МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны даргаар Х.Болдмандалыг сонголоо. МАН-ын дарга М.Энхболд Хяналтын ерөнхий хорооны даргад Х.Болдмандал, С.Батмөнх нарын нэрийг дэвшүүлснээс Хяналтын ерөнхий хорооны гишүүдийн олонхын саналаар Х.Болдмандал сонгогджээ.
Тэрбээр 2009-2012 онд Мэдээлэл шуудан, Харилцаа холбоо технологийн газарт Тамгын газрын даргаар ажиллаж байсан бол 2013 -оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хяналтын Ерөнхий хорооны гишүүн, 2015-оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хяналтын Ерөнхий хорооны дэд дарга, 2016 оны 11 сараас МАН-ын Удирдах зөвлөлийн Хяналтын Ерөнхий хорооны даргаар ажиллаж байгаа юм.