VTV телевизийн “Мастер тогооч” бол Монголын хамгийн том хоолны шоу нэвтрүүлэг бөгөөд “АНХНЫ” хоол хийх урлагийг нэвтрүүлэг болгон олон түмэнд хүргэсэн, АНХНЫ хамгийн том шагналын сантай гээд анхны, анхны гэсэн олон тодотгол тэднийх.
Мөн анх удаа шилдэгийн шилдэг тогоочдийг шүүгч болгон нэгтгэж, нэг ширээний ард суулгаж чадсан “Мастер тогооч” шоу эдүгээ хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Нэвтрүүлгийн тусгай дугаар болох “ТӨРСӨН ӨДРИЙН ЭЗЭД” шоунд шүүгч, хөтлөгч Тэнгисийн төрсөн өдрийг зөвхөн шүүгчид хамтдаа нэг гал тогоонд хоол хийж, хамтдаа нэг үдшийг өнгөрүүлэхийн сацуу эдгээр шүүгч эрхэмүүд ямар ямар хоол хийснийг энэхүү дугаараар сонирхон үзэх боломжтой ажээ.
Энэ жил “Мастер тогооч” шоу чансаагаа баталж 3-р шатны шалгаруулалтаас эхлэн орон орны элчин сайд нарыг урин оролцуулж байгаа бөгөөд тухайн орны хоолны соёлыг олон түмэнд таниулах зорилготой юм байна.
Шоуны ялагч 12.31-нд шинэ жилийн шөнө, он солигдох мөчтэй зэрэгцэн “ХОРИН САЯ” төгрөгийг шууд нэвтрүүлгээр гардан авахын зэрэгцээ олон олон амжилт, нэр хүндийн эзэн болно гэж нэвтрүүлгийн зүгээс амлаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (3)