10:00 цагт: ГХЯ-наас сар бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" ГХЯ-нд болно. Гадаад харилцаатай холбоотой цаг үеийн асуудал болон хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн талаар мэдээлэл өгнө.
11:30 цагт: Монгол нюьс мэдээллийн төвд Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүд хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Нээлттэй АН шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-өөс Ардчилсан намын шинэчлэл бодитой явагдахад түлхэц болох үүднээс маргааш болох ҮЗХ, мөн ирэх сарын 6-нд болох Намын их хуралд оролцох төлөөлөгчдөд албан шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.
12:00 цагт: Төрийн соёрхолт, УГЗ, Чингисийн одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн Олон улсын хоёрдугаар уралдааны нээлт Хөгжим бүжгийн коллежийн Концертын А танхимд 12.00 цагаас болно.
Сэтгэгдэл (1)