Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан намын сэхэл хийгээд мөхлийн түүхэн цаг товчоон

2016-11-16
0
ЖИРГЭХ

Ардчилсан намын онцлох үйл явдлын товчоон /2000 оны 1 дүгээр сарын 12-ноос 2016 оны 12 сарын 06-н хүртэл/

 

  • 2000 оны сонгуулийн өмнө эрх баригч нам МҮАН-ыг задалж, сонгуульд дангаар орно гэж 2000 оны 01 дүгээр сарын 12-нд С.Эрдэнэ нар МоАН  байгуулав.

 

  • 2000 оны хавар МСДН-ын зөвлөлд З.Энхболд нар 2000 оны сонгуульд дангаар орно гэж зүтгүүлсээр, эвслийг задлан сонгуульд дангаар орох болов.

 

  • 2000 оны зун сонгуульд ялагдсан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Баярцогт, З.Энхболд, Д.Одхүү, Б.Золбаяр нар АНУ-д сурахаар явав.

 

  • 2000 онд ялагдсан МСДН-ны дэргэдэх сүүдрэвч бааранд Н.Алтанхуяг, фортуна гэх Н.Батбаяр нар нэгдсэн АН байгуулахаар санаа үүсгэн, “гагарин” Д.Ганхуяг, Д.Дорлигжав, С.Эрдэнэ, Д.Бямбасүрэн нараар дэмжүүлэн өнөөгийн АН байгуулж, Д.Дорлигжавыг анхны даргаар дэмжив.

 

  • 2000-2004 онд АН-ыг Д.Дорлигжав, М.Энхсайхан, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг,Фортун нар яаж ч зодолдсон ээлжлэн даргалж, намаа хөл дээр нь босгов .

 

  • 2002 онд М.Энхсайхан, С.Эрдэнэтэй нийлж АН-ын даргыг огцруулснаар Алтангадас фракци үүсч, улмаар даргын албыг сонгуулийн өмнө АНУ-аас ирсэн Ц.Элбэгдоржид шилжүүлэх ажил удирдав. Улмаар энэ онуудад Мүдняк, Зүүн хойд ази, Нэг ардчилал, 2004 онд Ц.Элбэгдоржийн  санаачлагаар Кроун фракци үүсэв.

 

  • 2004 онд АН-ын дарга М.Энхсайхан сонгуульд томоохон үр дүн гаргасан ч, АН-ын дарга ба хамтарсан засгийн ерөнхий сайдын албыг Алтангадасын дэмжлэгээр Ц.Элбэгдоржид алдав.

 

  • 2008 оны хавар Ц.Амаржаргал, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Л.Болд, Н.Батбаяр, ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын дарга Д.Батаа нарын хүмүүс дээр Д.Одхүү, С.Эрдэнэ,Д.Ганхуяг нэгдэж АХХ гэх Шонхор фракцийн голомт үүсгэв.

 

  • 2005-2008 онд Ц.Элбэгдорж АН-ын даргын албыг хашиж, 2008 оны сонгуульд удирдан орж, ялагдан 07 сарын 11-ны хурц үйл явц өрнөн, намын даргаа Н.Алтанхуягт шилжүүлэв.

 

  • 2009 Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж өрсөлдөхөөр нам дотроо Э.Бат-Үүлтэй өрсөлдөн, Алтан гадасын дэмжлэг авч Ц.Элбэгдорж ялан, Э.Бат-Үүл бахардан, Элбэгээ, ангийн анд хоёртоо гоморхов.

 

  • 2009 оны АН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг АН-ын дарга Н.Алтанхуяг удирдав.

 

  • МАХН-ын том лидер Н.Энхбаяр ялагдаж, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болов.

 

  • Ерөнхийлөгчийн 2009-12-10  өдрийн  181  тоот зарлигаар Э.Бат-Үүлд Монгол Улсын Баатар цол олгож, Сүхбаатарын одонгоор шагнав.

