Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Даваадорж: Менингит өвчний талаар 3 хүн тутмын 2 нь мэдлэггүй байна

2017-3-23
0
ЖИРГЭХ

Энэ жил халдварт менингит өвчин нэмэгдэх төлөвтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй. Тэгвэл  тус өвчинтэй холбоотой урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар НЭМҮТ-ийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадоржтой ярилцлаа.

Халдварт менингитийн өвчин энэ жил нэмэгдэх төлөвтэй байгаа гэж ЭМЯ-аас анхааруулж байна.  Тэгвэл энэ өвчний халдвар хэр тархацтай байгаа вэ?

 

Менингит өвчний тархалт, дэгдэлт  гэхээсээ илүү менингит өвчний тохиолдол гэж ярих нь зүйтэй байх. Уг өвчний дэгдэлт нь 15-20 жилийн давтамжтай явагддаг гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг. 1993 онд хамгийн том дэгдэлт гарч олон хүнийг хамарсан. Үүнээс хойш 15-20 жил гэж үзэх юм бол 2008-2013 онуудад дэгдэлт бүртгэгдэх магадлалтай байсан. Гэсэн ч дэгдэлт гэж хэлэхээр бүртгэл Халдварт өвчний дэгдэлтийн бүртгэл мэдээнээс харагдахгүй байна. Саяхан он гарсаар Дархан уул, Дорнод, Орхон аймаг нийслэл хотод менигококкт халдвараар 1-6 насны хэд хэдэн хүүхэд авдаж 1 хүүхэд эндсэн тохиолдлууд гарсан. Тандалт судалгаагаар өвчтөнүүдийг эмнэлэг эмч дамжуулах, оношилох, эмчлэх ажилыг оройтуулах, хүндрэл гарах, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх байдал үүсч болзошгүй байсан. Үүнтэй холбоотой Эрүүл мэндийн сайд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Менингогоккт халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 01 тоот албан даалгаврыг гаргаж,  ХӨСҮТ болон НЭМҮТ-ийн удирдлагуудад хүргүүлсэн. Үүний дагуу ажлууд хийгдэж байна.

 

Албан даалгаварын дагуу ямар ажлууд зохион байгуулагдаж байгаа вэ?

 

Энэ албан бичгийн 2.1-т Менингогоккт халдварын талаар хүн амын дундах мэдээлэл, ойлголтын түвшинг тандан судлах, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлох үүрэг өгсөн. Тус үүргийн дагуу Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-уул дүүргүүдийн зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг хамруулан чанарын болон тоон судалгааны аргаар асуумж судалгаа авсан. Үүнд дөрвөн дүүргийн 160 эцэг, эхчүүд хамрагдсан. Судалгаанд тухайн өвчний илрэх шинж тэмдэг, гэрийн нөхцөлд эмчлэх энгийн аргуудын талаарх мэдлэг болон эрүүл мэндийн мэдээллийг хаанаас авдаг гэх мэтчилэн асуултууд орсон.

 

Харин чанарын судалгаанд дөрвөн дүүргийн 20 эцэг, эхчүүдийг хамруулан ганцаарчилсан ярилцлагыг зохион байгууллаа. Уг ярилцлагыг урьдчилан боловсруулсан удирдамжийн дагуу мэдээлэл цуглуулж, судалгаа хийх арга хэмжээ 3 дугаар сарын 15,16-нд зохион байгуулагдсан. Гол нь бид судалгаан дээр тулгуурлан статистик боловсруулалт хийж иргэдийн менингит өвчний талаарх мэдлэг, мэдээлэл хэр байгааг олж тогтоох цаашдын арга хэмжээг тодорхойлох зорилготой байсан юм.

 

Судалгааны үр дүн ямар гарсан вэ?

 

Судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдийн 67,7 хувь нь дээд боловсролтой, 30,3 хувь нь дунд боловсрол эзэмшсэн байсан бөгөөд 46,1 хувь нь Менингит өвчний талаар мэдлэг байхгүй, 20,6 хувь нь буруу хариулсан, 33,3 хувь нь зөв хариулт өгсөн байсан.

 

Уг өвчний талаар мэдлэгтэй буюу 33,3 хувь, вакцин хийж, урьдчилан сэргийлж болохыг 41,2 хувь, дархлааг дэмжих гэсэн 35,9 хувь, хувийн ариун цэвэр сахих талаар 35,3 хувь, чийгтэй цэвэрлэгээ агааржуулалт хийх гэдгийг 20,9 хувь, амны хөндийг зайлах гэсэн 14,4 хувь нь тус тус хариулсан байна.  

 

Харин иргэдийн 65,6 хувь нь телевизээс, 57,8 хувь нь цахим сүлжээгээс мэдээлэл авдаг гэж хариулсан байсан. Эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээллийг МҮОНТ-ээс 23,5 хувь, Mongol HD-ээс 15,1хувь, Боловсрол телевизээс 12,3 хувь, Tv5-аас 11,3 хувь, UBS-ээс 6.6 хувь нь тус тус авдаг гэж хариулсан байх жишээтэй.  Харин цахим сүлжээгээр 74 хувь нь фэйсбүүкээс, 10 хувь нь гүүглээс, 9 хувь нь Эрүүл мэндийн байгууллагын цахим сүлжээнээс мэдээлэл авч байна гэсэн судлагааны дүн гарсан юм.

