь ямар ч мөнгөөр үнэлэхгүй үнэтэй зүйл болно л доо уул нь, даанч тэгж чадахгүй нь харамсалтай, Бүгд энэ охин шиг л байя л даа, үнэний төлөө үгээ бүрэн хэлж яриад
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.42.42)
    Шүүгч нар яавал зөв шийдвэр гаргах вэ???? өнөөгийн нийгэмд шүүгч нар өөрсдийх нь амьдаралд л хамаарахгүй бол шударга үнэн зөв шийдвэр гаргахгүй, Тиймээс хуулийн хатуу чанга заалт хэрэгтэй Тэр нь ямар заалт байх Вэ? гэхээр шүүгч нарын өмнө 2 сонголт л байх хэрэгтэй боловуу 1-р сонголт хэргийг хувийн ашиг сонирхол танил талынхаа хүрээнд шийдээд ажилгүй амьдралгүй болох Эсвэл шударга үнэний талд зогсоод ажилтай амьдралтай үлдэх гэсэн сонголтын өмнө л ирвэл тэд шударга шийдвэр гаргана. Тэрнээс биш 1000 гоё шинэчлэл олон сая төгрөгийн цалин аваад өнөөгийн нийгэмд хэзээ ч шударга шийдвэр гарахгүй
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.242.243.9)
    Sain bn. Amjilt husiye
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.42.42)
    шүүгчийн буруу гаргасан шийдвэрээс иргэн хуулийн этгээдэд учирсан ГЭМ ХОРЫГ хэн хариуцдаг вэ? хэн ч хариуцахгүй учир нь хуулчийн эрх зүйн байдлын тухай хуулинд тунхаглалын шинжтэй заалт байдаг, байдаг нэг заалт шүүгчийн ёс зүйн хороо гэх газар гэтэл тэр газар нь шүүхийн шүүгч нараасаа сонгоод ажилуулдаг мэдээж ямар ч шүүгч нөгөө шүүгчдээ хариуцлага тооцоё шударга шийдвэр гаргая гэж бодохгүй тэгэхээр энэ бол зүгээр л халхавч заалт гэдэг нь хэнд ч ойлгогдхоор байна.Шүүгчид хариуцлага тооцдог хууль зүйн заалт бараг л байхгүйучир өнөөгийн шүүгч нар хуулийг өөр өөрсдийн харсан өнцөгөөс тайлбарлаж, мөн өөрийн дуртай шийдвэрээ гаргаж иргэд аж ахуй нэгжүүдийг буюу тэдний цалинг өгдөг этгээдүүдийг хохироож байгаа нь энэхүү үйлдлээ харагдаж байна. Энэ шийдвэр гаргасан шүүгч нар арай 5 сая төгрөгнийхөө цалингаас энэ эмэгтэйн хохирлыг барагдуулах юм биш биздээ???????. Дүгнэлт Өнөөгийн ийм орой бусгай нийгэмд чанга хууль хэрэгтэй, Яавал шүүгч нар шударга зөв Шийдвэр гаргах вэ? Шүүгчдийн өмнө 2 сон
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • irgen (202.9.41.158)
    Gansuh mungu ideed shorond,nyagtlan ni Gansuhiin mungu idseniig medeegui,ner tsever bolj baidag tegeheer ene emegtei ajil hiisen gesen uguu hiigeegui gesen uguu ajil hiigeeegui bol tsalin avsan baidag ene yu gesen ug ve
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.23.26)
    ZALUUS MINI YANA DAA,ZARIM NI AMIDRAHIN ERHEER GADNI ULSAD OCHIJ HUND HUCHIR AJIL HIIJ OVOO,EMEE,AAV EEJ AH DUU NARTAIGAA UULZAJ CHADALGUI BURHAN BOLGOJ BAIGAA NI ZONDOO. EH ORONDOO BAIGAA NI AJLAA HIIJ BAIGAAD HILSEER HELMEGDEJ OVOO,EMEETEIGEE UULZAJ CHADALGUI BURHNI ORON RUU YAVUULJ BAIDAG. ENE TOR ARAI BISHEE,YAY DAA BAIZ
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.93.71)
    Ардчилсан нийгэмтэй гэдэг газруудад эд материалын гэхээсээ илүү сэтгэл санааны хохирлыг нь илүү хардаг юм шигээ,хилсээр ял эдэлсэн хохирсон хүмүүс эд материал нь байгаад ч сэтгэл санаанаас нь үхэн үхтэл нь салдаггүй юм биш үү
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • ХН (59.153.115.69)
    ШҮҮХ ПРОКУРОРЫН ҮНЭН ЦАРАЙ. ШҮҮХ ХУРАЛ ДЭЭР ҮНЭН АРЧААГҮЙ. ХҮНИЙ ӨӨДӨӨС ЭГЦЭЛЖ ХАРЖ ЧАДАХГҮЙ НҮҮР НЬ УЛАЛЗААД АМ АНГАЛЗААД Л БАЙСАН Ш ДЭЭ 2 ПРОКУРОР НЬ