 

  • 2010 оны 9 сарын 7-нд Э.Бат-Үүл ийн шүүмжлэв:”…Сонгуулийн өмнө намыг маань хоёр хуваачихлаа шүү дээ. Сонгуулиар тус тусдаа сонгуулийн штабтай оролцоно. Хоорондоо өрсөлдөнө. Харахад нэг нам. Хэрэг дээрээ сонгуульд хоёр нам шиг л оролцох нь. Тэгээд л дуусна. Би ойлгохдоо МАХН-ын захиалгаар явж байгаа урвагч нар юм биш үү гэж бодож байна…” гэж хэлэв.

 

  • 2012 оны 01 сарын 25-нд МоАХ-аа Женкод зарсан гэх С.Эрдэнэ АХХ-г албан ёсоор зарлаж, АН-ын даргад өрсөлдөөд бараагүй З.Энхболдыг Ерөнхийлөгчөөр нь сонгов.

 

  • 2012 оны 02 сарын 09-нд хэвлэлээр: Г.Баярсайхан - Манайхан “Тулаанд шонхрууд л нисдэг” гэв. Ардчилсан хүчний холбооныхон УИХ-д өөрсдийг нь төлөөлөх фракцитай болж, үүнийг албан ёсоор байгууллаа. АН-ыг “Шонхор” фракц гартаа авна гэж мэдэгдэв.

 

  • 2012 оны 06 дугаар сарын 29-нд болсон УИХ-ын сонгуулиар АН олонхи болж, намын дарга Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн болов.

 

  • 2012 оны 11 дүгээр сарын 21-нд орон нутгийн сонгууль болж, 12 аймаг 5 дүүрэгт ялалт байгуулсныг АН-ын дарга Н.Алтанхуяг мэдээлэв.

 

  • 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжин оролцхыг АН мэдэгдэж, намын дарга Н.Алтанхуяг сонгуулийн хороог удирдан ажиллав.

 

  • Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж дахин ялалт байгуулж, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ялагдав.

 

  • 2013 онд Баабар “Жамух” нийтлэл бичив. Тэрээр “…би З.Энхболдыг лавтай 22 жилийн өмнөөс мэдэх юм байна… Одоо Энхболдыг хар даа. Дагуулж яваа арми нь улаан хацарт, ярьдаг бөх, баян горхины далайн дээрэмчин, байгалийн гамшиг, балтуушир... Эдний хувьд юухан хээхэн илүү олоод долоочих санаатай болохоос, ямар элэнцгийнх нь эх орон ард түмэн бэ! Тогтоосон үсэг нь нийлээд нийлээд давхардсан тоогоор 35 хүрэх болов уу? Ярьдаг юм нь эд хөрөнгө эрх мэдлийг төрд төвлөрүүлэх. Төрийг нүсэр том аж ахуйн корпараци болгох тухай. Ард түмнийг төр нь тэжээж байх тухай онол… Энхболдын үзэл бодол ингэтлээ өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Ярьж улайрч байгаа болгон нь эргээд эх орны эрх ашигт маш хортойгоор тусна гэдгийг мэдэхийн цаагуур мэднэ. Гэвч тэр гарах газар, орох нүхгүй болсон Жамух болжээ” гэж дүрслэв.

 

  • 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр АН-аас УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүн Ш.Түвдэндорж “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барьж, Б.Бат-Эрдэнэ танилцуулан 2014 оны 01 сарын 24-нд гэнэдүүлэн батлуулж, АТГ-т прокурорын мөрдөнг нэгтгэснээр засаглалын тэнцвэр алдагдуулж, олон АН-ын гишүүд, дэмжигч, бизнес, улс төрчдийг дарамтлах үүдийг нээв.

 

  • 2014 оны 11 дүгээр сарын 13-нд АН-ын дарга, ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх болон охиныг албан тушаалын хэрэгт татаж байгаа талаар АТГ болон прокурорын ажилтнууд орон даяар мэдээлж, охиныг нь баривчлах тухай яриа түглээ.

