Олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг Казахстаны гавьяат тамирчин боллоо. Ийнхүү Г.Отгонцэцэг Казакстан улсаас жүдо бөхийн төрөлд Казахстаны Гавьяат тамирчин цол хүртэж буй гурав дахь тамирчин болжээ.
Г.Отгонцэцэгийн хувьд 2015 оны нэгдүгээр сард Казахстан улсын жүдо бөхийн холбоотой гэрээ байгуулан, 2016 оны олимпод тус улсын нэрийн өмнөөс барилдаж, хүрэл медаль хүртсэн билээ. Тэрээр энэ хугацаанд Казахстан улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр жил дараалан түрүүлж, хошой аварга болсон байна.