зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Зоригийг хөнөөсөн “жинхэнэ” эзэн дэслэгдэж, 18 жилийн оньсого тайлагдах уу

2016-12-13
0
ЖИРГЭХ

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал маргааш ШШГЕГ-ын харъяа Урдьчилан хорих 461 дүгээр ангид хаалттай болно. Олон жил бухишсан эл хэргийг хэн үйлдсэн, тэдний захиалагч чухам хэн байв, ямар шалтгаанаар С.Зоригийг хэрцгийгээр бүрэлгэсэн зэрэг 18 жил оньсого хэвээр үргэлжилсэн хэргийн учиг тайлагдах нь.

 

 

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр хэн, хэн дэнслэгдэх вэ

 

С.Зориг агсны хэрэгт холбогдон шүүгдэх шүүгдэгчийн нэрс одоогоор тодорхойгүй байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хуваарьт шүүгдэгч нарын нэрсийг ”Ц.Амгаланбаатар нарын гурван хүн” хэмээн бичжээ. Тэгвэл 18 жилийн өмнөх жигшүүрт хэрэгт шүүгдэх тэдгээр хүмүүс хэн бэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна.

 

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Орхон аймгаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг жил гаруйн өмнө баривчилж хорьсон. Гэвч тэдний ар гэрийнхэн “Малчин, ногоочин хоёр яавч ийм хэрэг хийхгүй. Тэднийг хилс хэрэгт холбогдуулж, жинхэнэ гэмт хэрэгтэнгүүд цэвэр үлдэх гээд байна” хэмээн мэдэгдсэн. Үүнийг ч олон нийт дэмжин, “Эл хэргийн үнэн мөн тайлагдахгүй, жирийн иргэдэд хэргийг тохоод хаах санаатай байна” хэмээн хардаж байгаа. Харин хуулийн байгууллагаас эл хэрэг нь маш өндөр нууцлалын зэрэглэлтэй тул ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөхгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл С.Зоригийн хэргээр шүүгдэх хүмүүс тэд мөн үү эсвэл өөр хүмүүс шүүгдэх үү.

 

Хууль хүчнийхэн болоод улс төрчид, жирийн иргэд хүртэл энэхүү аллагыг 17 жил улс төрийн, нарийн зохион байгуулалттай хэрэг хэмээн харж, мөрдөж, шалгаж байсан ч өнөөдөр С.Зоригийн хэрэг ердөө л "Ахуйн хүрээний гэмт хэрэг " болж хувирлаа.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг энэ хэрэгт сэжиглэх болсон нь таксины жолоочийн амийг хөнөөгөөд шоронд ял эдэлж байгаа Ц. Амгаланбаатарын мэдүүлгээс үүдэлтэй гэгддэг. Олны хардаж буйгаар Ц.Амгаланбаатар нь олон жилийн ял сонссон тул эл хэргийг хэн нэгний өмнөөс үүрч, дээрх иргэдийг чирч байгаа гэх.   

 

Түүчнлэн эл хэргийн талаарх олон оньсого мэт байсан зүйлийн учиг дэндүү хачирхайлтай тайлагдаж байх шиг. Хууль хүчнийхэн болоод улс төрчид, жирийн иргэд хүртэл энэхүү аллагыг 17 жил улс төрийн, нарийн зохион байгуулалттай хэрэг хэмээн харж, мөрдөж, шалгаж байсан. Гэвч өнөөдөр С.Зоригийн хэрэг ердөө л "Ахуйн хүрээний гэмт хэрэг " болж хувирчээ.  

 

Юутай ч бид тухайн үед С.Зоригийн хэрэгт холбогдуулан хэн хэнийг шалгаж байсан болоод хэн юу хэлж байсан талаар эргэн сөхлөө.