 

  • 2014 оны 11 дүгээр сарын 14-нд нэр бүхий Шонхор фракцийн гишүүд ирц бүрдүүлэхгүй гарч, АН-аас УИХ-д жагсаалт ба сонгуулиар гарсан гишүүд Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнчимэг, Д.Батцогт, Р.Амаржаргал С.Амаржаргал нар МАН-тай хамтарч эсрэг санал гарган, АН-ын Шинэчлэлийн Засгийн Газар огцров.

 

  •  2014 оны 11 дүгээр сарын 14-ны ҮЗХ-ны хурлаар намын дарга Н.Алтанхуяг чөлөөлөгдөх өргөдлөө өгч, УИХ-ын дарга З.Энхболд түүний оронд намын даргад нэр дэвшив. Ерөнхий сайдыг огцруулах, үүрэг гүйцэтгэгчийг томилохдоо Үндсэн хуулиа зөрчсөн УИХ-ын дарга З.Энхболдыг дэмжихгүй хэмээн ҮЗХ-ийн гишүүд дургүйцсэн ч намын дарга асан өөрөө санал оруулж, АН-ын Үндсэн дүрэм болон сонгуулийн журмаар санал хураалгаж намын даргын ажлаа өгөв.

 

  • 2014 оны 11 дүгээр сарын 14-ны 08 цаг 55 минутад З.Энхболд: “Н.Алтанхуяг гэдэг  улстөрч АН-д Хамгийн олон жил намын дарга хийсэн. Бас ардчилсан намын түүхэнд хамгийн олон ялалтыг авчирсан. Үүнээс гадна хамгийн сайн эв нэгдлийг сахигч улстөрч гэж би боддог. Тиймдээ ч намынхаа эв нэгдлийг сахиулахын тулд өнөөдөр намын даргын албаа өглөө. Таны хийж хэрэгжүүлж байсан бүхнийг үргэлжлүүлж, эв эеийг сахин, ялалтын тань буухиаг үргэлжлүүлнэ гэдгээ хэлье” гэв.

 

  • 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр АН-ын даргын ажлыг хүлээлгэж өхөд АН-ын рейтинг МАН-аас 20 функтаар илүү байв.

 

  • 2016 онд Алтангадасаас тусгаарлаж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Батхүү, Бакей, Лу.Болд, Оюунгэрэл нар МоАН санаачлага гэх шинэ фракци байгуулан, Ерөнхийлөгчийг дэмжив.

 

  • 2016 оны сонгууль эхлэхээс өмнө үндсэн хууль зөрчин Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулав.

 

  • 2016 оны 06 дугаар сарын 29-нд  болон намрын орон нутгийн сонгуульд АН үнэмлэхүй ялагдал хүлээв.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (182.160.37.27)
    нөгөө туузан хорхой сайханбилэг данжаадын баярцогт нар нь хаачсан бэ?
    2016 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.37.27)
    АЛУУРЧИН ЛАЛАР БАЯН ШАЛБААГНЫ ГАХАЙ АТИЙСАН НОГООН ЯЛАА ОХИНЧИН ТЭМБҮҮЖИН ГЭЭДХЭДЭН СЭЖГҮҮД ЦУГЛАА ЮУ?
    2016 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.212.119.127)
    Chi bichij bga yum bn umhii ala
    2016 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.26.124)
    нэгнийгээ алав,шагналд нь баатар өгөв гээд бичээч
    2016 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.94.230)
    Шарга морьт зусланд байрлал сайтай Бяцхан Төгөл хотхонд эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас 99118457, 99144999
    2016 оны 11 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    48 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    1 цаг 1 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    1 цаг 34 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    1 цаг 54 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    2 цаг 33 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    2 цаг 40 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    2 цаг 46 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    2 цаг 50 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    3 цаг 0 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    4 цаг 34 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    4 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 29 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    5 цаг 51 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    6 цаг 3 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    6 цаг 21 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    6 цаг 27 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    22 цаг 16 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    22 цаг 21 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    22 цаг 27 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    23 цаг 2 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК