Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мянгуужинг уншвал... Мянгуужин болох уу?

2016-12-23
0
ЖИРГЭХ

- "Мянгуужингийн үлгэр" уншвал Мянгуужин л болдог юм байгаа биз дээ. Ийм дэмий худал зохиол нэртэй юмыг хэвлэчихээд хүүхдэд зарж мөнгө олдгоо боль!!! Мэдээлэлжсэн, баримтжсан, илүү их рационалжсан технократ цаг үед амьдарч байгаагаа сана. Хий хоосон уран сэтгэмжийн зохиолыг хүүхдэд уншуулах ямар хэрэгтэй юм, ирээдүйг нь хорлох болно.

Өчигдөр нэг иймэрхүү байдалтай загнуулав. Тулсан үед дэмий л "Би ямар архи, тамхи зарж байгаа биш" гэснээс өөр үг хэлж чадсангүй. Жаахан амьсгаа аваад хариу хэлэе гэтэл сонсоогүй учир үүгээр уламжильяа.

 

Юуны өмнө энэхүү ад үзэгдсэн "Мянгуужингийн үлгэр"-ийн тухай товч дурдая.

 

Нэг нөхөр морьтойгоо намагт зоогдчихов. Ямар ч аврал байхгүй улам бүр шигдэнэ. Эргэн тойронд түүнд туслах хэн ч байсангүй. Байгаа гэвээс зөвхөн түүнийг алах дайсан л бий. Гэхдээ тэр маш хялбархан намгаас гарч чадсан байна. Яаж гээч... Үснээсээ дээш нь татаад л морьтойгоо намгаас гарчихаж байгаа юм. 

 

Мөн нэг удаа их бууны суман дээр мордоод дайсны дээгүүр нисэж, тагнуулын мэдээ цуглуулаад буцахдаа өөрсөд рүү нь буудсан дайсны их бууны суман дээр сэлгэж мордоод хүрээд ирнэ.

 

Яах аргагүй намайг загнадаг хүний зөв гэхээр байгаа биз. Үснээсээ татахаар хэрхэн яаж намгаас гарах вэ дээ. Одоо үүнийг уншиж буй Та өөрийнхөө үснээс дээш нь үгтээгээд үз. Та суудлаасаа хөндийрөөд, таазанд тулах нь уу, үгүй юу? Хэтрүүлэн хүчилж байж хэдэн хялгасаа сугалчихав. Ёстой дэмий явдал болно.

 

Ерөөс байж боломгүй, хэнд ч ойлгомжтой дэндүү хэтрүүлсэн, худал яриа байгаа биз. Энэ бол Барон Мянгуужингийн яриа. Яах аргагүй "Мянгуужингийн хөгтэй явдал" зохиолд иймэрхүү л юм гарна. Гэтэл энэ дэндүү худал хуурмагаар дүүрсэн зохиолыг дэлхий дахинаа хүүхдийн хошин шог зохиолын шилдэг бүтээлүүдийн нэгэнд гарцаагүй тооцдог. 

 

ЯАГААД ГЭЭЧ...

 

Уран сэтгэлгээ, цагаахан хошигнол хоёр гайхалтай сайхан сүлэлдэн хосолсон учир. 

 

Тэгвэл уран сэтгэлгээ юунд хэрэгтэй вэ? гэсэн асуулт гарна. Хүн төрөлхтнийг Хүн төрөлхтөн болгосон гол хүчин зүйл чинь чухам энэ уран сэтгэлгээ юм шүү дээ. Энэ уран сэтгэлгээ үгүйгээр хүн төрөлхтний хөгжил энэ түвшинд ирэх ямар ч боломжгүй. Чулуун зэвсгийн үед ч, өнөөдөр ч яг адилхан үүрэгтэй. Гал олоод, түүнээ ашиглаж сурахад, чулуугаар зэр зэвсэг хийхэд, ертөнцийн үзэгдэл бүхнийг төсөөлөн сэтгэж, үлгэр домог, элдэвийн үзэл ухаан гаргасан нь чухам уран сэтгэмжид суурилсан байдаг. Өнөөдөр ч Шинжлэхүй ухааны алив нээлт, техник технологийн ололтууд чухам энэ уран сэтгэмжийн үр хөврөл нь шүү дээ. Толгойтой үснээсээ үгтээгээд намгаас гарч болно гэдэгт яг таг итгэхдээ биш, харин ингэж урнаар сэтгэж, төсөөлж чаддаг чадвар нь хүн төрөлхтөнд гайхамшгийг бүтээх боломжийг өгсөн хэрэг. Байгаа зүйлийг яг байгаагаар нь хардаг, хүлээж авдаг, ойлгодог, хариу үзүүлдэг бол хүн төрөлхтөн аль хэдийнэ неандартальчуудын араас мөхөх байсан гэдгийг би биш эрдэмтэд судлаачид нь хэлж, нотолж байгаа. 