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Mongolin shuuh prokurorinhon huuli hyanaltinhan hun setgel baihgui archaagui amitad oorsdinhon ni ur udamd muu daa ynen mon nom jurmaar ni hezee ch yabdaggui ene saihan ohnig bol alaad hayj bgaash dee baliar yumuud
      2016 оны 10 сарын 28
    • h
      goe hellee yag tegej baisan
      2016 оны 10 сарын 28
  • зочин (43.242.243.67)
    хэдэн тегрегний хохирол барагдуулахаар болсон юм бэ? 500000 тегрег байж чадах уу. Монголын шуухийн арчаагуй заваан нуур царай иймэрхуу л байгаа юм даа.
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочин (124.158.112.3)
    шүүхийн байгууллагыг бол сайн мэдэхргүй байна харин манай улсын цагдаагийн байгууллага бол үнэхээр хэцүү байдаг юм байна лээ хүнд зодуулчихаад өргөдөл гаргаад байхад өргөдлөө буцааж авахгүй бол та 2 хоюулаа шоронд орно гэж айлгаад өргөдлийг нь буцаалгах гээд байдаг юм байна лээ үнэхээр аймаар ямар ч сэтгэлгүй бас нөгөө талын хэрэгтэнтэй хуйвалдсан байсан. Харин хэрэг маань шүүх дээр шилжихэд нөгөө хүн зодсон залуу гэнэт тохиролцоё гэж ирж уулзсан_ Тэгэхээр цагдаагийн байгууллага тэр дундаа зарим нэг ажилтнуудад нь итгэхэд хэцүү л юм байна лээ маш хүнд сурталтай
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочин (103.229.120.81)
    чи бол үнэхээр цоглог хүүхэн юм.Ямарч байсан хуулийнханы буруу үйлдлийг зогсоож чадлаа.Чамд баяр хүргие.Цаашид давах эсэх нь чиний л асуудал
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.57.94.42)
    Шүүгчидээ хорих газар хоригдох битгий хэл хулгайд юмаа алдсан хүн сэтгэл санааны хохиролоо нэхэмжилж авдаг , шүүх нь хэн буруутайгаас нь гаргуулж өгдөг юм гадагшаа явж туршлага судлаж шүүхийн шинэчлэлийг хиыгээд байгаа гэсэн чинь хаана байна татвар төлөгчдийн мөнгөөр зугаалж, хумсалсан мөнгөөрөө дэлгүүр хэсэхээс өөр юм хийдэг юм уу
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • tuvshin (202.179.31.242)
    үнэн ялдаг юм байна Монголд
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Нээлтгүи хурлаар олон хүн хохирч шоронд баигаа шүү дээ ард түмэн минь сонсоо
      2016 оны 10 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    13 цаг 51 мин
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    14 цаг 7 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    14 цаг 16 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    14 цаг 18 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    14 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    14 цаг 31 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    14 цаг 38 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    14 цаг 43 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    Уржигдар 23 цаг 22 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    Уржигдар 18 цаг 08 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    Уржигдар 17 цаг 39 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 16 цаг 56 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    Уржигдар 15 цаг 34 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    Уржигдар 15 цаг 22 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    Уржигдар 12 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    Уржигдар 12 цаг 16 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК