Орхон аймагт 20 эмэгтэй сураггүй алга болсонтой холбогдуулан тус аймгийн аймгийн Цагдаагийн газраас тайлбар хийжээ.
Сураггүй гэгдэх алга болсон иргэд ихэвчлэн хувийн шалтгаантай байгааг тус байгууллагын зүгээс онцоллоо. Үүнд ихэвчлэн эмэгтэйчүүд гэр бүлийнхэндээ гомдож туних, бүтэлгүй харилцаанаас үүдэж ар гэртээ дуулгалгүй өөр орон нутагт очиж суурьших тохиолдлууд гарах болжээ. Харин нийгмийн, сүлжээ сайтуудад мэдээллүүдийг үгүйсгэж Орхон аймагт эмэгтэйчүүдийг олноор нь хулгайлах гэмт хэрэг гараагүй хэмээн мэдэгдлээ.
Өнгөрсөн сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд аймгийн Цагдаагийн газарт сураггүй алга болсон долоон иргэнтэй холбоотой мэдээлэл ирсэн байна. Өнөөдрийн байдлаар дээрх долоон иргэний зургааг нь эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн гэж тус Цагдаагийн газрын дарга Д.Энхбаяр хэллээ. Одоогоор нэг эмэгтэй олдоогүй байгаа бөгөөд эрэн сурвалжлах үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Сэтгэгдэл (1)