 

Үе үеийн их нээлт ололтууд чухам уран сэтгэмжийн үрээр бий болж, тэр бүү хэл хатуу чанд логик, гаргалгааг нэхдэг математик хүртэл чухам уран сэтгэмжин дээр суурилж байдаг юм. 

 

Өчигдрийн Кеплерийн түгээмэл ертөнцийн таталцлын хууль ч, өнөөдрийн майкрософтийн ололт ч, нано технологи ч мөн адил. Худал гэвэл Билл Гейтсийн хэр уншигч байсныг сонирхоод үзчихээрэй. Энд нэг ялимгүй зүйлийг анзаараарай. Өмнөх өгүүлбэрт "Өчигдрийн Кеплер" гэж бичсэнийг. Уг нь Кеплер бол юун өчигдрийн хүн бэ, аль дундад зууны хүн шүү дээ. Юмыг шууд ойлгодог хүнд бол Кеплер өчигдөр буюу нэг өдрийн өмнө тэр хуулиа нээсэн гэж ойлгох нь. Тийм л ядмаг, бас мухар, хязгаарлагдмал, хэт баригдмал. Харин "Өчигдрийн Кеплер" гэдгийг өгүүлбэр дотор нь харвал өнгөрсөн аль нэг цаг дээр гэж шууд ойлгогдоно. Үүнийг ойлгоход чухам өнөөх уран сэтгэмж чинь хэрэг болдог. Уран сэтгэлгээ хөгжсөнөөр, тухайлбал намагт шигдчихээд үснээсээ үгтээгээд гарчихаж болох тухай төсөөлснөөр сэтгэлгээ маш уян хатан болж, төсөөлөн бодох чадвар хөгжинө гэсэн үг. Тэр хэмжээгээр сониуч байдал нэмэгддэг юм. Мэдээж хэрэг энэ Мянгуужингийн үгэнд шууд итгэж буй бол тэр жинхэнэ ямар ч авралгүй тэнэглэлийн шинж. Тэгэхээр таны хүүхэд "Мянгуужингийн үлгэр" уншаад Мянгуужин болохгүй, харин уран сэтгэх чадвар хөгжиж, сэтгэлгээ уян хатан болж, сониуч зан төлөв бэхжинэ. Тэр хэмжээгээр олж, нээж, танин мэддэг. Юу ч сонирхдоггүй нь нэг бол бүхнийг нээчихсэн, амьдралыг туулж, гэтэлчихсэн нэвтэрхий ухаантаны шинж, эсвэл оюуны хомсдолтой тэнэгийн илрэл байдаг. 

 

Энэ уран сэтгэмж дээр цагаахан хошигнолын нэмчихээр юу болох вэ? Хүний оюун ухааны чадамжийн хамгийн яруу тод илрэл нь хошигнол байдаг юм шүү дээ. Наад захын хошигнол ойлгодоггүй, наад захын уран сэтгэмжгүй хүн бол роботоос өөрцгүй. Тийм хүний хажууд амьдрах гээд үзээрэй, хичнээн уйтгартай, хичээн бачуу, хичнээн харанхуй...

 

Ингэхэд үхэр бууны суман дээр суугаад нисэж болно хэмээн төсөөлөх нь уран сэтгэмжийг өдөөж өгч буй хэрэг, бас хошигнол ч байна. 

 

Харамсалтай нь уран зохиолоос мөнгө тоолоод авчихтай адилхан шууд ашиг хардаг сэтгэлгээ бол яах аргагүй оюуны хомсдол л юм даа. Өөрөөр илэрхийлэх боломж алга. Юун мэдээлэлжсэн, баримтжсан, илүү их рационалжсан технократ орчин үеийн хүн бэ? Балар эртний неандарталь хүн гуай л гэе. 



Дашрамд далимдуулаад Мянгуужингийн тухай товч танилцуульяа. 

 

Ингэж санаанд багтамгүйгээр худал түүх зохиож ярьдаг хүнийг Мянгуужин, тийм худал түүхийг "Мянгуужингийн үлгэр" гэдэг. Манай бичгийн утга зохиолд төдийгүй аман ярианд ч ийнхүү зүйрлэх хэлц үг хүртэл бий болжээ. Уг нь энэхүү нэр германы Манхаузен (Munchausen) хэмээх үг бөгөөд манай ахмад орчуулагчид Мянгуужин хэмээн монголчилж, өөриймшүүлсний үр дүн... Мянгуужин бол сайхан залдгаараа Далан худалч Бэлэн Сэнгээ л гэсэн үг. Далан худалч маань илүү ч уран хошин байж магад.

 

Мянгуужин нь бодит хүн юм. Түүнийг Отто Фон Манхаузен гэдэг байжээ. Барон буюу өндөр язгуур угсаатай тэрбээр XVIII зууны дундуур Германд амьдарч, Орост цэргийн алба хааж, Түркүүдтэй байлдаж, адал явдал дүүрэн амьдрал туулсан бөгөөд нутагтаа эргэж ирснээс нь хойш түүний адал явдлын талаар хошин үлгэрүүд гарч эхэлжээ. Гэхдээ эдгээр үлгэрийг өөрөө бичдэг ч байсан байж магадгүй юм. (Энэ тохиолдолд уран сэтгэмжгүй нэгэн бол Отто Фон Манхаузеныг үнэхээр балай худалч хүн юм аа, ийм юм бичиж байдаг гэж харна. Харин уран сэтгэмжтэй нэгэнд бол тэрбээр нэн их хөгжилтэй, наргианч гайхалтай ховорхон оюун сэтгэлгээтэй хүн харагдана). Юутай ч тэр үед амьдарч байсан Германы зохиолч Р. Э. Распэ (1736-1794) эдгээр адал сонин түүхүүдийг эмхэтгэн, баяжуулж “Барон Мянгуужингийн бодол санаанаасаа ургуулсан түүх” нэртэйгээр хэвлүүлсэн нь тун хурдан амжилтад хүрчээ. Энэ ном XVIII зууны хоёрдугаар хагасын Германы утга зохиолыг хөгжүүлэхэд үлэмжхэн хувь нэмэр оруулсан төдийгүй дэлхийн хошин шог зохиолын шилдэг бүтээл болсон байна.

Энэ ном нь ЭРДЭНЭСИЙН САН цувралын 19-р боть болж, дэлхийн бусад хошин шог зохиолтой хамт хэвлэгдэв.
Энэ ботид орсон хошин шог зохиолууд

- МЯНГУУЖИНГИЙН АДАЛ ЯВДАЛ
- МОЛЛАГИЙН ХӨГТЭЙ ЯВДАЛ
- СЭЦЭН БИЙРБАЛ, ИХ АКБАР ХОЁР
- ТИЛЬ ОЙЛЕНШПИГЕЛИЙН ДОМОГ
- КИМ СОН ДАЛИЙН ЯВДАЛ
- ТҮШМЭЛ ЖАМБААГИЙН ХӨГТЭЙ ЯВДАЛ
- БЯЦХАН ШУЛАМ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХӨӨРӨГ ба ДААЛИН
Мянгуужинг уншвал... Мянгуужин болох уу?
Бага насны шинэ жил
Сацлаа өргөх ээж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.120)
    Unenshu
    2021 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (139.5.217.142)
    Хэнэггүй хүмүүс хошин шог дээр дүрслэгдэхгүй яум
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    14 цаг 47 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    15 цаг 30 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    16 цаг 27 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    17 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    17 цаг 51 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 54 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    18 цаг 41 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    20 цаг 10 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    20 цаг 41 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    21 цаг 10 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    21 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    21 цаг 22 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    21 цаг 25 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    21 цаг 36 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    21 цаг 52 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    22 цаг 26 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    22 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    23 цаг 0 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    23 цаг 4 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК