Зам,тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Б. Алтанцомыг ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Б.Алтанцом нь нислэгийн хөдөлгөөний удирдлагын инженер мэргэжилтэй.
1984 онд ИАТУЕГ-т Хөдөлгөөний диспетчерээр ажлын гараагаа эхэлснээс хойш иргэний нисэхийн салбарт тасралтгүй 32 дахь жилдээ ажиллаж буй, мэргэжлийн боловсон хүчин юм.
Сэтгэгдэл (3)