 

Таны дээрх хэлсэн судалгааг харахад эцэг, эхчүүдийн менингит өвчний талаар мэдлэг болон мэдээлэл нэлээд хангалтгүй байгаа нь харагдаж байна. Иймд энэ чиглэлээр танайхаас ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

 

Судалгаанаас үзэхэд судалгаанд оролцогчдын 3 хүн тутмын 2 нь уг өвчний талаар мэдлэггүй байна. Мөн 3 хүн тутмын 2 нь телевиз, фэйсбүүкээс мэдээлэл авч байгаа учраас телевиз, олон нийтийн сувагуудтай хамтран ажиллах нь чухал байна.  Энэ чиглэлээр урьдчилсан байдлаар VTV телевизийн хувьд 7 хоногийн нэг өдөр эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээллийг авч эфирээр цацаж өгөх боломжтой гэсэн хариу өгсөн байгаа. Цаашид ч бусад телевиз, сайтууд иргэдэд зөв мэдээ, мэдээллийг хүргэхэд дэмжиж хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

 

Урьдчилан сэргийлэх тал дээр мэдээ, мэдээлэл өгөх нь чухал юм байна. НЭМҮТ сошил орчинд их идэвхтэй мэдээлэл түгээдэг. Харин менингит дээр мэдээлэл хэр идэвхтэй явж байна вэ?

 

Олон нийтэд хандсан 3 төрлийн цуврал инфографик боловсруулж, манай төвийн сайт болон ЭМЯ-ны сайт, олон нийтийн сүлжээгээр  түгээж байна. Мөн энэ ажлын хүрээнд бүх аймаг, дүүргүүдийн эрүүл мэндийн газар, хэлтэс, өрхийн эмнэлгүүдэд зөвлөмж явуулан урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч ажиллаж байгаа.

 

Менингитийн халдвар юунаас халдварладаг вэ?

 

Нян судлалын практикт бөмбөлөг хэлбэртэй нянгуудийг кокк буюу coccus гэдэг Менингококкт халдварын үүсгэгч нь менингококк гэдэг бактери /нян/ учраас түүний үржиж олшроход тодорхой дулаан /36-37 хэм/ шаардагддаг бөгөөд  хамгийн тохиромжтой нөхцөл нь хүний хамар залгиурын салст юм. Мэнингококк хүний биед нэвтрэн орч хамар залгиурт 2-8 хоног байдаг. Энэ үедээ цусанд орж хор үүсгэн тэр хор нь тархи нугасны бүрхүүлийг гэмтээж үрэвсүүлдэг. Голчлон 6 сартайгаас 3 хүртэл насны хүүхэд өртөмтгий байдаг. Энэ нь хүүхдийг үнсэх, ханиах, найтаах, бие биетэйгээ золгох явцад голчлон халдварладаг. Бусад халдварт өвчнүүдийг бодвол явц хурдан, үхэлд маш хурдан хүргэх аюултай. Өвчний шинж тэмдэг нь ердийн ханиад томүү туссантай адил эхэлж өндөр халуурах, гэрэлтэй газар улам уйлагнах, хүзүү толгой хөшинга болж, нярай хүүхдэд зулай чинэрч, заадлыг дарж үзэхэд халуун мөн товойсон байж болно. Халуурсанаас хойш 1-2 хоногийн дараа биеийн зөөлөн арьстай хэсгүүдээс эхлэн улаан тууралт гардаг. Эмчид хандахгүй удах, өөрөө дур мэдэн эмчлээд цаг алдвал хүүхэд таталт өгч амь нас нь эндэх аюултай. Тийм учир ард түмний дунд цахилгаан менингит гэсэн нэр авсан байх жишээтэй.

 

Тиймээс бага насны хүүхдийг олон нийтийн газраар аль болох авч явахгүй байх, дулаан хувцаслаж, цэвэр агаарт тогтмол гаргаж байх, хувийн ариун цэврийг сахих, гарыг нь угааж хэвшүүлэх, ер нь цэвэрхэн байлгах нь чухал. Мөн дархлааг нь сайжруулах хэрэгтэй. Энэ үед хамар хоолойг сайн зайлуулах арга хэмжээ авах нь зүйтэй. Хоолой зайлах арга болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл НЭМҮТ-ийн www.ncph.gov.mn цахим хуудас дээр байгаа.

 

Их ажлын хажуугаар цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    9 цаг 46 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    12 цаг 21 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    12 цаг 34 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    13 цаг 25 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    14 цаг 46 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    15 цаг 12 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    15 цаг 29 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    15 цаг 57 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    16 цаг 1 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    17 цаг 30 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    17 цаг 40 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    17 цаг 52 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    18 цаг 48 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    18 цаг 54 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    19 цаг 10 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    20 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    21 цаг 43 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК