Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Ардчилсан нам Их хурлаараа ямар асуудал хэлэлцэн батлав

2016-12-08
0
ЖИРГЭХ

Ардчилсан намын VI Их хурал хоёр өдөр үргэлжилж өчигдөр 22 цагийн орчимд өндөрлөлөө. Албан ёсоор хуралдсанаасаа хойш 10-аад жил завсарласан энэхүү хурал гишүүд, дэмжигчдийнхээ анхаарлын төвд эхэлсэн тус хуралдаанаар намын шинэтгэлийн хөтөлбөр, намын үндсэн дүрэм болон журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ардчилсан намын бүх шатны хурлын байгууллагын даргыг сонгох сонгуулийн тов тогтоох, хяналтын ерөнхий хороо байгуулах, дотоод сонгуулийн хороо байгуулах зэрэг зургаан асуудлыг хэлэлцэхээр тогтоод байсан билээ. Тэгвэл хуралдаан хэрхэн өрнөж, ямар асуудлыг шийдвэрлэсэн, хурлын үеэр хэн юу хэлсэн гээд Ардчилсан намын Их хурлын эргэн тойронд өрнөсөн үйл явлыг багц 24 буландаа онцолж байна.

 

АН-ын Их хуралд олны анхаарлын төвд эхлэв

 

Ардчилсан намын Их хурал  энэ сарын 6-ны өдрийн морин цагт буюу 11.40 минутад Соёлын төв өргөөнд хонхны дуугаар эхэлсэн. Хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 1210 төлөөлөгч болон намын лидерүүд болох З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Р.Амаржаргал, С.Ламбаа, С.Одонтуяа, М.Зоригт, Л.Болд, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ч.Санжмятав нар оролцсон юм. Ардчилсан намын Их хуралд тус намын дарга З.Энхболд илтгэл тависнаар албан ёсоор хуралдаан эхэлсэн. Тэрбээр илтгэлдээ “Ардчилсан Нам Монгол Улсын язгуур эрх ашиг, монгол хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэгч, хуулийн засаглалыг эрхэмлэсэн, Монгол Улсын улс төрийн тулгуур багана мөн гэдгийг бид энэ Их хурлаараа ард түмэндээ дахин нотлон харуулах ёстой. Хүнд нөхцөлийг хүлээж авчихаад Н.Алтанхуягийн Засгийн газар одоогийн Ж.Эрдэнэбатын Засгийн газар шиг элдвээр гоншигонож, олон таван юм яриад байлгүй шууд ажилдаа орсон. Ардчилсан Нам цаг үргэлж ачааны хүндийг үүрч ирсэн байдаг. Яагаад гэвэл манай нам сонгуульд ялж засгийн эрх барих болгонд эдийн засгийн хүндрэл бэрхшээл тохиолдож ирсэн. Гишүүд нь шийддэг АН, нээлттэй АН, эв нэгдэлтэй АН болж чадах эсэхээс Ардчилсан намын  шинэтгэлийн хувь заяа хамаарна” хэмээсэн.

 

Ардчилсан намын Их хурал эхнээсээ дардан байсангүй

 

Ардчилсан намын Их хурал эхлэхийн өмнөхөн Соёлын төв өргөөний гадаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намын гишүүд Их хуралд оролцох эрхээ эдэлж чадахгүй байна хэмээн лоозон барьж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэд Их хуралд оролцохоор намынхаа анхан шатны үүрээсээ сонгогдсон долоон гишүүний оронд өөр гишүүдийг Их хуралд оруулахаар болсон. Энэ үйлдлийг Ардчилсан намын “Шонхор” фракцынхан буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намын дарга Ц.Батхуяг, Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга Ц.Сувдаа нарын намыг дотор нь хагалган бутгаргасан бужигнуулсан буруутай үйлдэлтэй холбоотой” хэмээн тайлбарлаж байв.

 

Ардчилсан намд өгсөн монголын ард түмний итгэлийг хэдхэн хүн үгүй хийсэн гэв

 

Ардчилсан намын Их хурал нээлтийнхээ дараа хаалттай үргэлжилсэн. Тухайн үед Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг үг хэлж, хуралд оролцож буй олныг огшоож байсныг намын гишүүд онцолж байв. Тэрбээр “Ардчилсан намд өгсөн монголын ард түмний итгэлийг хэдхэн хүн үгүй хийсэн. 2012 онд манай намыг олонх болох үед намайг Ерөнхий сайд болгохгүй, намын даргын ажлаа өг гэж шаардаж байсан. Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажил нь Ардчилсан намын хийсэн ажил гэж харагдах ёстой гэдгийг би үргэлж хэлдэг байсан юм. Аль ч нам гарсан хэдхэн хүн хождог нам дамнасан бүлэглэл тогтолцоо бий болгохын тулд намайг шахаж гаргасан. Тэдгээр хүмүүс хууль хяналтын тогтолцоонд хонгил бий болгосон. Энэ нь прокуророосоо эхлээд Ерөнхийлөгч хүртлэх тэр хонгилыг хэлж байгаа юм. Үгэнд нь орохгүй бүхний амыг барьдаг зүйлийг Ц.Элбэгдорж, Ардын намтай хамтарч хийж байгаа юм.

 

Би та нарт үнэнээ хэлчихье. Бид хүн шиг амьдарч улс шиг хөгжье гэж хэлж байсан ч хэдхэн хүнээс болоод хийж эхэлсэн ажлаа дуусгаж чадаагүй. Бид 1990 онд ганцхан хүний эрх ашиг, хязгааргүй тачааллыг хангахын төлөө Ардчилсан хөдөлгөөнд яваагүй. Та бүхэн ч яваагүй. Ардчилсан нам бол Ардын намаас тохой өндөр шүү дээ гэдгийг ард түмэн хэлдэг. Ардчилсан нам хийж чаддаг гэдгийг бүгд харсан.....” хэмээсэн байна.

 

Ардчилсан намын даргыг нэгдүгээр сарын 29-ны өдөр тодруулахаар болов

 

Ардчилсан нам өчигдөр Их хурлаар дүрмийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Хэлэлцүүлгээр намын даргаа сонгохдоо сунгаа явуулна гэдэг тохироонд хүрсэн бөгөөд Ардчилсан намын даргыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар бүх гишүүдийн дунд сонгууль явуулж сонгохоор болжээ. Намын даргад нэр дэвших нь нээлттэй бөгөөд одоогоор П.Цагаан, Д.Эрдэнэбат, Л.Болд, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Гантөмөр Г.Батхүү нар намын даргад өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд байгаа аж. Мөн намд элсээд 10 жил болсон хүн намын даргад нэр дэвшүүлнэ гэх саналыг төлөөлөгч нар хэлэлцсэн ч төдийлөн дэмжлэг аваагүй байна.  

 

Ардчилсан намын VII Их хурлаа хоёрдугаар сарын 12-нд хийхээр товлов

 

Ардчилсан намын Их хурлаар намын долдугаар Их хурлыг хоёрдугаар сарын 12-нд хийхээр товложээ. Энэ удаагийн хуралд 1210 төлөөлөгч оролцсон бол долдугаар хурлаар төлөөлөгч нарын тоог үүнээс нэмэгдүүлэхээр болсон байна.

 

Ардчилсан нам дүрмийн төслийнхөө үргэлжлэлийг VII Их хурлаараа батална

 

Ардчилсан намын Их хурлаараа зургаан асуудлыг хэлэлцэхээр тогтсон ч хоёр өдрийн хугацаанд дүрмийн төслөө нийтэд нь батлаж чадаагүй байна. Тухайлбал Шинэчилсэн дүрмийн төслийнхөө 1-4  бүлгээ баталжээ. Харин дүрмийн төслийн шинэчлэлийн үргэлжлэлийг 2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр болох АН-ын Долдугаар их хурлаараа үргэлжлүүлж батлахаар болсон аж. Энэ удаагийн их хурлаасаа долдугаар их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулаад өндөрлөсөн байна. 

 

24tsag.mn 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • баатар (103.242.47.66)
    МАН-г ялахын тулд маш их сэтгэлтэй маш их мөнгтэй комнист арагыг нь өөрт хэрглэж чадах хүн олохгүй бол танай нам ялахгүй Комнистууд маш мундаг үзэл суртал хүчтэй явуулдаг дээр тэд хоорондоо маш эвтэйн дээр маш их мөнгтэй өөрсдын муу талаа үргэлж нууж давуу тал болгон харуулаж чададаг нь тэдны давуу тал тэгэхээр танай намд ялах боломж гарх эсэх тун эргэлзээтэй Комнистууд бол аюуултай хүмүүс шүү гэдэгыг ард түмэнд ойлгуулаж чадсан үедэл та нарт болмж гарах байх
    2016 оны 12 сарын 12 | Хариулах
  • Ганцацрал (112.72.11.108)
    Хараал идсэн ардчилсан нам тарах нь тодорхой. Төрийн толгойд гарах бүрдээ Монгол г маань сүйрүүлж байдгийг түүх гэрчилнэ. Ардчилсан нам сөнөтүгэй.
    2016 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.190.138)
    АН шинэчлэл ярих бүү хэл нэг нам байх боломжгүй болсныг Их хурал баталлаа. Одоо энэ нам тарж, цоо шинээр сэргэж босох ёстой. Энэ бол цорын ганц зөв гарц.
    2016 оны 12 сарын 10 | Хариулах
  • ИРГЭН (66.181.190.138)
    Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж. АН-ын олигархууд, энэ намыг нураасан удирдлагууд Сосорбарамыг харааж, харлуулж, гутаахыг хичээж байна. Сосорбарам харин АН-д эрүүл сэтгэж байгаа хүмүүс цөөн ч болов байгааг ард түмэнд харуулж чадсан шүү.
    2016 оны 12 сарын 10 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.190.138)
    ЯГ ҮНЭНДЭЭ ЮУ Ч ШИЙДСЭНГҮЙ. ХУРЛЫН ТОВ ТОГТОХ, ДҮРЭМ ХАГАС ДУТУУ ХЭЛЭЛЦЭХЭД ИХ ХУРАЛ ХИЙХ ЯМАР Ч ШААРДЛАГА БАЙГААГҮЙ. ХАРИН АН МАШ ТОМ ХАГАРАЛТАЙГ ИХ ХУРАЛ ХАРУУЛАВ. АН-ЫН ӨНӨӨГИЙН ТОМЧУУЛ ӨӨРСДИЙН БҮХИЙ Л БУЗАР, БУЛАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ ЧИХЭЭД ИНДЭР ДЭЭР ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛОН ДЭВЦГЭЭВ. ҮНЭНДЭЭ ИХ ХУРАЛ ХАГАРЛАА ӨНГӨТ ЦАВУУГААР НААХ ГЭЖ ОРОЛДСОН Ч БҮТСЭНГҮЙ. БҮТЭН, ШИНЭ НАМ ХЭРЭГТЭЙГ АН-ЫН ЦӨӨХӨН ЭРҮҮЛ ХҮМҮҮС МЭДЭЖ, ЗАРЛАЖ, ХУРЛАА ОРХИСОН Ч АН-ЫН ОЛИГАРХУУД ҮЛ ТООВ. ШИНЭ ЗАЛУУС ҮЗЭГДЭХ ТӨДИЙ Л ӨНГӨРӨВ. АН ОДОО ТАРСАН ДЭЭР БОЛЖЭЭ.
    2016 оны 12 сарын 10 | Хариулах
  • хүн хүн (103.10.23.114)
    СО,жэхэн үнэн үг хэлсэн Чоно махнаас гархгүй гэдэг шиг АНийн дотрох эрх мэдэлтэй хулгайч нар АНийг шинэчлэхгүй юм байна Том хулгайч нарын бөхс долоогч нар АНаар дүүрч үнэн үг хэлсэн хүнийг долоодог бөхсөөн хамгаалаж гутаах гэж хашгарч байна Тэд үнэнээс их айдаг үнэнийг эсэргүүцэн улин хуцалдаж Эзнийхээ эвээлээр төрийн албанд очож тэндээс авдаг цалин хахуулаас цалах би гэж айхдаа бөхс уралдан долоож орилолдож СО гийн хэлсэн үнэнийг харлуулах гэж чарлалдаж байна
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • хүн хүн (103.10.23.114)
    СО,жэхэн үнэн үг хэлсэн Чоно махнаас гархгүй гэдэг шиг АНийн дотрох эрх мэдэлтэй хулгайч нар АНийг шинэчлэхгүй юм байна Том хулгайч нарын бөхс долоогч нар АНаар дүүрч үнэн үг хэлсэн хүнийг долоодог бөхсөөн хамгаалаж гутаах гэж хашгарч байна Тэд үнэнээс их айдаг үнэнийг эсэргүүцэн улин хуцалдаж Эзнийхээ эвээлээр төрийн албанд очож тэндээс авдаг цалин хахуулаас цалах би гэж айхдаа бөхс уралдан долоож орилолдож СО гийн хэлсэн үнэнийг харлуулах гэж чарлалдаж байна
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • Bi (59.153.115.211)
    Bayartsogt guai huraldaa alguu
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • иргэн (202.126.89.145)
    Ард кинотеатр бол Со гэнчид ихээхэн солиорсных нь төлбөр байсан бол Эрдэнэт Элбэгдоржид МУлсыг дампууруулсных нь таөлөөх шагнал болж дэ ээ чааваас монголчууд нэг мөсөн сөнөх араандаа орж дэ нэг чдуугарч хөдлөх аиьд арзагнах иргэн үлдсэнгүй
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.91.87)
    AN ungersen nam uu. MAN -ai adil Odoo neg utsan huuheldei teneg patsaan gargana, tegeed busad ni yag heveer l bj bn
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.114.146)
    Со ч угаасаа их нотой. Эзнээсээ нээх ялгарах юмаар бага
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (27.123.214.116)
    ЭЗЭН СО-Г АРД КИНО ТЕАТРААР НЬ БАРЬЦААЛЧИХСАН БАЙНА ЛЭЭ ШҮҮ ДЭЭ, ИХ ХУРАЛ ДЭЭР ИХ ТОД ХАРАГДСАН.
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    1 цаг 25 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    1 цаг 30 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    1 цаг 37 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    2 цаг 18 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    2 цаг 40 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    2 цаг 47 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2 цаг 58 мин
  • Тавдугаар сарын 18-28-ны хооронд дараах байршлуудад 10 хоног халуус ус хязгаарлана
    3 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум болно
    4 цаг 3 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    4 цаг 26 мин
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    18 цаг 10 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    18 цаг 15 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    18 цаг 19 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    19 цаг 48 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    20 цаг 9 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    21 цаг 23 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    22 цаг 16 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    22 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    23 цаг 3 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    23 цаг 23 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК