Манай улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын “Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай” хэлэлцээрийн хүрээнд энэ сарын 26-27-ны өдрүүдэд хамтарсан ажлын хэсгийн хуралдаан болох юм. Энэ хүрээнд “Хил хязгааргүй Сэлэнгэ гол“ сэдэвээр олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн V бага хурал болно.Уг хурлын зорилго хил дамнасан усны хамгаалалт, ашиглалтын олон улсын хамтын ажиллагааны үндсэн асуудлыг хэлэлцэнэ. Энэ үеэр Монгол Улс ба ОХУ-ын хоорондын хилийн усны харилцааны зохицуулалт хилийн усны чанарын хяналт шинжилгээ, хилийн голуудын ай савын хэмжээн дэх усны объектуудын хамгаалалт, ашиглалтын байдал зэрэг асуудлаар илтгэл тавина.
Ц.Болор

















