 

-Тухайн үед улс төрийн нөхцөл байдал ямар байв-

 

1998 оны долоодугаар сарын 24-ны өдөр Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайдаар Ерөнхийлөгч Н.Багабанди тэр үед С.Зоригийг санал болгож байсан гэдэг. Түүний хамтаар Ерөнхий сайдад Э.Бат-Үүлийн нэр Ардчилсан холбоо эвслээс давхар яригдаж байжээ. Гэтэл 1998 оны аравдугаар сарын 02-ны шөнө УИХ-ын гишүүн, Дэд бүтэц хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг гэрт нь хэрцгийгээр хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан юм. Үүний дараа буюу 1998 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдаар Нийслэлийн Засаг дарга Ж.Наранцацралтыг томилж байв.

 

Э.Бат-Үүл хэргийн газраас олдсон малгайгаа хэрхэн тайлбарлаж байв...

 

Тэгвэл С.Зориг агсныг гэртээ 18 удаа хутгалуулж нас барсан 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр хэргийн газраас Э.Бат-Үүлийн /Нийслэлийн Засаг дарга асан/ малгай олдсон гэдэг. Тэрээр тухайн үед УИХ-ын гишүүн байсан юм. Энэ талаар Э.Бат-Үүл Өдрийн сонины 1999 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн дугаарт ярилцлага өгөхдөө “Тэр орой надад Да.Ганболд ирээд “Зоригоог алчихлаа” гэж хэлээд бид Зоригийнх руу хамт явсан. Хэргийн газар ул мөр арилах вий гэж бодож байсан ч шоконд орсон байснаас гадна төрийн түшээд ирсэн болохоор оруулсан байх гэж бодсон.

 

Тэр үед Ц.Элбэгдорж ч ирсэн. Тухайн үед цагдаагийнхан хамгаалалт гаргаагүй, Б.Булганаас мэдүүлэг авч байсан... Гадны хүмүүс оруулсан байхад нь хэргийн газрын ул мөр арилах вий гэж бодож байсан. Гэхдээ шоконд орсон байснаас гадна төрийн түшээд ирсэн болохоор оруулсан байх гэж бодсон” гэжээ. 

 

Мөн хэргийн газраас малгай олдсон гэх өөрийнхөө малгайг “Би тэнд очихдоо малгайтай очоод гарахдаа малгайгаа гэрт нь орхисноо орцных нь үүдэнд ирээд санасан” гэж тайлбарлаж байсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.

 

Мөн С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан тухайн үеийн улстөрчид, түүний тойрон хүрээлэгч нарын хэд хэдэн хүнийг шалгаж байжээ. Тухайлбал, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр И.Сарантуяа, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийг нөхрийнх нь хамт шалгаж байсан аж. Энэ үетэй НИТХ-ын дарга асан Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан С.Батчулуун, УИХ-ын гишүүн асан Д.Энхбаатар нарыг казиногийн хэргээр шалгаж байсан цаг үе давхацсан байдаг.

 

С.Эрдэнийн эхнэрийг юуны учир цагдан хорив

 

Өдгөө УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тухайн үед буюу 1998 онд Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байжээ. Хэрэг гарснаас хагас жилийн дараа буюу 1999 оны дөрөвдүгээр сарын 9-нд С.Эрдэнийн эхнэр И.Сарантуяаг цагдаа нар саатуулж, Ганц худаг дахь урьдчилан хорих байранд цагдан хорьсон байдаг. Энэ талаар С.Эрдэнэ Өдрийн сонины 1999 оны дөрөвдүгээр сарын 10-ны дугаарт ярилцлага өгөхдөө “Бид тусдаа амьдарч байгаа ч гэр бүлээ албан ёсоор цуцлуулаагүй байгаа. Манай эхнэрийг банкны хэрэгт холбоотой Цолмон гэдэг хүүхэнтэй холбоотой хэргээр хорьж байгаа талаар прокурор хэлсэн” хэмээн ярьжээ.

 

Мөн “Уучлаарай, танд эмзэг байж болох юм. Таны эхнэрийг УИХ-ын гишүүн асан С.Зоригтой сэтгэлийн холбоотой байсан гэх юм. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ. Та энэ тухай мэдэх үү?” гэх сэтгүүлчийн асуултад тэрээр “Мэднэ, үнэн...Манай гэр бүлийн хүн талийгаач хоёр хотын эвлэлийн хороонд цуг ажиллаж байсан...Энэ бол надтай нийлэхээс хамаагүй өмнөх явдал. Бид хоёр талаасаа хоёр хоёр хүүхэдтэй нийлсэн” хэмээн хариулж байсан нь хэвлэлийн хуудаснаа зурайж байна.

 

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийг нөхрийнх нь хамт шалгаж байжээ

 

С.Зориг агсны гэргий Б.Булган тухайн үед цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Гэмт этгээдүүд эрэгтэй эмэгтэй 2 байсан ба бие биенийгээ Батаа, Оюунаа хэмээн дуудсан” гэсэн байдаг. Энэ дагуу энгийн иргэдээс эхлэн тухайн үеийн Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Элбэгдоржийн туслахаар ажиллаж байсан Ц.Оюунгэрэл /УИХ-ын гишүүн асан/ болон түүний нөхөр н.Чинбат нарыг шалгаж байжээ.  

 

Энэ талаар Ц.Оюунгэрэл “Цагдаагийнхан С.Зориг агсныг амь үрэгдсэн эхний өдрүүдэд эрчимтэй ажиллаж, Батаа, Оюунаа нэртэй хүмүүсийг шалгаж байсан. Тэгэхэд намайг хүртэл сэжиглэж тэр шалгалтад оруулсан. Миний үсний дээж, гар хурууны хээг авч аравдугаар сарын 2-нд хаана, юу хийж явсан талаар гэрчийн мэдүүлэг авсан...Талийгаач ч түүний гэргий Н.Булган ч бид хоёрыг сайн танина. Баг өмсчихөөд хажууд нь ярих нь байтугай утсаар ярьсан ч бие биенийхээ дууг андахгүй мэднэ. Би нөхрөөсөө өндөр нь үнэн. Тэр хэрэгт сэжиглэгдсэн хүүхэн дунд зэргийн уртавтар үстэй байсан гэсэн. Харин би тахимаа хүрсэн урт, өтгөн үстэй...” хэмээн “Үндэсний эрх” сонинд ярилцлага өгч байжээ.

 

Д.Энхбаатар: Би С.Зоригийн хэрэгт хамаагүй

 

Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Энхбаатар С.Зоригийн хэргийг шалгах үед давхар Казиногийн хэргээр Ганц худагтад хоригдож /1999.08.05/ байв. Учир нь С.Зоригийн хэргийг тухайн үед Эгийн голын усан цахилгаан станц болон “Мон Макао” ХХК-ийн Монголд Казино байгуулах тухай хууль батлуулах болон түүний тендер, авлигын хэрэгтэй хамтатган шалгасан байдаг. Уг хэрэгт сэжиглэгдсэн Д.Энхбаатар “Би С.Зоригийн хэрэгт хамаагүй. С.Зориг Казино байгуулахыг эсэргүүцээгүй. Дэмждэг байсан. Харин түүний хэргийг илрүүлэх ёстой. Илэрвэл Монголын нийгэмд эргэлт гарна” хэмээж байжээ. 

 

Түүний хамт авлигын буюу Макаогийн казиногийн хэргээр УИХ-ын гишүүн Д.Баттулга /НИТХ-ын дарга асан/, С.Батчулуун нарыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, Ганц худагтад 91 хоног хорьж байсан юм.

 

Ямартай ч 18 жил олны анхаарлын төвд байсан эл хэргийн үнэн мөн тайлагдаж, С.Зориг агсны болоод "Хүүгийнхээ амийг бүрэлгэсэн эзнийг л мэдэхсэн" хэмээн бодсоор хорвоог орхисон түүний ээжийн чин хүсэл амирлах болтугай.

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    15 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    27 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    42 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    49 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 17 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 57 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 9 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК